Азийн Поп хамтлагуудын үнэн төрх

2015-07-23, 20:10
269,959

Солонгос, Япон, Хонконг, Хятад, Тайваны хамтлаг дуучид дэлхийд тодорхой байр суурьтай болцгоожээ. Ази даяар К-Поп урсгал хүчээ авсны зэрэгцээ, тэдний талаар аймшигтай нууцууд байдаг байна. Ингээд та бүхэндээ Азийн Поп урсгалын цаана нуугдах үнэн төрхийг ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.

Азийн Поп хамтлагуудын үнэн төрх
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


10. Фэнүүдийн халдлага
К-Попийн фэнүүд ихэвчлэн 13-22 насныхан байдаг. Тэд шүтдэг дуучныхаа төлөө юу ч хийж магадгүй. Учир нь нэг охин сарын тэмдгийнхээ цусаар “Чи надгүйгээр амьдарч чадахгүй“  гэсэн утгатай захиа бичсэн байжээ.



9. Үзэн ядагчид
Тэдэнд фэнүүд байгаа бол үзэн ядагчид ч гэсэн байдаг гэнэ. Гэхдээ энэ 2 зоосны л хоёр тал шүү дээ. Үзэн ядагчид К-Поп одууд руу болон тэдний фэнүүд рүү халддаг ба дүүрэн үзэн ядсан захидал ба сахлын хутга хүртэл явуулдаг гэнэ. Заримд нь угаалгын нунтаг, белизна хүртэл өгч байсан байна.



8. Таблогийн диплом
Табло хэмээх Солонгосын рэппер залууг алдарт жүжигчин Kang Hye-jung-тэй сүй тавьсны дараа хэвлэл мэдээллээр түүнийг гүтгэн доромжлох болсон ба зөвхөн түүн рүү ч биш ээж ахыг нь хүртэл доромжилж байв. Тэрний Стэнфордоос авсан дипломыг хуурамч гэсэн бөгөөд тэр дипломоо олон нийтэд хүртэл гаргаж үзүүлж байжээ.



7. Бэлгийн хүчирхийлэл
Маш олон жоохон охидуудад К-Поп од болох нь мөрөөдөл байдаг. Гэхдээ тэд шоу ертөнцөд ороход нь бэлгийн дарамт үүсдэг гэжээ. Энэ нь шинээр гэрээ байгуулах болон уулзалт зөвөлгөөнд иймэрхүү тохиолдол гардаг бөгөөд ийм төрлийн хүчингийн хэргээр баривчлагдсан хүмүүс олон гэнэ.



6. Жони Китагава
Жони Китагава томоохон урлагийн компанитай болж чадсан бөгөөд Японы бараг ихэнхи хамтлаг түүний бэлгийн дарамтыг дайрж гарсан гэнэ.



5. Ямар ч “Болзоо” байхгүй
Зураг дээрх охин компанитай байгуулсан гэрээгээ зөрчиж, хүнтэй болзсоны улмаас үсээ хусуулан уучлалт гуйсан байна.



4. Хатуу гэрээ
Зарим нэгэн гэрээ хэтэрхий хатуу байдаг ч, од болохын тулд тэд аргагүйн эрхэнд зөвшөөрдөг байна. Зарим нэг нь өдөрт дөрөвхөн цаг унтдаг гэж гомдол гаргаж байжээ.



3. Арьс өнгөний ялгаа
Хар арьстай, гадаад төрхтэй хүмүүс Япон, Солонгосд од болно гэдэг худлаа. Хэрвээ тэнд хар арьстнууд дуу дуулаад бүжиглэж байвал тэр элэглэл эсвэл хошин шог л байгаа.



2. Бэлтгэх журам
Солонгосууд Сингапурд шалгаруулалт зохиож нэг охиныг сонгож авсан бөгөөд тэр охин удаан хугацааны турш бэлдсний дараа бэлтгэх журмын талаар гомдоллосон юм. Өдөрт 14 цагийг бэлтгэл, бүжиг, бассейн, дууны хичээл, хоолнуудтай бөгөөд оройн 7 цагаас хойш ус ууж болохгүй гэнэ. Заримдаа хэрэгтэй гэж үзвэл гоо сайхны хагалгааг хүртэл хийлгэх ёстой нь түүнд хэцүү санагджээ.



1. Эдисон Чэн
Хонг Конгийн алдарт дуучин, жүжигчин Эдисон Чэний нөүтбүүкээс болж олон хүний амьдрал сүйрч байжээ. Тэрний нөүтбүүкнээс хэд хэдэн эмэгтэйтэй байгаа ёс суртахуунгүй зурагнууд олонд ил болсны дараа тэдгээр эмэгтэйчүүдийн амьдрал нэг нэгээрээ нурсан байна. Зарим нь гэрлэлтээ цуцлуулж, зарим нь амиа хорложээ.



 

24
таалагдаж байна

121
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()