Түргэн хугацаанд нойроо хэрхэн сэргээх вэ?

2015-06-30, 01:28
31,152

Заримдаа бид дутуу нойр эсвэл өөр шалтгаануудаас болж өглөө ажил дээрээ нойрмоглодог билээ. Хэрвээ танд ийм асуудал тулгардаг бол доорх зөвлөгөөг уншиж амьдралдаа хэрэгжүүлснээр өглөө бүрийг эрч хүчтэй угтах болно.

Түргэн хугацаанд нойроо хэрхэн сэргээх вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

 


1. Ус
Заримдаа усны дутагдал нь биеийг усгуйжүүлж нойр хүрэхэд нөлөөлдөг байна. Тиймээс ус ихээр уух эсвэл хүйтэн усаар нүүр гараа угаах нь таны нойрыг сэргээж өгнө.
 


2. Нар
Хэрвээ нойр тань хүрээд байвал нарны гэрэл дээр гараарай. Хэдий чинээ таны биенд нарны энерги шингэнэ төдий чинээ та сэргэлэн байх болно.



3. Биеийн хүчний дасгал
Биеийн хүчний дасгал нь таныг сэргэлэн болоход тустай бөгөөд үсрэх, суниах, дээс тоглох гэх мэт зүйлс хийж болно. Хэрвээ гарч дасгал хийх боломжгүй бол толгой, хүзүүгээ хөдөлгөж чилээгээ гаргах хэрэгтэй шүү.



4. Идэвхитэй яриа
Ажлынхаа хамтрагчтай сайхан ярилцаарай. Хэрвээ та өрөөндөө ганцаараа байдаг бол таныг сэргээх хөгжим сонсож болно.



5. Хоол
Өдрийн цайны цагаар аль болох хөнгөн хоол идэх нь нойр хүрэхээс сэргийлнэ.



6. Кофе
Хэдийгээр кофе маш сайн нөлөөлдөг ч энэ нь зөвхөн түр зуурынх гэдгийг мартаж болохгүй бөгөөд хэт их хэрэглэх нь донтолтонд хүргэдэгийг бүү мартаарай.



7. Гаа
Цитрус эсвэл гаа үнэрлэвэл амархан сэргэх болно. Мөн энэ төрлийн орц найрлагатай үнэртэй усыг үнэртээрэй.



8. Массаж
Нойроо сэргээх бас нэгэн арга бол цэгэн массаж хийх юм. Чихнийхээ гэдсэнд массаж хийж дараа нь эрхий болон долоовор хурууныхаа завсар иллэг хийгээрэй.



9. Нойр
Хэрвээ үнэхээр нойроо дийлэхгүй бол ажил дээрээ 10-15 минут унтахад л таны эрч хүч сэргэх болно. Харин орон дээрээ бол тэр чигтээ унтчихна шүү.



10. Инээд
Инээд нь таныг сэргэг байхад тусална. Хошин шог үзэх эсвэл онигоо уншаарай.



11. Самар
Ялангуяа миндаль болон кешью самар нойрыг сэргээх үйлчилгээтэй байдаг.



12. Анхаарал
Өөрийн анхаарлыг ямар нэг өөр зүйлд төвлөрүүл. Үзгээ солиход л танд өөр мэдрэмж төрж таны нойр түр зуур ч болов сэргэх болно.



13. Хангалттай нойр авах
Дээр дурдсан аргууд таны нойрыг зөвхөн түр зуур л сэргээнэ гэдгийг мартаж болохгүй. Тиймээс нойр, ажил хөдөлмөрөө зөв зохицуулах нь нэн чухал.


 

 

NULL

NULL

22
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()