Хамгийн айдас төрүүлэм 10 хорхой

2015-06-26, 00:01
27,338
Хэдийгээр хүний нүдэнд өртөхөөргүй шахам жижиг биетэй ч олонхи шавьж хорхойнууд өөрт нь ойртож зүрхэлсэн ямар ч амьд биетийг айлгаж дөнгөдөг. Өнөөдөр уншигч та бүхэндээ манай гараг дээрх хамгийн аймшигтай, бүр жихүүцэм  ч гэж хэлж болохоор 10 амьтныг танилцуулж байна. Хэрэв эдгээр шавьж хорхойнууд том биетэй байсан бол хүн төрөлхтөнд ямар их айдас төрүүлэх байсныг хэлэхэд бэрх ажээ.
Хамгийн айдас төрүүлэм 10 хорхой
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Аварга савханцар хорхой
Дэлхий дээрх хамгийн урт биетэй шавьж бөгөөд зарим эм савханцар хорхойны биеийн урт 14 см ч давах нь бий. Манай гарагийн хамгийн халуун дулаан бүсэд голчлон идээшдэг, орчин тойронтойгоо гадна байдлаараа бараг адилхан болж хувирдаг онцлогтой юм байна. Төрөл зүйлээсээ хамаараад энэ шавьж өөрийгөө хамгаалахад шүлс, ялгадас эсвэл цусаа ашигладаг ажээ.



2. Хирс-жоом (Macropanesthia rhinoceros)
Энэ жоом Австралид байх бөгөөд 30 хүртэлх грамм жинтэй. Уртаашаа зарим тохиолдолд найман см хүрэх бөгөөд 10 хүртэл жил насладаг байна. Аз болоход тэд хүн амьдардаг газар, орон байранд суурьшдаггүй, газрын гүнд амьдардаг ажээ.



3. Чихүүр хорхой
Гадаа хэц татан хувцсаа хатаах нь муугүй санаа ч хатсан хувцсаа авч орохдоо сайтар шалгахад гэмгүй. Учир нь чийгэнд татагдан хувцсанд наалдан гэрт орсон чихүүр хорхой шөнө хүмүүс унтаж байхад чихээр дамжин тархи руу орох дуртай юм байна.



4. Аварга Уэта (Deinacrida)
Энэ  шавьжийг анх нээсэн хүн нь хангалттай том биетэйг нь хараад луувангаар хооллодог байх хэмээн бодсон гэдэг. Түүний жин нь 71 грамм орчим бөгөөд дундаж биетэй хулганаас гурав дахин том гэсэн үг юм. Шинэ Зеландад нутагладаг энэ аварга Уэта нь “цагаан хоолтон” гэнэ.



5. Арслан шоргоолж
Энэ бяцхан биет 30 гаруй жил насладаг гэвэл итгэх үү? Арслан шоргоолж өөрийн биеэс 100 дахин хүнд жинтэй зүйлийг өргөх чадвартай бөгөөд усан дотор нэг хоносон ч амьд гардаг байна. Энэ төрлийн шоргоолжны авгалдайг ойроос харвал ердөө л нэг аварга хямсаа эсвэл бахь шиг сэтгэгдэл төрүүлдэг байна.



6. Бразил бөгтрөг
Энэ бол дэлхийн хүйтэн цэгээс бусад бараг өнцөг булан бүрт идээшин нутагладаг хамгийн хачирхалтай шавьжнуудын нэг юм. Хэдий гаднаа айдас төрүүлэм дүр төрхтэй ч бөгтрөгнүүд ерөөс гэм хоргүй шавьж гэнэ.



7. Цөгөрцөг хорхой
Бүх цөгөрцөг хорхойнууд харахад эвгүйцэм төрхтэй, айдас төрүүлэм ч хамгийн аюултай нь “Чөтгөрийн цэцэг” нэрт цөгөрцөг болон “Хийлч-цөгөрцөг” хорхойнууд юм. Эхний цөгөрцөг хорхойтой зөвхөн Өмнөд Африкт л таарч болно. Ерөнхийдөө энэ хорхой нь цэцгэн дунд нуугдан, идэш хоолоо хүлээдэг тул ийм нэршлийг авчээ. Харин хоёр дахь нь Энэтхэгт нутагладаг бөгөөд хамгийн том нь 11 см хүрдэг байна. Энэ цөгөрцөг хорхойг анх харсан хүнд хуурай навч мэт харагдана.



8. Төөлүүр хорхой /Cerura vinula/
Хурц тод өнгөнийхөө ачаар энэ төөлүүр буюу үен хорхой нь дайснууддаа аюулын дохиог өгч байдаг. Түүний нуруун дээрх хос хар тэмдэг нь зохиомол нүдний үүрэг гүйцэтгэх бөгөөд “айлгах төлөвлөгөө”-нийх нь нэг хэсэг юм. Түүнчлэн мөн л нуруунаас нь урган гарсан хоёр хатгуур нь багагүй хэмжээтэй шоргоолжны хор ялгаруулдаг байна.



9. Хилэнцхэн
Энэ шавьжийг харахад шар зөгий болон хилэнцэт хорхойны эрлийз мэт санагдана. Маш эртний шавьжны төрөл бөгөөд чулуун зэвсгийн үеэс л дэлхий дээр амьдарч байсан хэмээн үздэг. Зөвхөн эмэгчин хилэнцхэн хорхойнууд нь л хатгууртай байх бөгөөд манай гарагийн хаанаас ч олж харах боломжтой.



10. Гэрийн жаран хөлт
Шөнийн амьдралтай, сээр нуруугүй энэ цох 15 хос хөлтэй бөгөөд жирийн батгана толгойттой адил бүхий л амьдралаа хүмүүстэй цуг, гэр оронд нь төрөл бүрийн шавьжаар хооллон амьдардаг юм байна. Жаран хөлт нь анх мэндлэхдээ ердөө 4 хос хөлтэй байдаг ч авгалдай болох үйл явцдаа мөч нь хос хосоор нэмэгдэж ургасаар байдаг ажээ.




15
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()