Өнгө алагласан зуны улиралд зориулсан LG G4 ухаалаг гар утас!

Та аялалд гарах гэж байна уу? Тэгвэл та  LG G4 ухаалаг гар утсыг зориуд сонирхоорой! Зуны сайхан өдрүүд хормохон зуур өнгөрнө, харин LG G4 ухаалаг гар утас (3 GB үйлдлийн болон  32 GB суулгасан санамж) тэр ноё өдрүүдийг жинхэнэ дурсамжтай болгож, эргэн дурсах олон гэрэл зураг хадгалах боломж олгоно.
Өнгө алагласан зуны улиралд зориулсан LG G4 ухаалаг гар утас!
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа


Өнөөдөр гэрэл зургийн урлагийг бараг хүн бүр сонирхдог болсон. LG G4 ухаалаг гар утас хамгийн орчин үеийн гэрэл зургийн аппаратын түвшинд гэрэл зураг авдаг болсон. Итгэхгүй байна уу? Та туршаад үз л дээ! LG G4 ухаалаг гар утас нь F 1.8 диафрагм бүхий дуран авайгаар тоноглогдсон анхны ухаалаг гар утас юм. Өөрөөр хэлбэл «толиуд»-тай төстэй ажилладаг: тодорхой объектуудыг та илүү тодруулах юм уу эсрэгээр арын фоныг сарниулах боломжтой юм.

Дуран авайн гэрлийн өндөр хүчин чадал нь гэрэл хангалтгүй байхад: оройн цагаар, шөнийн клубт юм уу концертийн танхимд маш сайхан гэрэл зураг авах боломж олгодог. Гэрэл зургууд тод бөгөөд өнгөлөг, ямар ч сарнисан, ойлгомжгүй дүрсгүй болно гэдэгт бүү эргэлзээрэй! Түүнээс гадна камер нь маш олон янзын сонирхолтой үйлдлүүд гүйцэтгэх чадвартай: гар ажиллагааны горимд машины гэрэл, дэлгүүрийн үзүүлэнгийн цонх, ёслолын буудлагын гэрлийн ул мөрийг уран сайхнаар тусгасан гэрэл зураг авч болно.



Гэрэл зургийн аппарат горимыг хурдан залгаж, камерыг тохируулах хэрэгтэй байна уу? Түүнээс амархан зүйл үгүй! Лазерийн автомат тохиргооны үйлдлийн ачаар LG G4 ухаалаг гар утасны камер нь гэрэлтүүлгийн ямар ч нөхцөлд объектуудыг маш хурдан тодруулдаг бөгөөд тогтворжуулагч OIS 2.0 боловсронгуй оптик систем нь хөдөлгөөн дунд болон бага зэргийн чичиргээтэй үед чанартай гэрэл зураг авах боломж олгодог.

Нүүрэн талын 8 мегапикселийн камертай энэ суут ухаалаг гар утас нь өөрийн гэрэл зургийг авах дуртай хүмүүст гойд таалагдана. Тэр ч бүү хэл гарын дохио зангаагаар гэрэл зураг авах, дохио зангаагаар хоорондоо зайтайгаар гэрэл зураг авах болон сүүлийн гэрэл зургуудыг үзэх зэрэг нэмэлт үйлдлүүдийн ачаар гэрэл зураг авах үйл явц нь тоглоом мэт санагдах болно.

Юуг ч мартаж өнгөрөөхгүй байх баталгааг танд олгох шинэ хуанли, нэг ч гэрэл зураг алга болохгүй гэрэл зургийн цомгийн шинэ интерфэйс, шинэ бөгөөд нэн өвөрмөц хэв загвар – их биеийн арын тагийг цэвэр арьсаар хийсэн! Харин Smart FAQ шинэ үйлдлийн тусламжтайгаар та амьдралаа оновчтой цэгцэлж, бүхнийг амжуулж, зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

LG G4 ухаалаг гар утасны бас нэг таатай нэмэлт нь Google Office багц юм. LG G4 ухаалаг гар утасны эзэд Google Drive дотор нэмэлт 100 ГБ сул орон зайг ойрын хоёр жилд үнэгүй эзэмшинэ. Энэ үйлчилгээнд та зөвхөн баримт бичиг төдийгүй гэрэл зураг, хөгжим, дүрс бичлэг зэрэг олон, нийт 30 төрлийн файл хадгалах боломжтой.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.