Дэлхийн топ их сургуулиудын хичээлийг хэрхэн үнэгүй үзэх вэ?

2015-07-01, 03:10
84,819

Боловсрол эзэмшинэ гэдэг бидний амьдралд хамгийн чухал зүйл билээ. Гэтэл зарим хүмүүс  тодорхой шалгаануудаас болж суралцаж чаддаггүй. Жишээ: Мөнгөгүй, завгүй, тус улсад эмэгтэйчүүдийг сургуульд сурахыг хориглодог гэх мэт. Энэ асуудлыг АНУ-ын онлайн боловсролын сайт болох www.coursera.com  шийджээ. Ингээд тус сайтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Дэлхийн топ их сургуулиудын хичээлийг хэрхэн үнэгүй үзэх вэ?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа


1. “Coursera” гэж юу вэ?
Энэ бол 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа онлайн боловсрол олгодог сайт бөгөөд одоогийн байдлаар нийт 11.7 сая хэрэглэгчидтэй.



2. Сайтад юу байдаг вэ?
Тус сайтад дэлхийн томоохон их сургуулиудын хичээл, сургалтын материал, бичлэг, даалгавар байрладаг бөгөөд бүгд үнэгүй юм байна. Их сургуулийн бүх л төрлийн хичээлүүд дотор нь бий. Шинжлэх ухаанаас эхлээд уран зохиол гэх мэт аш олон сонголттой байдаг ажээ.



3. Яагаад үнэгүй гэж?
Анх байгуулагдахдаа дэлхийн өнцөг булан бүрийн боловсрол эзэмшиж чадаагүй хүмүүст туслах зорилгоор нээгдсэн бөгөөд хүсвэл мөнгө төлөөд гэрчилгээ авах боломж ч байдаг гэнэ.



4. Хэрхэн хэрэглэх вэ?
Та мейл хаягаараа эсвэл фейсбүүк эрхээрээ ч дамжуулан нэвтрэх боломжтой. Та бүртгүүлсэн хойноо хичээлүүдээ хайж сонгох хэрэгтэй. Хичээлүүд нь хэзээ эхлэх, дуусах хугацаа нь байдаг. Та үзэхээр шийдвэл цаг нь боллоо хэмээн мейл хаягаар мэдэгдэх болно. Зүгээр нэг хичээл бичсэн цаас танд өгөхгүй бөгөөд бичлэг, зураг, материал гээд зөндөө сурахад тань туслах бүхэн бий.



5. Англи хэл мэдэхгүй бол яах вэ?
Англи хэлний дундаас дээш мэдлэгэтэй хэн ч тухайн сайтыг ашиглаж чадна. Хэрвээ хэл тань муу бол жаахан цаг заваа зарцуулаад хичээл үзэнгээ сурах боломж ч бий. Гол нь шантралгүй өөрийн мөрөөдөл зорилгын төлөө явах юм шүү.

6. Хэрхэн Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх вэ?
Хэрвээ та үнэхээр дээрх сайтаас хичээлүүд үзэхийг хүссэн ч таны хэлний чадвар тийм ч сайн биш бол доорх зөвлөгөөг уншаарай.

7. Дуртай зүйлээрээ дамжуулан хэл сурах.
Хүн хэзээ ч дургүй зүйлдээ цаг заваа зарцуулдаггүй. Тиймээс та ном унших дуртай бол номоороо дамжуулж, кино үзэх дуртай бол киногоор дамжуулан хэл сурах боломжтой шүү. Номоор дамжуулан сурах хамгийн үр дүнтэй гэж олон хүмүүс үздэг бөгөөд хэрэв та анхан шатны түвшинтэй бол : (Доорх номнуудыг та pdf,epub зэрэг хэлбэрээр онлайнаар хайгаад, үнэгүй татаж уншиж болно)

-“Charlotte’s Web” - E.B. White
Бяцхан тооройн амийг аварч буй жаахан охины талаар өгүүлэх хүүхдийн ном хэдий ч, бүхий л насны хүмүүс унших боломжтой бөгөөд хэл сурахад их туслана шүү.



-“ Peter Pan” – J.M. Barrie
Бид хүүхэлдэйн киног нь маш сайн мэднэ. Гэхдээ ямар ч кино эх зохиолоо гүйцдэггүй шүү дээ. Тиймээс адал явдалт сонирхолтой зохиол уншингаа англи хэлний мэдлэгээ дээшлүүлээрэй.



-“ The Alchemist”-Paulo Coelho
Дэлхий дээр хамгийн олон хувь хэвлэгдсэн номнуудын нэг бөгөөд зохиолын хувьд хүвь хүний хөгжилд туслах болно. Учир нь өөрийн мөрөөдлөө дагах, шантралгүй хэрхэн амьдрах гээд маш олон сургамж танд өгөх болно.



7. Онлайнаар хэл сурах
Та ном уншиж, кино үзсэн хэдий ч дүрэм болон үгсийн сан муу байгаа бол www.ego4u.com –оор дамжуулан олон төрлийн үнэгүй тестүүд бөглөх боломжтой.



8. Нэмэлт зөвлөгөө
Хэл сурах тийм ч амархан биш, гэхдээ шантралгүйгээр урдаа зорилготой хичээллэвэл хэн бүхэн чадна. Тиймээс өөртөө бяцхан төлөвлөгөө гаргаад мэдлэгээ дээшлүүлээрэй.



 

62
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()