Үхлээс амьд гарч чадсан залуугийн гайхалтай түүх

Киран хэмээх залууг гэр рүүгээ харьж явтал түүний хажууд байсан хүн түүнийг цохиж утсыг нь булаан гүйжээ. Тэрээр боксын тамирчин байсан учир дээрэмчин залууг зүгээр явуулж чадсангүй араас нь гүйсэн байна. Ийнхүү дээрэмчин рүү ойртох үед гэнэт хутга гарган ирж Киран зүрх рүү зоожээ.
Үхлээс амьд гарч чадсан залуугийн гайхалтай түүх
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа


“Хаа сайгүй цус асгарсан байсан бөгөөд би зүрхэн дээрээ гараа тавьтал цус гарын салаагаар минь урсаж байсан” хэмээн залуу хэлсэн байна. Тэрээр эмнэлэгээс гарахдаа жингийнхээ 1/3-ийг алдсан байсан бөгөөд харин цээжин дээрээ 25 см-ийн сорвитой болжээ.



Тэр дахин боксоор хичээллэх боломжгүй болжээ.



Учир нь хэт их ачаалал түүний зүрхэнд муугаар нөлөөлж, шарх авсны дараа эмнэлэг рүү хүрэх замдаа өөрийгөө нас барах байх гэж бодож байсан гэнэ. Харин дээрэмчин баригдаж 5 жилийн хорих ялыг авсан байна.



Зүрхэндээ гэмтэл авснаар түүний уушги болон гол судас гэмтсэн байсан бөгөөд залуу 3 сарын турш ухаангүй байдалтай байжээ.



Киран боксоор хичээллэдэг байсны ачаар түүний зүрх нэлээд хүчтэй болсон байсан учир энэ бүх бэртлийг даван туулж чадсан гэнэ. Харин дараа нь тэр нэг хэсэгтээ дахин биеийн тамираар хичээллэж чадахгүй нь хэмээн сэтгэл санааны дарамтанд оржээ.



“Спорт миний амьдрал байсан бөгөөд амьдралын маань бүхий л зүйлийг авчихсан мэт надад санагдаж байсан” гэжээ.



Спортоор хичээллэх боломжтой болмогцоо Киран юуны түрүүнд бялдаржуулах төвд хичээллэхээр явсан бөгөөд дасгал хийх бүрт түүний хүч эргэн ирж байсан гэнэ.



Ингээд 5 жилийн дараа тэр анхныхаа бодибилдингийн тэмцээнд 2-р байранд оржээ.



Одоо 22 настай Киран бодибилдингээр хичээллэхээс гадна  "Knife Awareness Project" хэмээх төслийг хэрэгжүүлж, хутгатай гэмт хэргээс хэрхэн аврагдах талаар сургалтыг залуучуудад зориулан явуулж байгаа гэнэ.



"Би хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд бусдад туслахыг маш их хүсэж байна" хэмээн залуу хэлжээ.




Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()