Нас барагсадтай амьдарч байсан хүмүүс

Энэтхэгийн Калькутта хотын иргэд саяхан нэг зүйл дээр нэлээд сэтгэл гонсгор болжээ. Учир нь 44 настай Парта Де (Partha De) хэмээх залуу хотын төвд тансаг байрандаа 6 сарын турш нас барсан эгчийнхээ араг ястай амьдарч байсан гэнэ. Тэрээр эгчийнхээ хүүр байсан өрөөг сайн цэвэрлэж, хоол авчирч байжээ. Үүнээс гадна тэрээр гэрт нь байсан үхсэн нохдын ясыг ч бас цуглуулж байв. Парта Де мэдүүлэг өгөхдөө "түүний эгч нь шөнө бүр хоол авахаар ирдэг байсан" гэжээ. Энэ бол анхны тохиолдол биш бөгөөд энэ төрлийн зүйл дэлхийд нэлээд тохиолддог байна. Ингээд эдгээр аймшигтай, сэтгэл өвтгөм түүхүүдтэй танилцана уу.
Нас барагсадтай амьдарч байсан хүмүүс
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Бараг л амьд эцэг
Грузинийн Баши тосгоны иргэний Жони Бакрадзе (Joni Bakaradze) 2 жилийн өмнө нас барсан бөгөөд тэрээр 2 настай хүүтэй байжээ. Жониг оршуулахын оронд түүний гэр бүлийнхэн хүүрийг нь хадгалж 2 настай хүү нь эцгийгээ таньдаг байгаасай гэж хүссэн байна.

Жонигийн ээж түүнийг занданшуулж, архинд хийжээ. Түүний төрсөн өдөр болох үед ээж нь нас барсан хүүгийнхээ хувцсыг сольдог байсан гэнэ. Гэр бүлийнхэн нь хүүрийг модон авсанд хадгалж байгаа бөгөөд авс нь цонхтой юм байна. 



2. Нас барсан найз
Чарльз Зиглер (Charles Zigler) болон 72 настай Линда Чейз (Linda Chase) нар "NASCAR" буюу автомашины уралдааныг үзэх дуртай байжээ. Харин Чарльз 2010 онд нас барсан бөгөөд Линда өөрийн найзыг явуулахыг хүссэнгүй. Тиймээс тэрээр Чарльзийн хүүрийг түшлэгтэй сандал дээр суулган занданшуулж, зочныхоо өрөөнд тавьсан байна. Автомашины уралдаан гарч байх үед Чарльзийн нүд яг зурагт руу харж байсан юм. Энэ аймшигт явдлыг  2012 онд илрүүлжээ.



3. Эргэн ирсэнгүй
61 настай Лусио Часу (Lucio Chacue) үхлийн ирмэг дээр байх үедээ Колумби дахь гэртээ өөртөө задлан хийлгэхийг хүсчээ. Мөн Лусио эхнэртээ эргэн ирнэ хэмээн амласан учраас нөхрөө нас барсных нь дараа орны даавуунд боож унтлагын өрөөндөө хадгалж байсан гэнэ.



4. Салж хагацахгүй гэр бүл
Маргарет, Анита, Фрэнк, Элейн Бернстофф (Bernstoff) нарын түүх хамгийн аймшигтай түүхийн нэг юм. Элейнийг нас барсны дараа ах, эгч дүүс нь түүнийг Иллинойс мужийн Эванстон хот дахь байрандаа байлгажээ. 2003 онд Фрэнк 83 насандаа нас барсан бөгөөд түүний хүүрийг мөн л дээрх хувь тавилан хүлээн байв. Ингээд 2008 онд Анита нас барсан бөгөөд Маргарет түүний хүүрийн мөн гэртээ хадгалах болжээ.



5. Булшнаас нь ухаж гаргасан нас барагсад
АНУ-ын Пенсильвани мужид Жин Стивенс (Jean Stevens) өөрийн ихрээ оршуулсан бөнөөд 2000 онд түүний нөхөр Жеймс нас барсны дараа нөхөр болон ихрийнхээ булшийг ухаж, тэднийг гэртээ авчран ярилцах болжээ.

Хяналтын байгууллагынхан энэ талаар мэдсэн бөгөөд түүнээс яагаад энэ алхмыг хийх болсон талаар асуухад: "Энэ арга замаар би өөрийн дотны хүмүүст хүрч, тэдэнтэй ярилцах боломжтой байсан юм” гэсэн байна.



6. Хүү болон нас барсан эх
2014 онд 58 настай Клаудио Альфери (Claudio Alferi) Аргентины Буэнос-Айрес хотод нас барсан бөгөөд түүний хажууд хатсан эмэгтэйн хүүр байжээ. Эмэгтэй гэрийн углааш өмссөн, цаасан уутанд боолттой байсан гэнэ.

Сүүлд нь шинжилгээнээс харахад, тэр эмэгтэй Клаудиогийн ээж Маргарита (Margarita Aimer de Alferi) байжээ. Хөршүүд нь түүнийг хамгийн сүүлд 90 настай байхад нь буюу 10 жилийн өмнө харж байсан гэнэ. Харин Клаудио ээжийгээ эрүүл, саруул байгаа хэмээн худал хэлж байжээ.



7. Найз бүсгүйнхээ амийг хороож хүүрийг нь нуужээ

Эрик Грампельт (Erik Grumpelt) 39 настай найз болох Мелинда Рая (Melinda Raya)-г өөрийг нь хуурсан хэмээн зоджээ. Мелинда ноцтой гэмтэл авсны улмаас нас барсан байна. Харин Эрик эмэгтэйн хүүрийг унтлагын өрөөнийхөө шалан доор нуужээ.

Тэрээр хөгзөрсөн, өмхийрсөн үнэрийг арилгахын тулд агааржуулагч ихээр цацаж байсан ч, түүний санаа бүтэлгүйтэж 2 сарын дараа 2011 оны 7 сард түүнийг цагдаа нар илрүүлсэн байна.




0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()