Та аль дугаарын хаалгаруу орохоос айж байна вэ?

Домог судлаач, зохиолч Жозеф Кэмпбелл (Joseph Campbell) нэгэнтээ хэлэхдээ “Таны дотогш орохоос айж байгаа агуйд, хайж байгаа эрдэнэс чинь нуугдаж байдаг юм” хэмээн хэлсэн байдаг. Кэмпбелл хүний оршин буй бүхий л аспектыг сонирхон судалсан бөгөөд харин амьдралын философи гэдэг бол түүний хувьд аз жаргалыг эрж хайх байсан юм.
Та аль дугаарын хаалгаруу орохоос айж байна вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


Бид хүсэл мөрөөдлөө дагахаас эмээж, өөрөө өөртөө саад тотгор болж байдаг. Айдастайгаа нүүр тулж, таны онгойлгож орохоос хамгийн ихээр айж байгаа тэрхүү хаалгыг сонгож түүнээс аз жаргалыг эрж олоход туслах хариултыг олж авах болно.  Ингээд хамгийн их айж байгаа хаалганыхаа дугаарыг сонгоорой.

Хаалга №1
Хэрэв та мөсөн агуй руу орохоос айж байгаа бол магадгүй танд халуун дулаан сэтгэл, нөмөр нөөлөг дутагдаж байгаа хэрэг. Та ганцаардал, азгүйтэл, урам хугарахаас айдаг.  Гэхдээ ийм агуйгаас айна гэдэг сайны тэмдэг. Ерөнхийд нь дүгнэхэд та өөрийгөө мэдэрдэг, зөв замаар яваа гэдгээ мэддэг ажээ.  Энэ агуйд таныг хүлээж байгаа эрдэнэс бол “хайр” юм.

Хэрэв та ганц бие нэгэн бол романтик харилцаанд бэлэн болжээ гэж ойлго. Та өөртөө итгэлтэй бөгөөд нэг биеийнхээ нөгөө талыг олоход ямар нэгэн хүндрэл гарахгүй. Магадгүй та өрийгөө эрх чөлөөтэй, аз жаргалтайгаар мэдрэхийн тулд дурлах хэрэггүй гэж бодож байж болох юм. Гэхдээ итгэ, та одоогийнхоосоо ч аз жаргалтай байх болно. Харин та хэдийн хайр дурлалтайгаа учирсан бол магадгүй гэр бүл тань халуун дулаан уур амьсгал, итгэлт найз нөхдийн түшиг тулгуур, харилцан ойлголцол дутагдаж байж мэдэх юм.



Хаалга №2
Хэрэв таныг энэ нуруу хүйт даам хонгилын төрх байдал айлгасан бол та өөрийгөө илэрхийлэх чадваргүй нэгэн гэсэн үг. Усан дуслууд бөнжигнөж, мөөгөнцөрт идэгдсэн бохир хана, хонгилын ямар ч гэрэл гэгээгүй бараан төгсгөл нь та өөрийгөө олохгүй төөрөлдөж, санаж бодож явдаг зүйлээ гаргаж чадахгүй дотроо хав дарсаар байдгыг илтгэнэ.

Таны эрж хайж яваа эрдэнэс бол өөрийн дотоод ертөнцийг танин мэдэх, мэдлэг болж авах, бусдын өмнө өөрийгөө илэрхийлж сурах юм. Мэдээж танд амаргүй байх ч ингэхээс өөр аргагүй. Та өөрийнхөө үзэл бодол, мэдрэмжийн талаар яриж эхэлмэгц л нуруунаас тань хүнд ачаа унах болно.




Хаалга №3
Танд энэхүү балгас болсон орхигдмол хуучин барилга руу орох хаалга таагүй сэтгэгдэл төрж байгаа бол та хүчтэй, ухаалаг, аливаад дүн шинжилгээ хийх чадвартай хүн. Мөн энэ сонголт тань таныг маш хаалттай нэгэн гэдгийг илэрхийлж байгаа юм байна.  Ханыг тоосгоор өрсөн нь та өөрийгөө тойруулан хана босгож, бүр ойр дотны хүмүүсээсээ өөрийгөө тусгаарладаг бололтой.

Та өөртэй итгэлтэй, бусдад ч хатуу шаардлага тавьдаг. Таны эрж хайж байгаа эрдэнэс бол өөрийн босгосон тэрхүү тусгаарлагдмал цайз хэрмийг өөрийн гараар нураах чадвар юм. Засмал замын дундаас өвс цухуйдаг шиг та ойр дотны хэн нэгэнтэйгээ сэтгэлээсээ ярилцах шаардлагатай байгаагаа мэдэрдэг байна. Аз жаргал дөнгөж эхлэж байна.



Хаалга №4
Хэрэв таныг энэ маш хуучны нурах шахсан модон байшин айлгаж байгаа бол таны зүрх сэтгэл халуун дулаан байдал, хайраар дүүрэн байна. Харин та үүнийгээ хэн нэгэнтэй хуваалцах асар их хүсэл тээж яваа. Та хайртай хүмүүсийнхээ төлөө олон зүйлийг даван гарч, тэднийг харлуун дулаан байдлаараа ивээж, хайрлаж халамжлахад бэлэн байна.

Харин таныг жинхнээсээ түгшээж байгаа нэгэн зүйл бол материаллаг байдал. Та агуу зүрх сэтгэлтэй, тиймдээ ч бусдад үргэлж дэм тус болж явдаг. Гэхдээ ямар нэгэн шалтгааны улмаас тэднийхээ материаллаг хэрэгцээг хангаж чадахгүй байгаадаа сэтгэл тавгүйтдэг. Хүссэндээ хүрэхийн тулд та урт удаан, нягт нямбай замыг туулах хэрэгтэй болно. Та хялбар аргаар мөнгө олдог хүмүүсийн нэг биш тул ихээхэн хөдөлмөрлөх шаардлага тулгарна. Мэдээж энэ бүхний эцэст хүсэл тань биелнэ гэдэгт итгэлтэй байх нь чухал шүү.



Хаалга №5
Хэрэв та худагнаас айж байгаа бол энэ тийм ч хачирхалтай зүйл биш. Харин худаг руу унах л аймшигтай. Хэн ч худгий ёроолд юу байгаа болон тэндээс хэрхэн гарахыг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ хэрэв олон хүмүүс энэ нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг бол /жишээ нь хүмүүсээс зайдуу бодол санаагаа цэгцлэх, бясалгах гэх мэт/ харин танд хэрэггүй.

Учир нь та өөртөө дэндүү итгэлтэй, бардам нэгэн. Таныг оршин байгаа орон зай, нөхцөл байдал тань л барьж байгаа хэрэг. Энэ нь таны амьдралд адал явдал үгүйлэгдэж байгааг илтгэнэ. Ямар нэгэн шалтгааны улмаас та одоогийнхоо амьдралаас таашаал авч чадахгүй байна. Энэ байдал тань дотоод энергийг хорин, “дэлбээлэх” боломжийг өгөхгүй байгаа юм. Тиймээс худгийг сэтлэн гарч, урагшаа, адал явдал руу тэмүүл. Хүссэнээрээ, өөрийнхөөрөө амьдарч эхэл. Энэ нь танд өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэх боломжийг олгоно.



Хаалга №6
Таны туулайн үүр айлгачихав уу? Энэ нь таныг хэн нэгэн үл таних зүйлээс айж байгааг илэрхийлнэ. Анх харахад энэ нь жирийн л нэг сонголт мэт санагдавч их зүйл агуулагдаж байх болно. Иймээс туулайн үүрийг сонгосон таны зорилго бол амьдралын утга учрыг эрж хайх юм.

Энэ бол асар том зорилго. Гэхдээ танд ямар нэгэн анзаарсан зүйл, бүдүүн баараг ч болтугай барагцаа тойм байгаа  бололтой. Хэрэв энэ үнэн бол сайны тэмдэг бөгөөд бодож төлөвлөсөн зүйлээ тодорхой зорилго, зоригтойгоор гүйцэтгэх л үлдэж байна. Мөрөөдлийнхөө төлөө яв, магадгүй энэ л таны амьдралын зам бас жам байж мэдэх юм.



Хаалга №7
Хэрэв та энэхүү хаягдсан хуучин шат руу уруудахаас айж байгаа бол мууг ёрлож байгаагийн тэмдэг. Магадгүй та сүүлийн үед байнга таагүй зүйлтэй учирч, үйл явдлын эргүүлэгт автсан ч тэвчсээр ирсэн байх. Энэ нь ямар нэгэн тааламжгүй үйл явдал, гэр бүл, ойр дотны хүмүүстэй холбоотой эмгэнэлт байдал байж мэдэх юм. Учир нь уруудсан шат бол хорвоог орхих, харин унасан навчис нь амьдралын үе шат солигдохыг билэгдсэн байдаг.

Гэхдээ шууд утгаараа танд муу зүйл тохиолдоно гэж байгаа биш боловч ар араасаа цуварч байгаа таагүй үйл явдлууд танд үхлийн талаарх бодлыг төрүүлж байж мэдэх юм. Та үхэхээс айж байгаа бөгөөд энэ айдас тань толгойноос тань гарахгүй буглажээ. Тайвшрахын тулд ямар нэгэн бүтээлч, шинэ санааны тусламжтайгаар энэ бодлоосоо салахыг хичээ. Эсвэл эрүүл мэнддээ онцгой анхаарал тавь.



Хаалга №8
Шоронгийн хаалга бол их ухаалаг, бодлоготой сонголт. Гэхдээ таныг өөр талаас нь харуулж буй хэрэг болно. Хэргийн учир нь шорон бол хаягдмал, хэнд ч хэрэггүй байдлыг илэрхийлдэг газар төдийгүй дадал зуршил болсон байдлаас тань салгасан огт өөр амьдралыг билэгдэж буй юм. Энэ сонголт тань таныг их хөдөлмөрч, зорилго руугаа төлөвлөгөөтэйгээр явж хүрдэг тууштай хүн болохыг илтгэнэ. Танд зорьсондоо хүрэх зорилго, төлөвлөгөө бий. Та хүрэх ёстой зүйлийнхээ төлөө чадах бүхнээ хийсэн гэдгээрээ бахархаж болно.

Гэхдээ таны дотоод “би” огт өөр эрдэнэс хайж байгаа. Үнэнийг нүднээсээ олж хар. Та амрах хэрэгтэй байна. Амар амгаланг мэдэрч, тайван баймаар л байгаа биз дээ. Таны сэтгэл төдийгүй бие организм тань ч амрахыг хүсч байна. Тиймээс та хүссэндээ тодорхой хэмжээнд хүрсэн хүний хувьд өөрийгөө амралтаар шагнаж болно шүү дээ.




6
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()