Таны биенд шингэн дутагдаж байгааг хэрхэн мэдэх вэ?

2016-07-20, 16:57
44,311

Цэвэр ус уух гэдэг хүн бүрийн дуртай зүйл биш л болов уу. Гэхдээ усыг бусад шингэн зүйл огтхон ч орлож чадахгүй гэдгийг санах хэрэгтэй. Хүмүүс өөрсдийгөө хангалттай хэмжээний шингэн зүйл уусан хэмээн боддог ч үнэн хэрэгтээ энэ нь үргэлж дутмаг байдаг байна. Ингээд таны бие усаар дутагдаж байгаа эсэхийг хэрхэн мэдэж болох талаар хүргэе.

Таны биенд шингэн дутагдаж байгааг хэрхэн мэдэх вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


1. Шингэн зүйл уухыг хүсэх
Энэ нь ам цангахтай ижил зүйл биш. Та ус уугаад л байгаа хэрнээ амны цангаа тань гарахгүй бол таны биенд шингэн дутагдаж буй нэгэн илрэл нь энэ юм. Тиймээс саяхан ус уусан байсан ч, ахин уугаарай.


2. Хуурай арьс
Арьсыг байнга чийгшүүлж байх шаардлагатай. Арьс хуурайшиж байгаа үед даруй шингэнээ нөхөж авахгүй бол цаашид хүндхэн асуудалтай тулгарах магадлалтай. Шингэн дутагдах үед биеэс гарах хөлсний хэмжээ багасах бөгөөд энэ нь бүхий л өдрийн турш таны биенд хуримтлагдсан бохирдлыг гадагшлуулж чадахгүй болгож байна гэсэн үг юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй.



3. Ам байнга цангах
Ам цангах мэдрэмж төрөх үед мэдээж та хамгийн түрүүнд уух зүйл авдаг. Гэхдээ чихэрлэг, хийжүүлсэн гэх мэт шингэн зүйл нь цангах мэдрэмжийг зөвхөн түр зуур л дардаг. Харин цэвэр ус нь ам болон хоолойн салст бүрхэвчийг чийглэж өгдөг учир таныг удаан хугацааны турш цангуулахгүй.


 
4. Нүд хуурайших
Биенд шингэн дутагдаж буй нэг хэлбэр нь нүд хуурайших юм. Хангалттай хэмжээний шингэн хэрэглээгүйн улмаас нулимсны сүв хуурайшдаг бөгөөд удвал нүд гэмтээх аюултай. Ялангуяа линз зүүдэг бол их хэмжээний ус уух хэрэгтэй.



5. Үе мөч өвдөх
Бидний үе мөч болон мөгөөрсний 80% нь ус байдаг бөгөөд усны ачаар биднийг хөдөлгөөн хийх үед яс хоорондоо хавирахгүй, хүнд огцом хөдөлгөөн хийхэд тэсвэрлэж гарч чаддаг байна.



6. Булчингийн жин багасах
Таны биенд хэдий чинээ бага ус байна, төдий чинээ булчингийн жин нь бага байдаг. Бэлтгэл хийсний дараа болон хийхийн өмнө ус уух нь хэт идэвхитэй хөдөлгөөн хийснээс үүдэх үрэвсэл, өвчнийг дарж өгдөг байна.



7. Та их өвдөж байна уу
Ус их ууснаар таны цусны эргэлт сайжирахаас гадна толгой өвдөхөө больно.



8. Ядаргаа, нойр хүрэх
Шингэн дутагдсанаар таныг ядаргаанд оруулж, байнга нойр хүрэх мэдрэмжийг төрүүлдэг. Энэ нь та өдөр ирэх тусам ядрах нөхцлийг бүрдүүлж байгаа гэсэн үг юм.



9. Өлсөх.
Усны дутагдалд орсон бие өлсөж байгаа мэт мэдрэгддэг учир та шөнө сэрмэгцээ өлсөж байгаа хэмээн ойлгож шууд л хөргөгчний хаалга онгойлгохоор явах болов уу. Иймээс өглөө босоод хамгийн түрүүнд ус уугаарай.



10. Хоол боловсруулах эрхтэн муудна.
Хангалттай хэмжээний шингэн уугаагүйн улмаас ходоодны салст бүрхэвч нимгэрч таны хоол боловсруулах эрхтэн мууддаг байна.



11. Эрт хөгшрөлт явагдах
Нас ахих тусам усны хэрэглээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Усны дутагдал нь гадаад төрхөнд хурдан илэрч болох ч дотор эрхтний хувьд тийм ч хурдан харагдахгүй. Тиймээс гоо сайхан залуу хэвээр харагдахыг хүсвэл ус байнга ууж хэвшээрэй.



12. Эцэст нь...
Хэрвээ та энэ мэдээллийг уншиж дууссан бол “Би хангалттай хэмжээний ус ууж чадаж байна уу” гэсэн асуултыг өөртөө тавиарай. Хэрвээ үгүй гэж хариулсан бол яг одоо нэг аяга ус уугаарай.


 

59
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()