Хамгийн өндөр цалинтай бохир ажлууд

Бид өдөр тутмын амьдралдаа төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүстэй тааралддаг. Гэхдээ хүн бүрийн тэр бүр хүсээд байдаггүй ажлыг зарим хүмүүс хийх тохиолдол байх ажээ. Энэ бол цалин мөнгө нь хангалттай, гүйцэтгэгчээс онцгой ур чадвар, өндөр боловсрол шаардах ч маш бохир заваан ажил юм. Ингээд хамгийн бохир, заваан ч ахиу цалин хөлстэй ажлуудыг толилуулья.
Хамгийн өндөр цалинтай бохир ажлууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Хог ачигч
Манай оронд л хог ачигч хэмээх хөдөлмөрийг хамгийн багаар үнэлдэг, хамгийн муухай ажил хэмээн үздэг бололтой. Гэтэл Америкт л гэхэд хог ачигчаар ажилладаг хүн жилд дунджаар 50 орчим мянган долларын цалинтай байдаг. Гэхдээ энэ хэмжээний мөнгийг авахын тулд өдөр бүр эрт босч, ажлын хүндхэн нөхцөл байдалтай тулгарна. Хэдий энэ нь хүн бүрийн хүсч мөрөөдөөд байдаг зүйл биш ч, дээд мэргэжил шаардахгүй ахиу цалин хөлстэй ажлын нэг юм.



2. Хог шатаах цэгийн ажилтан
Хэрэв та хог ачигчийг хамгийн онцгүй ажил гэж боддогбол та эндүүрсэн байна. Учир нь үүнээс ч бохир заваан ажил байдаг ажээ. Жишээ нь, хогийн цэг дээр нь ажиллах. Тэнд ажилладаг хүмүүс өдөр бүр өвчин үүсгэгч нян, хархнуудтай таарна. Ажилчдын үүрэг бол тонн тонн хогноос ялгарч байгаа метаны хийг саармагжуулах юм. Ингэхийн тулд тусгай хоолойгоор хий шахах бөгөөд энэ нь хортой төдийгүй амь насанд аюултай ажээ. Дунджаар энэ ажлыг хийдэг хүмүүс жилд 95 мянга орчим долларын хөлс авдаг байна.



3. Порно жүжигчид
Магадгүй эрчүүд порно жүжигчдийг хамгийн сайхан ажил гэж боддог байх. Учир нь энэ мэргэжил тэднийг олон хүүхэнтэй янз бүрийн байрлалаар туршин секс хийх боломжийг олгодог болохоор тэр. Гэхдээ ихэнх зураг авалтад ямар ч хамгаалалтгүйгээр ордог тул порно жүжигчид бэлгийн замын халдварт өвчин авах нь элбэг гэнэ. Түүнчлэн партнер нь танд таалагдахгүй бүр гаж гэмээр зүйлс хийхийг хүсдэг байж болох бөгөөд нэг үзэгдлийн зураг авалт хэдэн цагаар ч үргэлжилж мэдэх болохоор тийм ч харагдаж байгаа шигээ биш ажээ.



4. Хоол боловсруулах эрхтэний эмч / Гастроэнтерологч/
Гастроэнтерологч эмч болохын тулд 10 жил анагаахын сургуульд сурч, 250 мянган доллараар боловсролдоо хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Үүний дараа энэ салбарт гарч ирж байгаа өрсөлдөгч эмч нараасаа хамгийн шилдэг нь гэдгээ батлах хэрэгтэй болно. Энэ бүхний эцэст та жилдээ 300 орчим мянган долларын цалин авах эрхтэй болж чадна. Гэхдээ энэ мөнгөнд хүрэхийн тулд өдөр бүр бүдүүн гэдэсний хорт хавдар, цочромхой гэдэсний хам шинж, гепатит зэрэг өвчнүүдтэй “үзэлцэх” хэрэг гарна.



5. Бохирын сувгийн байцаагч
Бохирын суваг бол харх, шавьж, жоом гэх мэт ой гутам зүйлстэй тааралдаж болох хамгийн заваан газар. Гэсэн ч бохирын сувгийн байцаагч ийм газар ажилласныхаа төлөө хангалттай цалин хөлс авдаг байна. Тэд ажлын байран дээрээ тусгай өмсгөлтэй ажиллах ч муухай үнэрээс сална гэдэг боломжгүй гэнэ. Ийм бохир ажил хийснийхээ төлөө тэд жилд дунджаар 55 мянга гаруй долларын цалин авдаг байна.



6. Гэмт хэргийн ул мөр цэвэрлэгч

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар дээр цагдаа нар мөрдлөг явуулж дууссаны дараа тус газрыг цэвэрлэх багийнхан хүрэлцэн ирдэг. Тэдний үүрэг бол гэмт хэрэг үйлдэгдсэн газар дахь цус, хорт бодис, хаягдал, бусад бактериудыг цэвэрлэх юм. Тэд хэрэг гарсан үед дуудлагаар очдог бөгөөд тухай бүрт химийн хорт бодистой ажилладаг байдаг байна. Мөн жилд ойролцоогоор 80 мянган долларын цалинтай гэнэ.



7. Нүүрсний уурхайчин
Энэ бол хамгийн бохир төдийгүй хамгийн аюултай ажлуудын нэг. Уурхайчид өдөр бүр хөдөлмөрийн хүнд нөхцөлд, нүүрсний тоосонцороор амьсгалан ажиллах хэрэгтэй. Хятадад л гэхэд уурхайчид олон ба нүүрсний уурхайд ажиллагсад жилд ойролцоогоор 100 мянган доллар авдаг байна.



8. Шарил занданшуулагч

Энэ бол үхэгсэд, талийгаачдын цогцосноос ямар ч тохиолдолд айдаггүй хүмүүсийн хийх ажил юм. Талийгаачдыг оршуулахад бэлдэхийн тулд шарил занданшуулагчид цогцосны цусыг юүлж, занданшуулах шингэнээр орлуулдаг байна. Дараа нь цогцосны ил харагдах хэсгүүдийг сэргээн засварлах бөгөөд гэмтлийг далдалж, нүүр будалтыг хийдэг. Шарил занданшуулагчдад хүний биеэс гарах шингэн болон халдварт өвчинтэй тулгарах хэрэг гардаг бөгөөд ийм мэргэжилтэн жилд дунджаар 55 мянган доллар олох боломжтой ажээ.



9. Шээс тосогч
Уг ажлыг хийдэг хүмүүсийн үүрэг нь хандгайн шээсийг анчидад зориулан ан хийхэд өгөөш болгон цуглуулах юм. Тэд шөнөөр хандгайнуудыг шээс чөлөөтэй нэвчүүлдэг шалтай өрөөнд оруулан ажиглана. Дараа нь шээс цуглуулагчид гартаа лонх барин шээсийг тосох ба хөргөгчинд хийж, зарагдах хүртэл нь байлгадаг ажээ. Тэд жилд 80 орчим долларын орлого олдог байна.



10. Хавч баригч
Хавч баригчид ердөө гуравхан сарын дотор 60 гаруй мянган долларын орлого олох боломжтой ажээ. Гэхдээ ийм хэмжээний мөнгөний төлөө тэд бохир заваан, өмхий үнэртэй, тамир тэнхээ шавхсан ажлыг хийх болно.



11. Зөөврийн 00 цэвэрлэгч
Жилд 50 мянган долларын цалинг зөөврийн ариун цэврийн өрөө цэвэрлэгчид авдаг. Мэдээж үүнийхээ төлөө тэд дээрх 00 өрөөнүүдийг хүний бохир ялгадаснаас цэвэрлэх хамгийн балиар муухай ажлыг хийх болдог байна. Үүнийг тусгай шланг хоолойн тусламжтайгаар хийнэ л дээ. Гэвч зарим үед хоолой хагарч, орчин тойрноо баас шээсээр будах тохиолдол гардаг байна.



12. Газрын тос олборлогчид
Хэрэв та гэр бүлээсээ удаан хугацаанд хол байж ажиллахад бэлэн байгаа бол жилийн 100 мянган долларын цалинтай газрын тос олборлох ажилд явж болох юм. Энэ мөнгөний төлөө та өдөр бүр хөдөлмөрийн маш хүнд, хортой нөхцөлд ажиллах бөгөөд байнга бохирдол дунд, эрэг рүү гарах боломжгүй далайн голд ажиллах болно. Энэ ажил АНУ-д хамгийн аюултай мэргэжлийн нэгд тооцогддог байна.



13. Сантехникч
Сантехникчийн ажил цоргоноос ус алдахыг засах, таазны нүх лакдах зэргээр хязгаарлагдахгүй. Тэд бас бохирын сувагт ажиллаж, бохир заваан нөхцөлд, аюултай бактеруудтай нүүр тулдаг. Мөн өдөр, шөнийг ялгалгүй дуудлагад гарахад бэлэн байх ёстой бөгөөд эрүүл мэндэд хортой химийн бодистой орчинд ажиллах шаардлага гардаг. Энэ бүхнийхээ төлөө тэд Америкт жилд дунджаар 60 мянган долларын цалин авдаг байна.



14. Шамбрамын эмч
Шамбрамын эмч бол атаархаад байхаар эмчийн мэргэжил биш нь мэдээж. Учир нь тэд өдөр бүр ургацаг авах, шулуун гэдэсний хорт хавдар, цооролт гэх зэрэг “бохир” өвчинтэй тэмцэх шаардлага гарна. Энэ гавъяатай үйлсийнхээ төлөө тэд жилд 400 мянга орчим долларын орлоготой ажилладаг байна.




12
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()