Дэлхийн хамгийн тусч орнууд

Бид "орчин үед сайхан сэтгэл, тусч зан бараг үгүй болсон" гэж ярьдаг билээ. Гэтэл судалгаанаас харахад энэ нь худлаа болох нь батлагдсан байна. Өнөө үед сайн дурын үйл ажиллагаа хийж буй маш олон улс байгаа бөгөөд эдгээр орнуудын хүмүүс гадаад дотоод гэлтгүй хэзээ ч, хэнд ч туслахад бэлэн байдаг гэнэ. Ингээд дэлхийн хамгийн тусч орнуудыг танилцуулж байна.
Дэлхийн хамгийн тусч орнууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Туркменистан
Хуучны зөвлөлтийн улсуудаас сайн дурын үйл ажиллагаагаараа нэгдүгээр байранд Туркменистан багтсан байна. Энэ оронд одоог хүртэл “субботник” буюу их цэвэрлэгээ зохион байгуулагддаг байна.


 
2. Тайланд
Тайланд - Зүүн Өмнөд Ази дотроо аялал жуулчлал хамгийн их хөгжсөн энэ орон мөнгөний хандиваараа дэлхийд 10-т жагсдаг байна. Мөн "Тхеравад"-ын буддын сүмийнхэнд их хэмжээний мөнгөн хандив өгдөг нь үүнтэй холбоотой болов уу.



3. Ямайка
Ямайка нь гадны орны хүмүүст тусалдгаараа дэлхийд 4-т жагсдаг байна.



4. Мальта
Мальта - Сайн дурын үйл ажиллагаагаараа дэлхийд 2-т багтана. Хэдийгээр Мальтийн иргэд танихгүй хүмүүст туслах нь ховор байдаг ч хүн амын 78 орчим хувь нь байнга хандивын газар мөнгө өгдөг байна.



5. Исланд
Исланд - Сайн дурын үйл ажиллагаагаараа 7-д багтана. Гадныханд дургүй Европын орны нэг бөгөөд улс орныхон нь сайн дурын туслалцааны үйл ажиллагаанд муухан оролцдог байна. Гэхдээ мөнгөн хандивын хувьд дэлхийд 7-рт жагсдаг ажээ.



6. Индонези
Индонези амжиргааны түвшин доогуур орнуудын хувьд сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах, хандив өгөхөд нэлээд хэцүү. Гэхдээ тэд энэ байдлаа үл хамааран мөнгөн хандиваар дэлхийд 10-т, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдгаараа 13-т багтсан байна.



7. Бутан
Энэ жил Бутан анх удаа өгөөмөр орны тоонд багтжээ. Сайн дурын үйл ажиллагаагаараа 9-т, хандивын түвшинээрээ 12-т жагссан байна.



8. Тринидад болон Тобаго
Тринидад болон Тобаго нь гадаад орны хүмүүст туслагч шилдэг орон бөгөөд хэрвээ тус оронд очвол танд хаана хямдхан буудал байгаа эсэх, буудаллаж болох талаар төвөггүйхэн зааж тайлбарлаж өгөх болно. Шаардлагатай бол нутгийн иргэд танд байр олж өгч чаддаг бөгөөд гадаад хүнд тусладгаараа Тринидад болон Тобаго дэлхийд 2-т багтжээ.



9. Шри-Ланка
26 жилийн иргэний дайны дараа буюу 2009 оноос хойш энэ орны рейтинг эрчимтэй өссөн бөгөөд хандивын үйл ажиллагаагаараа 3-т багтсан байна.



10. Их Британи
Их Британийн иргэд сайн дурын тусламжийн үйл ажиллагаа хийх дуртай байдаг (4-р байр) хэдий ч гадаад иргэдэд туслах (24-р байр) тийм ч дуртай биш гэнэ.



11. Австрали
Австрали нь сайн дурын үйл ажиллагаа үзүүлдгээрээ 16-р байранд багтана. Мөнгөн хандиваар 10-т, гадны иргэдэд туслахаараа 12-т, сайн дурын үйл ажиллагаараа 16-т багтдаг байна.



12. Шинэ Зеланд
Шинэ Зеланд нь дэлхийн хамгийн өгөөмөр орны нэг. Аливаа шинэ зүйл эхлэхэд туслаж дэмжихдээ 5-т, гадаад хүмүүст тусладгаараа 7-т, мөнгөн хандив үзүүлэхдээ 13-т багтсан байна.



13. Ирланд
Ирланд улс нь мөнгөтэй ч сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах хүн үгүй хэдий ч, мөнгөн хандив үзүүлдгээрээ 4-т, сайн дурын үйл ажиллагаараа 10-т, гадны хүмүүст туслахаараа 15-р байранд багтана.



14. Канад
Канад нь өгөөмөр иргэдтэй орон бөгөөд сайн дурын үйл ажиллагаагаараа 6-т, гадаад хүмүүст тусладгаараа 11-р байранд тус тус жагсдаг байна.



15. АНУ болон Бирма (Мьянмаp)

АНУ-нь сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдгаараа 5-т, гадны иргэдэд тусалдгаараа 1-т, мөнгөн хандив үзүүлдгээрээ 9–т багтсан байна. Харин Бирмагийн хувьд сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдгаараа 1-т, мөнгөн хандив үзүүлдгээрээ 2-т багтсан байна. Харин гадаад хүмүүст энэ орныхон туслах нэлээд дургүй байдаг бололтой 63-т багтжээ.



11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()