Олон сая хүний амийг аварсан дуунууд

2015-07-07, 22:10
13,229
Муу бүхний эсрэг, өвчин зовлонтой хүмүүст туслахын тулд дэлхий даяар хандив цуглуулдаг билээ. Гэтэл тухайн үедээ зөвхөн ганц л дуугаар олон сая хүнийг байлдан дагуулж их хэмжээний мөнгө цуглуулж чадсан цөөхөн хэдэн дуу бий. Ингээд бид та бүхэндээ эдгээр дуунуудыг танилцуулж байна.
Олон сая хүний амийг аварсан дуунууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Бангладешын тоглолт (1971 он)

Түүхэн дэхь хамгийн том хандивын тоглолт гэж хэлж болно. Энэ тоглолтыг хоёр удаа зохион байгуулсан бөгөөд зохион байгуулагчаар нь Жорж Харрисон болон Рави Шанкар нар ажиллаж байсан байна. Тоглолт 1971 оны 8 сарын 1-нд Нью-Йоркийн Мэдисон-сквер-гарденд болж өнгөрчээ. Тоглолтыг үзэхээр 40 мянга орчим хүн ирсэн байна. Зүүн Пакистан /одоогийн Бангладеш/-д болсон “Бхола” хуй салхины улмаас хохирсон хүмүүст туслахын тулд энэ хандивын тоглолтыг зохион байгуулжээ.



2. We Are the World (1985 он)
"USA for Africa" хэмээх 45 хүний бүрэлдэхүүнтэй хамтлагийн хандивын тоглолт нь АНУ-ын түүхэн дэхь хамгийн их борлуулалттай цомог болсон юм. Энэ дуу нь дэлхийн олон чартыг тэргүүлж байсан бөгөөд үүний дараа цомгийн борлуулалтаас олсон 54 сая долларын орлогоор нь 1985 оны 6 сарын 10-нд Этиоп болон Суданд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна. "USA for Africa"-ийн сайн дурын үйл ажиллагааны үеэр тэд нийт 91 сая долларыг олжээ.



3. Za milion godina (1985 он)
1984-1986 оны хооронд Африкт өлсгөлөнгийн түвшин дээд хэсэгтээ хүрч байсан учир дэлхийн уран бүтээлчид холуур тойрон өнгөрч чадаагүй юм. Югославын уран бүтээлчид тэдэнд туслахын хүсэж хандивын цомог бичсэн бөгөөд үүнийгээ “Za milion godina” хэмээн нэрлэжээ.



4. Sun City (1985)
Энэ нь Африкийн апартейдийн эсрэг зохиосон дуу бөгөөд "Artists United Against Apartheid" хэмээх хандивын бүлэг байгуулжээ. Гишүүд нь Боб Дилан, Ринго Старр, Лу Рид, Run-D.M.C., Питер Гэбриэл, U2 гэх мэт томоохон дуучид юм байна.



5. What's Going On (2001)
Дэлхийн алдарт хамтлаг, дуучид болох Вackstreet Boys, Гвен Стефани, Нелли Фуртадо, Кристина Агилера, Бритни Спирс, LL Cool J нар Марвин Гейнийн “What's Going On” дуунд ковер бичүүлж байжээ. Тус дуунаас олсон бүх орлогыг Африкын ДОХ-ын эсрэг болон Америкийн 9 сарын 11-нд хохирсон иргэдэд зориулан хандивласан байна.



6. Grief Never Grows Old (2005)
"One World Project" нэрийн дор нэгдсэн нийт уран бүтээлчид хамтран “Grief Never Grows Old” цомгийг бичсэн бөгөөд 2004 онд Энэтхэгийн цунамид хохирсон иргэдэд туслах зорилготой байжээ.


7. We Are the World 25 for Haiti (2010)
2010 оны 1 сарын 12-нд Гаитид дэлхийг цочирдуулам газар хөдлөлт болсон билээ. Зөвхөн албан мэдээллээр л гэхэд 222.5 мянган хүн нас барсан гэх баримт бий. Үүнээс гадна 311 мянган хүн бэртэж, 869 хүн сураггүй алга болжээ. Куинс Жонс болон Лайонел Ричи нарын санаачлагаар “We Are the World” дууны шинэ хувилбарыг 70 орчим уран бүтээлчид оролцсон дуулсан юм.



8. Wavin' Flag (2010)
Бусад уран бүтээлчид ч гар хумхиж суугаагүй бөгөөд Канадын уран бүтээлчид хамтран "Young Artists For Haiti" бүлгийг байгуулж, дараах дууг хийсэн байна.


9. God Only Knows (2014)
BBC Music-ийн зохион байгуулдаг жил бүрийн наадмаар 2014 онд “The Impossible Orchestra”-ийнхан Брайан Уилсоны “God Only Knows” дууны өөрсдийн дуулсан хувилбарыг гаргажээ. Цомгийн худалдаанаас олсон орлогыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байна.



10. Playing For Change (2011)
2004 онд олсон орлогоосоо хандив цуглуулахын тулд Марк Жонсон “Playing For Change” нэртэй дуугаа гаргасан байна. Тэрээр үйл ажиллгаанаас гадна “Playing For Change Foundation” хэмээх хөгжмийн сургууль байгуулжээ.





2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()