Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукербергийн амжилтанд хүрсэн түүх

Дэлхий даяар 1.4 тербум хүмүүс Facebook хэрэглэдэг бөгөөд тэд Марк Цукербэрг (Mark Zuckerberg)-т талархах хэрэгтэй болов уу. Бидэнд нийгмийн сүлжээ гэх ойлголтыг бүрэн утгаар нь өгсөн хүнийг мэдэхгүй хүн бараг байхгүй. Тэгвэл Марк энэ их алдар нэрт хүрэхийн тулд юу туулсан бол?
Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукербергийн амжилтанд хүрсэн түүх
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Тэрээр 1984 оны 5 сарын 14-нд Эдвард Цукерберг (Edward Zuckerberg) болон Карен Цукерберг (Karen Zuckerberg) нарын 4 хүүхдийн нэг болон мэндэлжээ. Түүний чадвар багаасаа илэрсэн бөгөөд 12 настайдаа “Atari BASIC” –аар "Zucknet" нэртэй мессэжний программ зохион бүтээсэн байна. Мөн Марк найзууддаа зориулан тоглоом кодчилдог байжээ.



2. Өсвөр насандаа Марк “Phillips Exeter Academy”-ын ахлах сургуульд нэрд гарсан бөгөөд AOL болон Microsoft түүнийг аль хэдийн сонирхож эхлэсэн байжээ. Гэвч тэр өөрийнх нь санааг худалдаж авах эсвэл ажилд авах гэсэн саналуудаас татгалзсаар байв.



3. Тэр зөвхөн компютерын хорхойтой байсангүй. Марк ахлал сургуульдаа туялзуур сэлмээр тулалддаг байжээ.



4. Тэрээр 2002 онд Харвард (Harvard) их сургуульд элсэн суралцсан ч, хоёр дугаар курсээсээ сургуулиа хаясан байна. Тэр энэ үеэд Facebook-ыг дөнгөж нээчихээд байжээ.



5. Сургуулиа хаяхаасаа өмнө Марк өөрийн ирээдүйн эхнэр болох Присила Чан (Priscilla Chan)-тай танилцжээ.



6. Марк 2010 онд “Time Magazine”-ий оны шилдэг хүнээр тодорсон төдийгүй Facebook-ийн орлого 12.7 сая доллар болсон байжээ.



7. "The Social Network" гэх нэртэй түүний амьдралаар хийсэн кино 2010 онд гарсан хэдий ч Марк “энэ кинонд 100% үнэн зүйлсийг гаргаагүй, зарим нь худлаа байсан” гэсэн байна.



8. Хэдий дээрх кино түүнд таалагдаагүй ч, тус зохиолчийн өөр нэгэн дуртай кино нь "The West Wing” ажээ.



9. Facebook 2012 оны 5 сарын 18-нд компаниасаа хувьцаа гаргахаар шийдсэн бөгөөд үнэ нь 16 тербум доллар хүртлээ өссөн байна.



10. Энэ үйл явдлын дараахан Марк болон Присила нар хуримаа хийжээ.



11. Хурим дээр “Green Day” хамтлаг ирсэн байна.



12. Хосууд бал сараа Италийн өдрийн 800 еврогийн үнэтэй 5 одтой зочид буудалд өнгөрөөжээ.



13. Тэд жил бүрийн 12 сард хоёр долоо хоногийн турш аялдаг бөгөөд заримдаа Присилагийн гэр бүл дээр очдог байна.



14. Марк хятад хэл сурж байгаа бөгөөд 2014 он гэхэд нэлээн сайжиржээ.



15. Тэдний нохойг “Beast” гэдэг бөгөөд Унгарын хонин нохойн үүлдр юм байна.



16. Хувьцаагаа зарснаас тэр маш их хөрөнгийн цуглуулж тербумтнуудын эгнээнд багтахаар болжээ.



17. Тамирчин Tyler Winklevoss нэгэн ярилцагийн үеэр “ Марк бол миний мэдэх хамгийн энгийн тербумтан” гэсэн байна.



18. Тэр маш энгийн хувцасладаг.



19. Марк 30.415 долларын үнэтэй хар “Volkswagen GTI” унадаг гэнэ.



20. Тэр өөрийн мөнгөө хувьдаа хэрэглэхийг илүүд үздэг байна.



21. Хавай арал дээр тэрээр 100 сая долларын үнэтэй 750 акр газар худандан авчээ.



22. Пола Альтод 5000 квадрат метрийн талбайтай 45 сая долларын байшин худалдан авсан байна.



23. Мөн Сан Францискод 10 сая доллараар байшин худалдаж авчээ.



24. Тэр өөрийн байшинг тойрч машиндаа суунгаа ажиглалт хийдэг хүмүүсийг авсан байна.



25. Мэдээж бусад баячуудын ижил сайн үйлсд мөнгө өгөхөө мартсангүй. 2013 онд “Silicon Valley Community Foundation”-д 992 сая доллар хандивласан бол 2014 онд Сан Францискогийн төв эмнэлэгт 75 сая доллар хандивлажээ.



26. Facebook компани “instagram”-ийг 1 тербум доллараар, “whatsapp”-ийг 19 тербум доллараар, “Oculus”-ыг 2 тербум доллараар тус тус худалдаж авсан байна.



27. Тэрээр “snapchat”-ийг 3 тербум доллараар худалдаж авахыг хүссэн ч, түүнд зараагүй байна.



28. Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссефф (Dilma Rousseff)-тэй хамт.



29. Snoop Dogg-той цуг.



30. Мөн 2011 онд ерөнхийлөгч Обаматай уулзжээ.



31. Сингапурын уран бүтээлч Zhu Jia түүний хөргийг зураад “The Face of Facebook” нэртэй үзэсгэлэндээ тавьсан байна.



32. Нью Йоркын уран бүтээлч түүний хөргийг зурсан нь.



33. Тэр хамгийн жижигхэн зүйлээс маш их мөнгөнд хүрч чадсан цөөхөн хүмүүсийн нэг билээ.



34. Марк хэдий алдартай ч, энгийн хүмүүстэй үргэлж уулзаж ярилцах дуртай байдаг гэнэ.




13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()