Бидний хэрэглэдэг зүйлс ирээдүйд ямар болох вэ?

2015-06-19, 00:28
12,942
Орчин үеийн технологиуд өдөр ирэх бүрт төгс боловсронгуй болж, хэрэглэгчдийг гайхашруулсаар байна. техник хэрэгслүүд нэг бол хэмжээ нь томорч, нөгөөтэйгүүр бүр жижгэрч эсвэл хэлбэрээ өөрчилж байгаа боловч хамгийн гол үзүүлэлт нь ажиллагааны зарчим улам бүр нарийн болж буйд оршиж байгаа юм. Ингээд гэр орноо цэвэр цэмцгэр байлгахад туслах юугаар ч орлуулашгүй шилдэг 13 төхөөрөмжийг танилцуулъя.
Бидний хэрэглэдэг зүйлс ирээдүйд ямар болох вэ?


1. Живх угаагч “Eco Ocular”
Дизайнер Айвен Дитерл (Ivan Dieterle) ирээдүйн “Eco Ocular” угаалгын машины шинэ загварыг боловсруулжээ. Уг угаалгын машин нь хүүхдийн живх угаахад зориулагдан бүтээгдсэн бөгөөд үүргээ хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй, цахилгаан маш бага зарцуулдаг юм байна.Төхөөрөмж авсаархан болов ч, нэг удаад хэд хэдэн живх угаах хүчин чадалтай. Түүнээс гадна нарны зай хураагуур болон усны шүүлтүүрээр тоноглогдсон ажээ.



2. Алчуур хатаагч “Ventus”
Шинэ төхөөрөмж “Ventus” нь алчуур хатаах зориулалттай ухаалаг үйлдэлт хатаагч бөгөөд угаалгын өрөөнд байх ёстой зүйлийн нэг яах аргагүй мөн билээ. Маш сонирхолтой үйлдлүүдээр тоноглогджээ, жишээ нь ачлуурыг хатааж байх үедээ хэт ягаан туяа ялгаруулснаар нянг устгаж, алчуур эдлэлийг сэргээн тааламжтай үнэр шингээдэг байна.



3. Хувцас цэвэрлэгч өлгүүр “Smart”
Гэр ахуйд хувьсгал хийсэн өөр нэг ухаалаг төхөөрөмж бол хувцас арчлагч зөөврийн өлгүүр “Smart” юм. Энэхүү бүтээгдэхүүний гол онцлог нь мини-хими цэвэрлэгээний функц бөгөөд хувцасны таагүй үнэрийг арилгаж, нянг устгадаг ажээ.

“Smart” өлгүүр нь хүрэм, даашинз, хослол зэргийг хормын дотор цэвэрлэж, ариутгахын зэрэгцээ эзнийхээ цаг, мөнгийг хэмнэнэ. Уг төхөөрөмж хар болон цагаан гэсэн хоёр өнгөний сонголттой бөгөөд ийм өлгүүр эзэгтэй бүрийн шилдэг туслагч байх нь гарцаагүй.



4. “In-oh Yoo болон Sun-woong”-гийн робот тоос сорогч
“In-oh Yoo”, “Sun-woong” компаниуд гар болон автомат цэвэрлэгээ хийх боломжтой робот тоос сорогчийн шинэ загварыг танилцууллаа. Энэ төхөөрөмж нь гэрийн эзэн эсвэл эзэгтэйн аль нэг нь өөр өрөөний тоосыг соруулж байх үед робот шал угаах гэнэ. Робот тоос сорогч удирдлагын ухаалаг дэлгэцээр тоноглогдсон төдийгүй тодорхой цагийн хуварийн дагуу ажиллах аккумулятор суурилуулж өгчээ.



5. Зөөврийн угаалгын машин “ Dismount Washer”
Энэ бол дэлхийд алдартай “Electrolux” компанийн дизайнер Лишен Гуогийн бүтээсэн хаана ч аваад явж болохоор зөөврийн угаалгын машин “Dismount Washer”. Мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн жижиг сав шиг харагддаг.

Харин цэвэрлэгээний хувьд өндөр даралтын уураар ажилладаг бөгөөд гадна талд нь  бариад явахад эвтэйхэн хоёр бариул суурилуулж өгчээ. Мөн угаах болон зогсоох үйлдэлд зориулагдсан “старт” болон “стоп” гэсэн механик товчлууртай юм байна. “Dismount Washer”-ийг олноор үйлдвэрлэсэн талаарх мэдээлэл одоогоор алга байна.


Видео



6. Мини угаалгын газар “SOLO”
Дизайнер Чанхи Хан (Chanhee Han) өөрийн зохион бүтээсэн “SOLO” нэртэй олон үйлдэлт “гэрийн мини угаалгын газар”-ыг танилцуулж байна. Энэ төхөөрөмж угаалгын газар хувцас, хэрэглэлээ аваачиж өгөх цаг зав хомс хүмүүст тохиромжтой . Энэ төхөөрөмжийн онцлох давуу тал нь авсаархан, хананд бэхлэж болдог, өндөр чанартай угаалга, угаасан хувцсаа индүүдэх боломж юм байна. Мөн цэвэр хувцсанд зориулсан тусгай тавиуртай бөгөөд доор нь өлгүүр, хувцас ариутгах хэт ягаан туяаны гэрлээр тоноглож өгчээ.



7. Олон үйлдэлт цэвэрлэгээний төхөөрөмж “Du.static”
Солонгосын авъяаслаг дизайнер Вон Сук Ли (Won Suk Lee) олон үйлдэлт өвөрмөц нэгэн төхөрөөмж зохион бүтээсэн нь тоостой идэвхитэй тэмцэгч “Du.static” ажээ. Уг төхөөрөмжийн бусдаас ялгагдах давуу тал нь агаар цэвэршүүлэгч болон тоос сорогчийн аль алинаар нь ажиллуулах боломжтойд оршиж байгаа юм. Харамсалтай нь энэ бүтээгдэхүүнийг нийтэд зориулж үйлдвэрлэх эсэх нь одоогоор тодорхой биш байгаа ажээ.



8. Ирээдүйн угаалгын машин “Ovum”
Дизайнер Адриан Ларрипа (Adrian Larripa) өөрийн зохион бүтээсэн ирээдүйн угаалгын машины загварыг нийтэд толилуулсан байна. Шинэхэн бүтээлээ тэрбээр “Ovum” хэмээн нэрлэжээ. Гадна талаас нь харахад голын хайргыг санагдуулам дизайнтай байгаа нь бүтээгчийн голын эрэг дээр өнгөрүүлсэн нэгэн сайхан дурсамжаас үүдэлтэй гэнэ. Нүүрэн талд нь суурилуулж өгсөн мэдрэгчтэй дэлгэц, Wi-Fi модул нь таны ухаалаг утас болон планшеттай шууд холбогдох бөгөөд эзэндээ угаах үйл явцыг хянах боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог ажээ.



9. Ус, угаалгын бодис хэрэглэдэггүй угаалгын машин “Supercritical”
“Braun” компанийн дизайнер Дэниел Нэжи (Daniel Nagy)-ийн шинэ бүтээл болох байгаль орчинд нэн ээлтэй “Supercritical” угаалгын машиныг танилцуулъя. Уг шинэ төхөөрөмж нь ус болон угаалгын бодисгүйгээр угаах цэвэрлэх үүргээ амжилттай гүйцэтгэдгээрээ онцлог юм байна. Тодруулбал “Supercritical” өөрт суурилуулсан хийн болон шингэн хэлбэрийн химийн агууламжийн тусламжтайгаар хувцас эдлэлийг халааж цэвэрлэдэг байна. Ингэснээр хувцас эдлэл дэх бүхий л хир толбыг арилгах бөгөөд зах зээлд гарах эсэх нь одоогоор тодорхой бус байна.



10. Авсаархан угаалгын машин “Shaking Washer”
“Jung Seub Lee” компани аялах дуртай хэрэглэгчдэд зориулан шинэ зөөврийн авсаархан “Shaking Washer” угаалгын машин үйлдвэрлэжээ. Мэдээж ийм жижиг зүйлээр их хэмжээний болон овор ихтэй хувцас эдлэл угааж болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ аяллын явцад бохирдсон дотуур хувцас, ороолт, гар нүүрийн алчуур, оймс гэх мэт жижиг сажиг зүйлсийг цэвэрлэх боломжтой юм байна.

Угаалга хийхийн тулд бохирдсон зүйлээ хийгээд ус, угаалгын нунтгаа нэмээд хэдэн минутын турш сэгсрэхэд л хангалттай гэнэ. Мөн угаасан зүйлээ хатаадгаараа давуу талтай юм байна. Үүний тулд та цахилгаанд залгаж индикаторыг халаах шаардлагатай аж.



11. Алчуур хатаагч “PureDesign”
“Dry and Clean” компани түргэн хугацаанд алчуур хатаах зориулалттай “PureDesign” олон үйлдэлт төхөөрөмжийг гаргажээ. Шинэ бүтээгдэхүүнд нян устгах чадвартай хэт ягаан туяаны төхөөрөмж суурилуулж өгсөн бөгөөд бичил сэнсэн хөдөлгүүр нь хурдан хугацаанд алчуурыг хатаах үүрэгтэй юм байна. Ийм төхөөрөмжийг гэрийн нөхцөлд төдийгүй үсчний газар, зочид буудал зэрэг олон нийтийн байгууллагуудад хэрэглэж болох ажээ.



12. “HANDY VA”-гийн робот цэвэрлэгч
“HANDY VA” компани цэвэрлэгч роботын шинэ загварыг туршжээ. Уг роботын давуу тал нь авсаархан, хөнгөн жинтэйд оршиж байгаа юм байна. Робот гар ажиллагааны модулаар бүтээгдсэн бөгөөд толбыг бие даан гараар цэвэрлэх, тоос сорогчийн хүүдий солих, сойздож угаах, мэдрэгч панель зэрэг үйлдэлтэй ажээ. Мөн хугацааг тохируулан өөрөө ажиллах чадвартай аккумлятор суурилагдсан юм байна. Ийм робот айл өрх бүрт юугаар ч сольшгүй туслагч болох нь ойлгомжтой.



13. Олон үйлдэлт агаар цэвэршүүлэгч “Lotus Air Purifier”
Фульден Денели гэгч шинийг санаачлагч эр “Lotus Air Purifier” нэртэй агаар цэвэршүүлэгч бүтээжээ. Агаар цэвэршүүлэгч цэвэрлэх, чийгшүүлэх, үнэртүүлэх гэсэн гурван зарчмаар ажилладаг юм байна. Мөн шаардлагатай тохиолдолд өөрт хэрэгтэй горимоо сонгож болох гэнэ. Шинэ бүтээгдэхүүнийг худалдан авсан хүн ухаалаг гар утас болно төхөөрөмжтэйгээ холбон зайнаас удирдаж болох юм байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()