Гэртээ хэрхэн амтат сүмс бэлтгэх вэ?

Хэрвээ та дуртай хоолныхоо амтыг өөрчлөхөөс гадна сайхан үнэртэй болгож идэх дур хүслийг нэмэгдүүлэхийг хүсвэл доорх зөвлөгөөг уншаарай. Бид та бүхэндээ гэрийн аргаар сүмс хэрхэн хийх сонирхолгой аргуудыг хүргэж байна. Гэрийн эзэгтэй нарт таалагдах болов уу.

Гэртээ хэрхэн амтат сүмс бэлтгэх вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Италийн улаан лоолийн сүмс – пицца болон пастаны шилдэг амтлагч.
Үүнийг бэлтгэхдээ 2 хоолны халбага оливын тосыг сайн гэгч нь халааж дээр нь жижиг хэрчсэн 1 сонгино болон, бяцалсан сармис хийж 7-8 минут чанана. 1 хоолны халбага орегано, 800гр хэрчсэн улаан лооль, 2 хоолны халбага улаан лоолийн паста, 1 хоолны халбага элсэн чихэр хийгээд сүмсээ өтгөртөл нь жигнээрэй. Үүний дараа хальсийг нь арилгаж хэрчсэн 4 улаан лооль нэмэх бөгөөд давс болон перецээр амтлана.



2. Испанийн “Сальса” сүмс.
Блендэрт 15 ширхэг чили улаан лоолийг жижиглэж, 1 шүд сармис, 1 багц укроп болон ногоон сонгино хийнэ. Мөн 1 цайны халбага уксус, 1 хоолны халбага улаан лоолийн пастай болон оливын тос хийж давс, перецээр амтлаарай.



3. “Песто” сүмс.
Уг сүмсийг бэлтгэхийн тулд блендэрт 50 гр базилик, 2 шүд жижиглэсэн сармис, 50 гр пармезан бяслаг, 3 хоолны халбага самар, 100 мл оливын тос болон давс хийнэ.



4. Хятад хоолонд зориулсан чихэртэй, исгэлэн сүмс.
Чихэрлэг болон исгэлэн сүмийг хийхэд 1,5 хоолны халбага элсэн чихэр, 2 хоолны халбага уксус, 1 хоолны халбага улаан лоолийн нухаш болон оливын тос, 3 хоолны халбага жүржийн шүүс хэрэгтэй. Мөн 1 цайны халбага эрдэнэшишийн гурилийг дээрх бүгдтэй холино. Халуун гал дээр тавьж буцалтал нь хутганаарай.



5. Зууш амтлах Итали сүмс.
Шилэнд 2,5 хоолны халбага оливын тос, 1,5 хоолны халбага уксус, хагас шүд сармис, ¼ цайны халбага давс болон хар перец нэмнэ. Таглаад сайн гэгч нь хутгах хэрэгтэй.



6. “Барбекью” сүмс.
50 гр цөцгийн тосыг дунд зэргийг гал дээр хайлуулж, 1 стакан сонгино хийгээд 4-5 минут буцалгана. Мөн 200 мл кетчуп, 0,3 стакан ус, 50 гр зөгийн бал, 2 хоолны халбага нимбэгний шүүс, ¼ цайны халбага нунтаг перец нэмээрэй. Ингээд бүгдийг 10 минут буцалгах бөгөөд болгохдоо таглах хэрэггүй.



7. Ногоотой хоолонд зориулсан сүүн сүмс
1 хоолны халбага маслыг хайруулын тавган дээр хайлуулж, 1 хоолны халбага гурил нэмнэ. Бага багаар 1,5 стакан сүүг нэмж 10 минут орчим буцалгаад давс хийхэд л уг амтат сүмс бэлэн болох ажээ.



8. “Цезарь” салатны сүмс
Үүнд: 1 цайны халбага гич, 1 цайны халбага давс болон нэг өндөгний шарыг хамтад нь хутгах хэрэгтэй. Бага багаар 150 мл оливын тосыг нэмэх бөгөөд майонез болтол нь хутгаарай. Дараа нь 1 хоолны халбага нимбэгний шүүс, 1 цайны халбага нунтаг перец, 2 шүд жижиглэсэн сармис, 50 гр үрсэн пармезан нэмж бүгдийг сайн гэгч нь хутгана.



9. “Цацики” Грек сүмс
Энэ сүмсийг бэлтгэхийн тулд 125 мл цэвэр йогурт, 2 шүд сармис, 1 ширхэг арилгаж, үрсэн өргөст хэмх \бүх шингэнийг сайн шүүх\, 1 хоолны халбага оливын тос болон нимбэгний шүүс, жижиглэсэн петрушка, укроп болон давс хийж хутгана.



10. Цөцгийтэй бяслагтай сүмс - паста болон төмсөнд тохиромжтой
Тогоонд 200 гр бяслаг, 10 мл ургамалын тос болон 200 мл цөцгий хийж буцалгана. Буцалмагц галаа багасгаж, өөрийнхөө хүссэнээр базилик болон хар перец нэмээрэй. Ингээд өтгөртөл нь хутгаж, 50 гр үрсэн бяслаг нэмж хийнэ.



 

43
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()