Сурталчилгаа (15)
Хаах

Хүүхэлдэйтэй дэндүү адилхан 9 бүсгүй

Одоогоос хэдэн 10 жилийн өмнө бүсгүйчүүд кино урлагийн ододтой адилхан болохыг хүсдэг байсан. Харин өнөөдөр хүүхэлдэйтэй адилхан харагдахыг хүссэн охид, бүсгүйчүүд олширчээ. Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед ч охид, хүүхнүүдийн энэ хүсэл мөрөөдөл ч биеллээ олоход ядах юмгүй болсон бололтой. Ингээд бид та бүхэндээ хүүхэлдэйтэй дэндүү адилхан бүсгүйчүүдийг танилцуулж байна.
Хүүхэлдэйтэй дэндүү адилхан 9 бүсгүй


Хагас зуун жил гаруйн өмнө Америкийн иргэн Рут Хэндлер гэгчийн бодож олсон урт нарийхан хөл, шаргал үс, цэнхэр нүд, нарийхан бэлхүүстэй Барби хүүхэлдэй дэлхийг бишрүүлсэн билээ. Эхэндээ онгоцны үйлчлэгч, рок од, бизнес хатагтай, цэргийн нисгэгч гэх мэт хүүхэлдэйн төрлүүд худалдаанд гарч байсан бол яваандаа Элизабет Тейлор, Мэрилин Монро, Одри Хепбёрн нарын дэлхийд гоо үзэсгэлэнгээрээ үлгэр жишээ болсон алдартнуудыг дуурайлган хийсэн хүүхэлдэйнүүд бий болж байв. Гэхдээ саяхныг хүртэл бүсгүйчүүд  амьгүй хүүхэлдэйг хуулбарлан, өөрсдийгөө эрс өөрчлөхөд хүрнэ гэж төсөөлөөгүй байсан биз ээ.

1. Дакота Роуз
Анх 19 настай Дакота Роуз (Dakota Rose)-ыг харсан хүн бүр л Барби хүүхэлдэйн амьд хувилбар гэдгийг нэгэн дуугаар баталж байсан юм. Хүүхэлдэйтэй усны дусал шиг адилхан байдал нь Дакотаг Япон, Хятад зэрэг оронд алдаршуулж, түүний тухай нэвтрүүлэг нэг бус удаа гарч байжээ. Түүний ихэнхи шүтэн бишрэгчид түүнийг хуулбарлагч дүр эсгэгч хэмээн үздэг байсан ч тэрбээр хэзээ ч Барбиг дуурайхыг хичээж байгаагүй хэмээн мэдэгдсэн байна.



2. Венера Палермо
Венера Палермо (Venus Palermo) 15 настайдаа балчир жаахан охин байх үеэсээ ч илүүтэйгээр хүүхэлдэй сонирхдог байжээ. Ийнхүү Лондоны өсвөр насны оршин суугч Венера Палермо “Venus Angelic” хэмээх нууц нэрээр “YouTube” сайт дээр суваг нээн хөгжүүлж, өөрийн гэсэн хэдэн мянган шүтэн бишрэгчтэй болсон байна. Нэмж сонирхуулахад түүний дуу хоолой нь нэлээд өвөрмөц ажээ.



3. Лили Коул
Загвар өмсөгч, жүжигчин Лили Коул (Lily Cole) шаазан хүүхэлдэйтэй төстэй төрхөөрөө алдаршсан билээ.



4. Лин Кэ Тонг
Загвар өмсөгч Лин Кэ Тонг (Lin Ke Tong) 1988 оны есдүгээр сарын 20-нд төрсөн хэдий ч хэдийн хүүхэлдэйтэй адилхан гадаад төрхөөрөө хүмүүсийн дунд алдаршиж чаджээ.



5. Алодия Госиенгфао
Алодия Госиенгфао (ALOD Gosiengfao) Филиппинд зохион байгуулагддаг косплей наадмаас нэг бус удаа шагнал хүртэж байжээ. Тэрээр өөрийн бүтээлч сэтгэлгээ, гадаад төрхөөрөө төдийгүй илэрхийлж байгаа баатрынхаа бодит дүр, дур булаам байдлыг гаргаж чаддагаараа алдаршжээ. Тэрээр косплейн тэмцээнд 2003 оноос хойш оролцож байгаа бөгөөд 18 удаа түрүүлж байсан гэнэ.



6. Ван Джаюн
Хятадын дунд сургуулийн сурагч Ван Жаюн (Wang Jiayun) хийлдэг хүүхэлдэйтэй усны дусал шиг адилхан гэдгээрээ Солонгосын цахим хуудсуудад алдаршсан билээ. Түүний өндөр 164 см, 42 кг жинтэй бөгөөд Хонконгийн Коулунед төржээ. Одоо Ван Жаюн Хятадын Шинжаанд амьдардаг юм байна.



7. Шарлотта Хотман
Барби хүүхэлдэйг жаахан охид л сонирхон тоглодог гэвэл үгүй бололтой. 24 настай Шарлотта Хотманы (Charlotte Hotman) хувьд хүүхэлдэйнүүдийнхээ цуглуулгаас хэт хамааралтай нэгэн бөгөөд барби шиг харагдахын тулд 10 мянган фунтыг гоо сайхны хагалгаанд зарцуулсан ажээ. Тэр барби болон хувирахын тулд хамраа янзлуулж, урууландаа коллаген шахуулж, үсээ шаргалаар будуулсан байна. Түүнчлэн дүрдээ бүрэн орохын тулд хувцас, гоёлдоо ч мөнгө харамлаагүй гэдэг.



8. Жессика
Өмнөд Солонгосын алдарт “Girls Generation” хамтлагын нэг гишүүн Жессика (Jessica)-г хүүхэлдэйтэй зүйрлэх тохиолдол нэг бус удаа гарчээ. Саяхан цахим ертөнцөд тавигдсан түүний гэрэл зургууд яг л хүүхэлдэй мэт харагдах болсон байна.



9. Орос Барби
Барби хүүхэлдэйтэй хамгийн төстэй харагдах энэ үзэсгэлэнт бүсгүйн талаар мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Барбитай дэндүү адилхан, гайхмаар дур булаам тэрээр ОХУ-д амьдардаг бөгөөд барби хүүхэлдэйн амьд хувилбар гэдэг ойлголттой дэндүү ойрхон очих 180 см өндөр гоолиг бие, төгс биеийн харьцаатай юм байна




9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()