Эмэгтэйчүүдийн сексийн үед хүсдэггүй зүйлс

Эр хүн та байдаг чадлаараа хичээж, дурласан эмэгтэйгээ унтлагын өрөөний босгоор алхуулж зорилгодоо хүрлээ гэж бодъё. Түүнийгээ та халуухнаар тэвэрч жигтэй харцаар харж байтал, гэнэт таны оймс цоорхой эсвэл гэнэт та дотуур хувцсаа уржигдар сольсоноо санавал яах вэ?... Мэдээж энэ бүгд таны хичээл зүтгэлийг үгүй хийнэ. Бид танд гайхалтай үдшийг тань нурааж мэдэх аймшигтай алдаануудын жагсаалтыг хүргэж байна.
Эмэгтэйчүүдийн сексийн үед хүсдэггүй зүйлс


1. Инээд
Таны хошин зан дурласан бүсгүйтэйгээ хамт байх шалтгаан болох ч, орон дотор бол хэзээ ч байж боломгүй үйлдэл шүү. Сэксд хамааралтай ямар нэгэн онигоо ярьж өгсөн бол та сэксийн талаар бодох ч хэрэггүй.



2. Оймс
Хэрвээ та дурлалт бүсгүйнхээ гэрт нь уригдсан бол гутлаа тайлж ороход мэдээж оймс тань цэвэрхэн, бүтэн байх естой гэдэгийг сануулах илүүц биз.



3. Үнэр
Эрэгтэй хүний үнэр эмэгтэй хүнийг өдөөхөд нөлөөлдөг чухал зүйлсийн нэг. Гэхдээ анхааралтай хандаарай энэ нь 2 талтай юм. Таны биенээс сайхан үнэртэй ус үнэртэж байвал тэр үнэр нь эсрэг хүйстэнийг чинь солиоруулах болно, харин таниас хөлс болон эвгүй үнэр үнэртэж байвал эсрэгээрээ эмэгтэй тань зугтаах болов уу.



4. Нууц эрхтэний үсний засалт
Хэрвээ та эсрэг хүйстнээ өвөртөө оруулахыг хүсэж, түүнтэй юу ч хийхэд бэлэн байгаа бол та “бахархал”-хаа үсэнд ч мөн анхаарлаа хандуулахаа мартуузай.



5. Персинг
Эр хүнийг сорви чимдэг гэдэг. Гэтэл хэзээнээс сорви биш, энэ тэндээ цоолж зүүсэн ээмэг нь чимдэг болсоныг хэлж мэдэхгүй юм. Персинг нь орчин үеийн залуусын хийлгэдэг болсон гоёо хэдий ч ихэнхи бүсгүйчүүдэд таатай санагдахгүй л болов уу.



6. Дотуур хувцас
Танд гэж хэлэхэд бүсгүйчүүд, эрчүүдийн дотуур хувцасанд багагүй анхаарал хандуулдаг юм байна. Төгс төгөлдөр, гоо сайхны илрэл болсон эмэгтэйчүүд маань өөрийнхөө залууг “бариу шоортон” дотуур хувцастай харахыг хүсдэг гэнэ. Энэ нь мэдээж хувь хүний сонирхолын асуудал л даа. Гэхдээ дотуур хувцас тань цэвэрхэн байх ёстой гэдгийг сануулах хэрэгтэй болов уу.



7. Яриа
Залуу та хэдий ярианы ур цадвар сайтай “панаалтай” залуу байсан ч, орон дотроо элдэвийг ярих нь зохимжгүй юм. Үүний оронд та бүсгүйн чихэнд таатай үгсийг шивнэн хэлэх нь зүйтэй, гэхдээ бага зэрэг бүдүүлэг тачаангүй үгс байхад буруутахгүй л болов уу. Сүүлийн үед “муу залуус” эмэгтэйчүүдэд таалагдааддаг болсон шүү дээ.



8. Чимээгүй байх
Таны бодлогширсон царай, дуугүй байдал бүх төлөвлөгөөг тань нурааж магадгүй. Эрэгтэй хүн тачаалдан гийнаж дугарах нь эмэгтэйчүүдийн сэрлийг маш ихээр өдөөж өгдөг байна. Гэхдээ та хэт их хичээж хязгаарыг давах хэрэггүй л болов уу.



9. “Ех”-үүдтэйгээ харьцуулах
Эмэгтэй тань өөрийг нь эзэмдэхийг хүссэн үед “тэр минь тэгдэг байсан, тэр минь үнэхээр сайхан байсан” гэх мэт харьцуулсан зүйлсийг амнаасаа цухуйлгах байтугай бодох ч хэрэггүй. Хэрвээ залуу та дээрх алдааг гаргавал таны хүсэн хүлээсэн халуухан шөнө бүтэлгүйтнэ шүү. Та өөрийнхөө оронд бүсгүйгээ тавиад нэг үзээрэй тийм ч таатай санагдахгүй л болов уу.



10. Ингээд хамгийн сүүлд залуу танд гэж зөвлөхөд, халуухан сэксийн дараа илүү үйлдэл хийхгүйгээр бүсгүйгээ энгэртээ тэврээд сайхан амраарай.  




21
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()