Монгол охин Америкт нисгэгч болохоор бэлтгэгдэж байна

Америкт нисгэгчээр бэлтгэгдэж байгаа 18 настай охиныг Батбилэгийн Бат-Амгалан гэдэг бөгөөд өнгөрсөн жилийн 8 сард Аризона мужийн, Прескотт хотод байрлах Эмбри-Риддл (Embry-Riddle Aeronautical University) хэмээх нисэхийн сургуульд элсжээ. Ингээд бид та бүхэндээ түүний тухай гадны сайт дээр нийтлэгдсэн мэдээллийг орчуулан хүргэж байна.
Монгол охин Америкт нисгэгч болохоор бэлтгэгдэж байна
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


Энэхүү “Эмбри-Риддл” их сургуульд жил болгон дэлхийн 125 улс болон АНУ-ийн 50 мужаас ойролцоогоор 40,000 орчим оюутан залуус элсэн суралцдаг байна. Одоогийн байдлаар Б.Бат-Амгалан охин Цессна-172S (Cessna 172S) онгоцоор нисэж сурч байгаа бөгөөд охины өндөр аав буюу өвөөгийх нь аав болох Санжмятавын Лхагважав нь Монголын Улсын гавьяат нисгэгч байжээ.



Монгол улсын нисэх хүчний түүхэнд олон эмэгтэй нисгэгчид байсан бөгөөд 1934 онд гэхэд л С.Ичинхорлоо, Б.Цэрэндолгор, Б.Цээвэндулам мөн Б.Надя хэмээх монгол эмэгтэй нисгэгч нар “По-2” онгоцоор нисэж байсан ажээ. Үүнээс хойш 1950-иад оны үеэр Т.Осоргарав, Т.Сумьяа нар алдартай байсан бол, харин 1990-ээд оны үеэр Л.Энхтуяа, Б.Энхмаа, Б.Солонго гэх эмэгтэй нисгэгчид байсан түүхтэй.



Тэр үеэс хойш 25 жилийн хугацаанд Монголд эмэгтэй нисгэгч нар гарч ирээгүй бөгөөд удахгүй Монголын нисгэгчдийн эгнээнд удам дамжсан залуу эмэгтэй нисгэгч орж ирэх нь ээ.




55
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()