Өөрийн хүч чадлаар амжилтанд хүрч чадсан бүсгүй

2015-06-23, 01:47
245,207

Бид бүгд л том компаний үүсгэн байгуулагч эсвэл ямар нэгэн кино оддыг амжилтанд хүрсэн, мундаг хүмүүс гэж боддог. Гэтэл Монголчуудын тэр бүр мэдэхгүй хэдий ч, дэлхийд өөрсдийн салбартаа үнэлэгддэг тэргүүлэгч хүмүүс байдаг. Амжилттай яваа залуухан бүсгүйчүүдээс элдэв цуу ярианд өртдөггүй даруухан хэдий ч, мундаг чадварлаг хүмүүс цөөхөн билээ. Тэгвэл бид та бүхэндээ тэдний жишээ болсон үзэсгэлэнтэй загварын блоггерийг танилцуулж байна.

Өөрийн хүч чадлаар амжилтанд хүрч чадсан бүсгүй
 
“Kayture” хэмээх блогоороо 2011 оноос танил болсон Швейцарийн иргэн 22 настай Кристина Базан (Kristina Bazan) нь анх 10 жилд байхдаа Жеймс Шардон (James Chardon) гэх залуутай танилцжээ. Тэр хоёр 18 настай байхдаа хосууд болсон бөгөөд Жеймс түүний зурагчингаар ажиллах болсон байна. Сүүлийн үед тэднийг салсан гэх яриа байдаг ч, одоог хүртэл сайн найзууд ажлын хамтрагчид хэвээр гэнэ.
 
Хамгийн анх блог нээхдээ тэр өндөр үнэтэй брэндийн хувцас, цүнхнүүдийг ээжийнхээ найзуудаас гуйж аван зургаа авахуулж блогтоо тавьдаг байжээ. Түүнийг алдартай болоход нь тусласан хамгийн чухал зүйл бол түүний “мэдрэмж” байлаа. Ямар хувцасыг ямар зүйлтэй хослуулвал зохих болон нүүр будалт дээр хүмүүст гайхалтай зөвлөгөө өгдөг байв.


 
Кристина 10 жилээ төгсөөд их сургуульд орсонгүй. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа “Зарим мэдлэгийг их сургууль биш амьдралаас сурдаг. Би тэр л мэдлэг боловсролыг илүүд үздэг. Гэхдээ би үүгээрээ их сургуульд сурдаг хүмүүсийг дорд үзэх гэсэнгүй. Дуртай болон чаддаг зүйлээрээ амьдрах надад таалагддаг” гэжээ.


 
Түүний “Kayture” хэмээх Facebook хуудас нэг сая гаруй лаяктай бөгөөд тэрээр өөрийн амьдралаа гэрэл зургаар дамжуулан уншигчиддаа хүргэх дуртай юм байна. Түүний Facebook-т идсэн хоол, өмссөн хувцас, ажлын явц, зөвлөгөө гээд бүгд байдаг гэнэ. Гэхдээ бусад эмэгтэй оддоос ялгаатай нь түүний бүх л зургууд мэргэжлийн өндөр түвшинд авсан байдаг бөгөөд Selfie нь хүртэл загварлаг мэдрэмжтэй харагддаг ажээ. Ингээд гоо үзэсгэлэн болон шаргуу хөдөлмөрийг хослуулсан бүсгүйн зургуудаас хүргэе.



1. Өглөөний хоолоо идэж байна.



2. “Dior”-оос түүнд 6 сарын 16-нд ирсэн бэлэг.



3. Лос Анжелес ажлын үеэрээ. (2015 он 6 сарын 12 цахим хуудаснаа хийсэн зураг)



4. Барселонд идсэн үдийн цай (2015 он 5 сарын 30 цахим хуудаснаа хийсэн зураг)



5. Канны кино наадам руу явлаа (2015 он 5 сарын 17-нд цахим хуудаснаа хийсэн зураг)



6. Японд 24 цагийг л өнгөрөөх хугацаандаа авч амжсан Selfie. (2015 он 5 сарын 13)



7. “Hugo Boss”-оос түүнд загварын шоуны урилга явуулжээ. “iPhone6”-ын ард талд түүнийг хүрэлцэн ирэхийг хүсэж байна хэмээн бичсэн байна. Мөн тус брэндийн үнэртэн болон нүдний шил бэлэглэжээ.



8. Түүний өдөр тутмын хувцаслалт нь хүртэл загварлаг.



9. Victoria's Secret загварын шоуны тусгай урилгаар аялсан нь.



10. Өдөр бүр 6-аас босч дасгал хийдэг гэнэ.



11. Үргэлж аялдаг бүсгүй.



12. “Miss Dior”-ын сүрчигний зураг авалтанд оролцжээ.



13. “Versace”-аас ирсэн гайхалтай бэлэг.



14. Энэтхэгт



15. Зурагчин Жеймсийн хамт.
Тэрээр өөрийн амжилтаа сайн гэрэл зурагчны ач хэмээн хэлэх дуртай.



 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()