Сурталчилгаа (15)
Хаах

Шумууланд хазуулсны дараах зовиурыг хэрхэн болиулах вэ?

2015-08-01, 21:36
29,359

Хээр хөдөө салхинд гарч амарч тухлах гэхээр амгалан тайван байдал алдагдуулж, тэгтлээ өвдөхгүй ч загтнах гэдэг тааламжгүй зовиурыг үүсгэгч шавьж бол шумуул юм. Ингээд шумууланд нэгэнт хазуулсан тохиолдолд загатнах гэдэг тааламжгүй мэдрэмжээс хурдан салж, сэтгэл амрахад туслах энгийн боловч үр дүнтэй аргуудаас хүргэж байна.

Шумууланд хазуулсны дараах зовиурыг хэрхэн болиулах вэ?


1. Хумсаараа "Х"-лэх
Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч бид хүүхэд байхаасаа л шумуул хазсан газраа хумсаараа хэрээслэдэг байсан. Шумуул хазсан газар хумслах нь бага хэмжээний өвдөлт үүсгэж, улмаар шумуулны хазалтаас үүссэн загатнааг дарж өгдөг. Гэхдээ хэтэрхий чанга хумслах хэрэггүй бөгөөд эс бөгөөс арьсаа гэмтээж, улмаар шархаар дамжин цусанд ямар нэгэн халдвар орох эрсдэл нэмэгдэх юм.



2. Гар ариутгагч бодис
Ариутгах, цэвэрлэх үйлчилгээтэй спирт болон гар ариутгагч бодис нь  (мөн 99 хувь нь спиртээс тогтоно) шумуул хазсан газрыг ариутгахаас гадна загантах зовиурыг багасгахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг байна.



3. Скоч /Наалддаг тууз/
Шумуул хазсан газраа хэдэн цагийн турш скоч буюу наалддаг тууз наах нь загатнааг мэдэгдэхүйц багасгах төдийгүй хавдар үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Энэ аргад одоогоор шинжлэх ухааны тайлбар байхгүй байгаа ч дээрх ашиг тусыг өгөхгүй байсан ч скоч нааснаар арьсаа маажиж, хумсаараа урах тохиолдол гарахгүй юм.



4. Аспирин
Ацетилсалицилын хүчил агуулдаг аспирин нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Хэд хэдэн ширхэг аспириныг бага зэрэг усанд хийн уусгаж, оо шиг зуурмаг болгоно. Үүнийгээ шумуул хазсан газраа нимгэн түрхээрэй.



5. Уксус
Бага хэмжээний хүчилтэй уксус нь шумууланд хазуулсан газарт хамгийн сайн бэлдмэл болж өгдөг. Тиймээс шумууланд хазуулсан газар дээрээ хөвөнд шингээсэн уксусаар арчиж өгөх буюу хэрэв шумуулны дайралтанд өртөж бүх бие тань улаан эрээн болсон бол ваннтай усанд хэдэн аяга уксус хийгээд хэвтээрэй.



6. Шамбрамын эсрэг тос
Шамбарам буюу цагаан мах гарах өвчний үед түрхдэг тос нь загатнаа арилгах болон үрэвсэл дарахад тусгайлан зориулагдсан байдаг. Тиймээс энэ арга бөгснөөс хол газрын арьсанд ч тус болох нь дамжиггүй.



7. Шүдний оо
Ихэнхи шүдний оо гаатай байдаг. Тиймээс найрлагад нь ментол буюу гаа орсон гэсэн үг. Ментол нь шумууланд хазуулсан тэр хэсгийн арьсыг сэрүүцүүлэн, сэрвэгнүүлж, загатнах гэсэн мэдрэмжээс илүү шинэхэн, сэнгэнэсэн мэдрэмжийг тархинд өгч байдаг. Үүнээс гадна зарим ооны найрлагад үрэвслийн эсрэг нэгдлүүд багтах тул улайлт, хавдалтыг багасгахад туслах болно.



8. Гадил жимсний хальс
Энэ аргыг дэлхий даяараа л хэрэглэдэг боловч өнөөг хүртэл ямар ч шинжлэх ухааны үүднээс тайлбарласан үндэслэл байдаггүй юм байна. Гэхдээ зарим нэг мэргэжилтнүүдийн үзэж буйгаар гадил жимсний хальсанд агуулагдах саахарын найрлага нь тайвшруулах үйлчилгээ үзүүлж, хазалтаас үүдсэн шүүсийг татах чадвартай юм байна.



9. Үсний сэнс
Шумууланд хазуулснаас болж загатнадаг шалтгаан нь тухайн шавьж таны арьсан дээр уургийн нэгдлээ үлдээсэнд оршиж байгаа гэнэ. Тиймээс загатнах гэдэг бол таны бие шумуулны үлдээсэн уурагт хариу үйлдэл үзүүлж буй хэрэг ажээ. Харин халуун дулаан орчин энэ нэгдлийг устгаж, загатнааг болиулах үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс үсний сэнс ашиглан хазуулсан газраа халуунаар үлээлгэх нь зүгээр бөгөөд ингэхдээ арьсаа түлэхээс болгоомжлох нь зүйтэй.



10. Овъёосны нэвс
Овъёос нь өөрт агуулагдах цочролтын эсрэг тусгай бодисынхоо тусламжтайгаар загатнааг багасгаж, хавдалтыг бууруулах чадвартай. Тиймээс овъёосыг (овъёосны гурил байвал сайн) бага зэрэг устай холин шингэвтэр зуурмаг бэлдэж шумууланд хазуулж цочирсон арьсан дээрээ 10 минут орчим тавиад дараа нь угаагаарай.



11. Эмчилгээний шавар
Шавар нь арьсыг цэвэрлээд зогсохгүй тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг тул шумууланд хазуулсны дараах хавдалтыг багасгах чадвартай.



12. Нимбэг болон лайм жимсний шүүс
Нимбэг болон лайм жимсний шүүс нь нян болон бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэгийн хувьд загатнаанд ч тус болох болно. Тиймээс хазуулсан газар дээрээ нимбэгний шинэхэн шахсан шүүснээс бага зэргийг дусаахад гэмгүй. Энэ нь загатнааг багасгахаас гадна халдвар үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Энэ аргыг ил задгай, тэр тусмаа нарны шууд тусгалд байхдаа ашиглаж болохгүй. Учир нь нарны туяа арьсан дээр цэврүү үүсгэхэд хүргэж мэднэ.



13. Мөс
Мөс улайлт, хавдалтыг буулгаж, хэсэг газарт мэдээ алдуулах чадвартай. Энэ нь загатнах, маажих зовиурыг мартагнахад хүргэнэ.



14. Хүнсний сода
Шүлтний агууламжийн тусламжтайгаар хүнсний сода нь арьсны рН орчинг тохируулж, загатнахыг багасгадаг. Нэг цайны халбага хүнсний содаг нэг аяга усанд хийн уусгана. Бэлдмэлийг цэвэр даавуунд шингээн шумууланд хазуулсан хэсэг дээр 10-20 минутын турш тавиарай.



15. Базилик
Базилик  нь гавар болон тимол зэрэг загатнааг багасгах үйлчилгээтэй хоёр нэгдлийг агуулдаг. Тиймээс базиликийн шинэхэн навчийг жижиглэн бутлаад хазуулсан хэсэг дээрээ тавихад болно.



16. Давстай ванн
Давс нь ариутгах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул шумууланд хазуулсны дараа арьсыг тайвшруулахад тусална. Тэгэхээр бага зэрэг хэмжээтэй далайн болон хүнсний зориулалттай нунтаг давсан дээр хэдэн дусал ус хийн зуурмаг бэлтгээд шумууланд хазуулсан гадар дээрээ тавь. Эсвэл давс уусгасан бүлээн устай ваннд хэвтэж ч болно.



17. Зуун настын шүүс
Алоэ Вера буюу зуун настын шүүс нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул загатнахыг багасгах чадвартай. Илүү их үр дүнд хүрэхийн тулд зуун настын шүүсийг хөргөгчинд хийн хөлдөөж байгаад загатнаа болон хавдалттай тэмцэж болно.


 

NULL

NULL

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()