Үхлийн хар сүүдэр дагуулсан гэрэл зургууд

Зураг биднийг өнгөрсөн дурсамжинд, жаргалтай мэдрэмж болон гунигтай бүхий л нөхцөл байдалд аваачиж чаддаг билээ. Тэгвэл одоо бидний та бүхэнд танилцуулах гэж буй зураг бүрийн цаана нууц байгаа гэвэл итгэх үү? Тэр нууцуудыг танд хүргэж байна. Эдгээр зурагны түүхүүдтэй танилцана уу.
Үхлийн хар сүүдэр дагуулсан гэрэл зургууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Лам нас барсан эрийн хойдхийг уншив
2011 оны 11 дүгээр сарын 25-нд Хятадын Шаньси мужийн Тайюань төмөр замын буудлын хүлээлгийн танхимд байсан жуулчид нэгэн хижээл насны эрийг маш бөх, удаан унтаж байгааг анзаарчээ. Хүмүүс түүнийг сэрээх гэтэл бие нь хөрсөн байв. Ингээд дуудлагаар хүрэлцэн ирсэн түргэний эмч нар түүнийг аль хэдийн өөд болсон болохыг тогтоожээ. Гэтэл тухайн үед галт тэрэг хүлээж байсан лам нас барсан үл таних эрийн хойдхийг үйлдэж, сүнс нь амгалан одоход тусалсан байна.



2. Амиа золисологчийн царай

Капрал цолтой Юкио Араки (Yukio Araki) 17 настайдаа камиказегийн /амиа золиослогч/ нисгэгч болсон юм. Энэ зургийг 1945 оны тавдугаар сарын 26-нд дарсан бөгөөд тэрээр Кагосимегийн Бансайн 72 дивизийн дөрвөн нисгэгчийн хамтаар гартаа гөлөг барьсан харагдана. Маргааш нь Араки Окинавагийн ойролцоо хөлөг онгоц руу дайрч, мөргөн амиа золиосложээ.



3. Өмнөд туйл руу аялсан “Терра Нова” баг
Дунд нь зогсоо Роберт Фалкон Скотт (Robert Falcon Scott) 1910 оноос аяллаа эхэлсэн "Терра Нова" багийг удирдаж явсан хүн юм. Тэд Өмнөд туйлд газраар явж хүрсэн анхны хүмүүс болохыг зорьж байлаа. Тэд 1912 оны нэгдүгээр сарын 17-нд туйлд хүрч чаджээ. Гэвч тэднээс 34 хоногийн өмнө "Норвегийн баг" амжаад хүрчихсэн юм байна. “Терра Нова” багийн буцах зам маш хүнд бартаатай байсан бөгөөд багийнхны биеийн байдал мууджээ. Тэд даарч бээрэхийн хажуугаар гэмтэж бэртсэн байна. Аялагчдын заримынх нь цогцос, өдрийн тэмдэглэл, гэрэл зургийг эрлийн багийнхан найман сарын дараа олсон байдаг. Багийн ахлагч Скоттын өдрийн тэмдэглэл дэх бичээс 2012 оны гуравдугаар сарын 29-нээр тасарсан байсан юм. Энэ түүний нас барсан өдөр байлаа.



4. Тас ба охин
1993 онд Суданы Айод хотын ойролцоо тусламжийн хүнс тарааж байсан онгоцноос хоолоо базаахаар энэ бяцхан охины эцэг нь түр орхиод явсан байжээ. Өлссөндөө ядарч туйлдсан охин идэх юманд хүрэхээр мөлхсөн ч чадсангүй. Харин түүнээс холгүйхэн тас шувуу суун, охины хөдөлгөөн бүрийг ажиглаж байв. Энэ гэрэл зургийг авсан Өмнөд Африкийн фото сэтгүүлч Кевин Картер (Kevin Carter) жилийн дараа амиа хорлосон юм. Учир нь тэр өлсч үхэж байсан бяцхан охиныг аврахын төлөө юу ч хийгээгүй гэсэн хатуу шүүмжлэлд өртсөөр байжээ. 



5. Сансрын нисгэгч Владимир Комаровын цогцосны үлдэгдэл
Октябрын хувьсгалын 50 жилийн ойг ОХУ-ын Засгийн газар сансарын нислэгээр мялаахаар шийджээ. Нисэгч Владимир Комаров “Союза-1” хөлгийн ахлагчаар сонгогдсон бөгөөд харин Юрий Гагарин түүний орлон нисэгчээр бэлтгэгдэж байв. Тэд хоёул нислэгийн аюулгүй байдал баталгаагүй гэдгийг мэдэж байсан ч хэн ч хүлээлгэсэн үүрэг даалгаврыг зөрчиж зүрхэлсэнгүй.

Ялангуяа Комаров үүргээ биелүүлэхээр шийдэж, Гагаринийг өөрийнх нь оронд илгээхийг ч хүсээгүй байна. Гагарин хөлгийг хөөргөх үед байж, скафандр өмсгөхийг шаардсан ч түүнд татгалзсан хариу өгсөн байдаг. Зураг дээр Комаровын нүүрс болтлоо шатсан цогцосны үлдэгдэлийг нээлттэй авсанд хийсэн оршуулгыг харуулжээ. Үнийг тайлбарлахадаа Комаров өөрөө хөөрөхийнхөө өмнө өөрийнх нь үхэлд эрх баригчид буруутай гэдгийг харуулахын тулд ингэж оршуулахыг шаардсан гэдэг.



6. Эх хүү хоёрын үхлийн өмнөх селфи
15 настай өсвөр насны хүү Гари Слок (Gary Slok) ээж Петра Лангевелдын (Petra Langeveld) Малайзын Куала Лумпур хот руу аялжээ. Тэд “MH17” онгоцонд суудлаа эзэлмэгцээ хамтдаа селфи хийхээр шийдсэн байна. Үүнээс гурван цагийн дараа тэдний сууж явсан онгоц Украин-ОХУ-ын хилийн зааг дээр унаж, сүйрсэн юм.



7. Зулын гол болж буй лам
1963 онд Өмнөд Вьетнам дахь буддын шашинт иргэд Ерөнхийлөгч Нго Динь Зьемийн дарангуйллын дэглэмээс үүдсэн хүнд нөхцлийг эсэргүүцсэн нь эцэстээ ширүүхэн байдалд хүрчээ. Мөн тус оны 5 сард буддистууд Хюэ хотод цугларан өөрдсийн эрх ашгийг хамгаалахаар жагсаал хийсэн байна. Засгийн газар жагсагчдад хүч хэрэглэж, үүний улмаас таван хүн амь үрэгджээ. Дарангуйллын дэглэмийг эсэргүүцсэн хоёр өндөр настай лам Сайгоны хүн ихээр холхидог дөрвөн замын уулзвар дээр өөрийгөө шатаажээ. Энэ явдал 1963 оны зургадугаар сарын 11-нд болсон байна. 



8. Мөнхийн хайр

Энэ зурган дээрх хүмүүсийн араг яс 2800 орчим жилийн настай юм банйа. 1972 онд Ираны Хасанлугаас олсон тэднийг "Пенсильванийн их сургууль"-ийн эрдэмтэд ойролцоогоор МЭӨ 800 онд нас барсан болохыг тогтоожээ. Араг яснууд хоёул эрэгтэй хүмүүсийнх бөгөөд хамаатнууд байж магадгүй ажээ. Магадгүй тэд цэргүүдээс нуугдаж байгаад шатаж байсан байрандаа угаартаж, амьсгал хураасан байх. Ийнхүү үхэлтэй нүүр тулгарсан тэд эцсийн мөчид бие биенээ тэврэн мөнх нойрсчээ.



9. Дайнаас үүдсэн сэтгэлийн шарх

Энэ зургийг 1916 оны 9-р сард Францын Курселетийн тулааны үеэр авсан байна. Ухсан нүхний өмнө юм сараачин суугаа эр дайнаас болж сэтгэлийн хямралд орсон нь илт. Энэ бүхэн түүний ямар ч утга илэрхийлээгүй “хоосон” нүднээс тодорхой харагдаж байна. Энэ бол сэтгэл санааны хямралаас үүдсэн стресс болон гэмтлийн диссоциацийн үеийн харц юм. Үүнээс гадна дайны үед хүмүүс зурган дээр огт инээмсэглэж авахуулдаггүйг санах хэрэгтэй.



10. Үхлийн лагерийн хоригдол охины зурсан “гэр”
Нацистуудын үхлийн лагерьт өссөн охин "сэтгэцийн сааталд орсон хүүхдийн асрамжийн газар"-т байхдаа гэр зурахыг хүсчээ. Эдгээр зурааснуудаар тэрээр юуг илэрхийлэх гэснийг хэлэхэд бэрх ч өргөст утас мэт харагдана. Энэ охины тухай мэдээлэл хомс ч, Терезка хэмээн дууддаг байжээ. Охины нүд гэнэн томоогүй балчир охиных шиг биш харин аймшигт зүйлсийг өөрийн биеэр туулан гарсан гэдэг нь илт ажээ.




20
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()