Алдарт зохион бүтээгчдийн бидэнд зориулсан үнэтэй зөвлөгөө

2015-07-25, 20:59
24,958
Эмэгтэй хүний жинхэнэ гоо үзэсгэлэнг зөвхөн гадаад байдал хэмээн хүмүүс ойлгодог. Гэвч дэлхийд алдартай зохион бүтээгчид өөрөөр үздэг бололтой. Ингээд эмэгтэй хүн ямар байх ёстой талаар тэдний өгсөн үнэтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна.
Алдарт зохион бүтээгчдийн бидэнд зориулсан үнэтэй зөвлөгөө
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа


1. Оскар де ла Рента (1932-2014).
- Таныг хаа ч явсан гурван эрэгтэй харж байгаа мэт биеэ авч яв.



2. Коко Шанель (1883-1971).
- Дахин давтагдашгүй байхын тулд үргэлж өөр зүйлсийг зоригтой сонгож байх хэрэгтэй.

- 20 насанд таны гоо үзэсгэлэнг байгаль өгнө, 30 насанд амьдрал өгнө, харин 50 насандаа та өөрөө өөртөө өгөх ёстой. Залуу харагдах гэсэн оролдлого ихэнхидээ хөгшин харагдуулдаг юм.

- 50 нас гэдэг залуу нас биш болов ч, 25 настай мэт харагдаж болохгүй гэсэн үг биш.

- Муухай эмэгтэй гэж байхгүй, харин залхуу эмэгтэй гэж бий.

- Гоёл чимэглэлийн зүйл сонгохдоо хамгийн сүүлд сонгосныгоо худалдаж ав.



3. Анна Винтур.
- Өрсөлдөгчөөсөө илүү байж чадахгүй бол зүгээр л сайхан хувцасла.



4. Кристиан Диор (1905-1957)
- Идсэн хэрчим болгон аман дотор 2 минут, гэдсэн дотор 2 цаг, ташаан дээр 2 сар тогтдог.

- Үнэртэй ус нь бичгийн хэвээс илүү тухайн эмэгтэйн талаар өгүүлэх болно.

- Хэрвээ та майга хөлтэй бол цээж задгай хувцас өмс.



5. Жоан Кроуфорд (1905-1977)
- Амьдралын хэв маягтаа тохирсон хувцсыг сонго.

- Жүжигчин мэт өөрийн хувцасны шүүгээг дүүргээрэй. Амьдралд та бүх дүрд тоглох ёстой.

- Өөрийнхөө азтай өнгийг ол. Та энэ хувцастай өөртөө үргэлж итгэлтэй байх болно.



6. Жанни Версаче (1946-1997)
- Загварын хэв маягт хэтэрхий автах хэрэггүй. Харин өөрийн амьдралын хэв маяг, бодолд тохируулан хувцаслаж өөрийгөө илэрхийлж сур.



7. Диана Вриланд (1903-1989)
- Хэрвээ танд ухаан байвал бусад нь аяндаа ирэх болно.



8. Билл Бласс (1922-2002)
- Хэрвээ та хийх гэж буй зүйлдээ эргэлзэж байвал улаан хувцас өмс.



9. Вивьен Вествуд.
- Хамгийн шилдэг сонголтыг өөрөө хийж, бага зүйл худалдан ав.



10. Жоржио Армани.
- Таны сонгосон үнэртэн таныг илэрхийлэх гол түлхүүр юм. Энэ бол өрөөнд ороход төрдөг анхны мэдрэмж, өрөөнөөс гарахад үлддэг сүүлийн мэдрэмж юм.

- Сайхан байна гэдэг нүдэнд тусах биш, харин сэтгэлд хоногших явдал юм.

- Хямдхан гутал авах нь муу хэмнэлт болно. Хувцасны шүүгээний хамгийн чухал зүйл бол хямдхан гуталт хэзээ ч бүү өмс.

- Орчин үед гоёл чимэглэлийн хэрэглээ ихэссэн учир гутал, тэлээ, цүнх, зангиа болон бусад зүйлд мөнгөө зарцуул.Тэгвэл та өөрийн хувцсыг үргэлж шинэчлэж чадна. Өмсдөг хувцасныхаа өнгөнд анхаарал хандуулж тохиромжтой гоёл чимэглэлийн зүйлийг сонгоорой. Саарал өнгөтэй зүйлтэй хар болон бор зүйлийг өмсөж болно.

- Хар болон хар хөх өнгө нь таныг илүү туранхай харагдуулна. Тиймээс та өөрийн галбирт туршилт хийж үзэж болох юм.
- Олон төрлийн хээ угалзгүй хувцсыг сонго.Та илүү удаан хэрэглэх болно.




10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()