Депресс гэж юу вэ?

Заримдаа зураг ярьснаас илүү ихийг илэрхийлж чаддаг. Гэрэл зурагчин Кристиан Хопкинсыг 16 настай байхад түүнд “депресс” (Сэтгэл санааны гутрал) гэх оношийг тавьсан бөгөөд тэрээр тухайн үеийн өөрийнхөө байдлыг гэрэл зургаар илэрхийдэхийг зорилгоо болгожээ. Үүний ачаар сэтгэл санааны тогтворгүй байдлыг илэрхийлсэн гайхалтай гэрэл зургийн цомог гарсан байна.
Депресс гэж юу вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа


22 настай Хопкинс сэтгэл санааны тогтворгүй байдлаа дараах байдлаар хянаж чаддаг гэнэ.



“Би гэрэл зургийг өөрийн сэтгэл санааны байдлыг хянах гол эм болгож ашигласан. Сэтгэл санаа тавгүй ямар нэгэн эмоци ил гарах гэсэн үед би шууд л гэрэл зургийн аппарат шүүрэн авч, түүндээ өөрийн дотоод сэтгэлийг буулгадаг байсан” -хэмээн Хопкинс ярьжээ.



Гэрэл зураг авалтын дараа, тэрээр өөрийгөө энэ аргаар хянаад зогсохгүй бусдад туслах боломжтойг ойлгожээ. Сэтгэл санааны хямрал болон дарамтанд орсон хүн дараах бүх мэдрэмжийг мэдэрдэг байна.



“Эдгээр зургуудыг хараад хүмүүс тэдний ойр дотныхон эсвэл бидэнтэй ямар зүйл тохиолддог болохыг ойлгоосой гэж хүсэж байна” -хэмээн тэрээр хэлжээ.



Хэдийгээр энэ төрлийн зураг авалт анхных нь биш ч сэтгэл санааны байдлыг гайхалтай илэрхийлсэн бүтээлүүд болжээ. Сэтгэл санаагаар хямарсан хүмүүс өөрсдийгөө эвгүй байдалд орох болов уу хэмээн үзэж бусдаас тусламж гуйж чаддаггүй. Хопкинс өөрийн өвчнөө бусдад хэрэгтэй зүйл болгож ялан дийлсэн гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.



"Бусад депресс буюу сэтгэл санааны дарамтанд орсон хүмүүс түүний бүтээлийг хараад ганцаараа энэ зовлонг туулаагүй гэдгээ мэдээсэй гэж хүсэж байна. Хэрвээ шаардлагатай бол хэрхэн энэ асуудлаас бага ч болов ангижирч болох талаар зөвлөгөөг ч өгч болно...



... Олон хүмүүс сэтгэл санааны асуудалтай үедээ өөрийгөө хянаж чаддаггүй. Депресстэй хүнтэй харилцахад ихээхэн хэцүү байдаг бөгөөд нэлээд их тэсвэр, тэвчээрийг шаарддаг. Гэхдээ энэ асуудлыг шийдэж болно. Хэдийгээр богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй ч, бага зэргийн туслалцаа байхад л энэ асуудлаас аажим ангижрах болно” -хэмээн Хопкинс хэлжээ.



Ингээд Хопкинсын "депресс" буюу сэтгэл санааны гутралыг харуулсан гайхалтай гэрэл зургуудыг сонирхоцгооё.



“Зайлшгүй шийдвэр гаргах болсон үед татгалзах”



“Шийдвэр гаргах болсон үед уур хүрэх”



“Зайлшгүй шийдвэр гаргах болсон үед тохиролцох”



“Зайлшгүй шийдвэр гаргах болсон үед дэх сэтгэл гутрал”


























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()