Сурталчилгаа (15)
Хаах

Түүхэн дэх хамгийн харгис эзлэн түрэмгийлэгч орнууд

Дэлхийн түүхийг дайн тулааны түүх гэж ойлгож болох юм. Дайн голдуу гесполитикийн сонирхлын үүднээс үүдэн гардаг байсан бөгөөд үргэлж түрэмгийлэгч улсууд Олон улсын эрхийн зарчим, энх тайвны хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээ хэлэлцээрийг үл тоон эхлүүлсэн байдаг ажээ. Ингээд түүхэн дэх хамгийн харгис эзлэн түрэмгийлэгч орнуудыг танилцуулж байна.
Түүхэн дэх хамгийн харгис эзлэн түрэмгийлэгч орнууд


1. Эртний Ром
“Алах хядах, дээрэмдэж цөлмөхөө тэд эрх мэдэл хэмээх сүржин үгээр халхалдаг. Харин ямар ч үржил шимгүй, цөл газрын улстай энх тайванчаар ханддаг" гэж Бриттийн удирдагч Калгак ромчуудыг тодорхойлсон байдаг. Ромын эзэнт гүрэн эзлэн түрэмгийлж, боолчилсон улсын ард түмэнд харгис хэрцгий ханддаг байв. Жишээ нь, эртнээс өст дайснуудын нийслэл Карфагеныг /МЭӨ 146 / эзлэн авсны дараа хотыг газрын хөрснөөс арчиж хаясан бөгөөд иргэдийг нь боол болгон зарж, хөрсөн дээр нь давс цацан дахин юу ч ургахгүй болгож орхисон гэдэг.



Ромын Форумд эртний Янус сүм байх агаад дайнтай жилүүдэд хаалгыг нь нээж, тайван жилүүдэд хаадаг уламжлалтай байжээ. Ром гүрэн оршин тогтносон 482 жилийн хугацаанд энэ сүм хэсэг хугацаанд ердөө хоёрхон удаа хаалгаа барьсан юм. Эхнийх нь хамгийн удаан хугацаагаар буюу МЭ-ий эхэн үед Ромын анхны эзэн хаан  Октавиане Августын төр барьж байх үед. Тэр үед Тибрийн хөндийд байсан жижигхэн улс Газрын дундад тэнгисийн ай сав дахь бүхий л нутаг дэвсгэрийг эзэлсэн билээ.



2. Монголын эзэнт гүрэн
Чингисийн эзэнт гүрэн хүчирхэгжлийнхээ оргил үед 38 сая метр кв газар нутгийг эзлэн оршиж байжээ. Энэ нь Евро-Азийн нийт газар нутгийн тал гэсэн үг юм. Монголын хэдхэн улс аймгийн нэгдлээс дөрвөн их далайн ай савыг эзлэтэл ингэж асар хурдтай өргөжин тэлсэн нь ердөө 50-хан жилийн дотор байв. Ийм тохиолдол хүн төрөлхтөний түүхэнд огт гарч байгаагүй билээ.

Өнөө үеийнхнийг нүүдэлчдийн үйлдсэн цуст яргалал /тухайн зууны нийтлэг төрх байсан болохоор/ биш харин тэдний харгислалын бодит байдал, арга ухаан гайхашруулж байсан юм. Жишээ нь, 1232 онд Хойд Хятадын Чин гүрнийг байлдан эзлэсний дараа Монголын хэсэг язгууртнууд Өгөөдэй хаанд хандан хотыг бүхэлд нь сүйтгэж, хүн амыг нь толгой дараалан хүйс тэмтрэхийг санал болгож байсан гэдэг.

Юуны тулд  тэр вэ? Зүгээр л тус улсын нутаг дэвсгэрийг Хархорумын үндэс болсон морьдоо маллах өндөр өвс ургасан бэлчээрийн талбай болгох гэсэндээ тэр. Хятадын түшмэдүүд аз болоход Өгөөдэй хааныг ятгаж энэ санаанаас нь холдуулж чадсан бөгөөд үүнийхээ оронд суурин хүн амаас хураасан маш их эд баялаг, алт эрдэнэсийг өргөл барьц болгосон гэдэг. Дашрамд өгүүлэхэд Монголчуудтай хийсэн дайны жилүүдэд Чин гүрний иргэдийн тоо 45 саяас таван сая болтлоо хорогдсон байдаг ажээ.



3. Их Британи
Британийн эрдэмтэд британи цэргүүд дэлхий дээр одоо хүртэл оршин тогтнож байгаа ихэнхи улс оронд нэвтрэн орсон хэмээн тооцоолсон байдаг. Түүхч Стюарт Лейкокын бичснээр тухайн үеийн англосаксончууд өдгөө НҮБ-д элсэн орсон 171-193 улсын нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлж байсан ажээ. Тэд өөрсдөө зэвсэг барин түрэмгийлэхээс гадна геополитикийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хүний гараар могой бариулах зальжин арга ч хэрэглэж байв.



Зураач Василий Верещагины "Англичууд Энэтхэгчүүдийн бослогыг нухчин дарсан нь” хэмээх зураг. (1884 он)



4. Герман
Германы үндсэрхэг үзлээр хүмүүжсэн дээд ангийн немцүүд ХХ зууны хамгийн аймшигтай сүйрэл болох 100 сая орчим хүний амийг авч одсон Дэлхийн 1,2 дугаар дайнд буруутай.





5. АНУ
2004 онд Конгрессийн Судалгааны албанаас АНУ-ын цэрэг, зэвсгийн зөрчилдөөний нийт тоо хэмжээг тогтоохыг оролджээ. Энэ тооцоон дээр сүүлийн үед /2013 онд Малигийн дайны үед явагдсан “Сервал” ажиллагааны үеэр Францад үзүүлсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний туслалцаа  гэх мэт/ хийгдсэн цэргийн ажиллагаануудыг нэмэх юм бол 261 удаагийн түрэмгийлэл /хэдийгээр тэд үүнийгээ ардчилалын төлөө гэх боловч/ гэсэн асар өндөр тоо гарч байна.

Өөрөөр хэлбэл АНУ 1776 онд тусгаар тогтнолоо олж авсан цагаас эхлэн жил бүр л өөрийн нутаг дэвсгэрээс гаднах газар нутагт цэрэг зэвсгийн үйл ажиллагаа явуулж байсан гэсэн үг юм. Мэдээж эдгээр дундаас агуулга, хамрах хүрээнийхээ хэмжээгээр Вьетнамын дайнтай дүйцэх зүйл үгүй. Энэ долоон жилийн хугацаанд 60 гаруй мянган иргэн амиа алдсан байдаг ажээ.



1988 оны дөрөвдүгээр саоын 18-нд болсон “Богомол” ажиллагааны үеэр Америкчууд Персийн буланд Ираны газрын тос тээвэрлэж явсан хэд хэдэн хөлөг онгоцыг эзлэн авч байв. Зөвхөн Кубад л гэхэд Вест-Пойнтын цэргийн төгсөгчид 1822, 1898, 1906, 1912, 1917, 1961 онуудад тус бүр нэг удаа, 1933, 1959 онуудад багаар бодоход хоёр удаа нэвтэрч байсан ажээ.



6. ОХУ
Манай хойд хөрш ОХУ-ын түүхэнд ч эзлэн түрэмгийлж явсан үе бий. Жишээ нь гунигтайгаар төгссөн Ливоны дайн юм. Түүнээс гадна хуучин ЗХУ-д дагаар орсон ах дүү орнууд өдгөө тус улсыг фашизмын савраас аварсан буянтан биш харин далимдуулан эзлэн түрэмгийлсэн хэмээн буруутгадаг байна. Гэхдээ Оросын армийн явуулсан нэг эзлэн түрэмгийллийн эсрэг 8 өөрийгөө хамгаалсан дайн тулаан ордог байна. Тэд өөрсдийгөө Алтан ордны улс, Польш, Турк, Франц, Германчуудын цуст довтолгоог маш их золиостойгоор өөрийн нутаг дэвсгэр дээр нухчин дарж байсан хэмээн өгүүлдэг ажээ.




8
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()