Амтат шорлог хийх хялбар арга

“Souvlaki” нь Грекийн алдарт шорлог хийх арга бөгөөд та хонь, үхэр, тахиа гэх мэт бүх төрлийн махаар бэлтгэх боломжтой. Уг жор нь дэлхийд алдартай болсон гол шалтгаан нь таргалуулдаггүй ажээ. Ингээд та бүхэндээ хэрхэн Грек аргаар шорлог хийхийг танилцуулж байна.

Амтат шорлог хийх хялбар арга


Бэлтгэх зүйлс:
- 0.8кг хонины өөхтэй мах
- Хэрчсэн гааны навч (хуурай байх хэрэгтэй)
- 2 хоолны халбага “Rosemary” амтлагч
- 1 бүтэн нимбэг (шүүсийг нь шахаж бэлтгэх хэрэгтэй)
- Халбаганы талаар оливийн тос
- Халбаганы талаар давс
 
Хоолоо хийцгээе
1. Махаа дунд зэргийн хэмжээтэй хэрчээрэй.


 
2. Махан дээрээ оливийн тосоо нимбэгний шүүстэй хамт хийгээрэй. Дараа нь давс болон гааны навч, “rosemary” амтлагчаа дээр нь асгана. Ингээд та шөнийн турш эсвэл 4-8 цагийн турш хөргөгчинд хийх хэрэгтэй шүү. Энэ л шорлогны гол нууц жор юм.



3. Бэлэн болсон махаа шарах шүүгээндээ 225C / 450F тохиргоон дээр тавьж хийгээрэй. Мөн та үүнийг ил гал дээр шарж ч болно.



4. Ингээд 10-15 минутын дараа нэг тал нь бэлэн болно. Дахин эргүүлээд ижил хугацаанд байлгах хэрэгтэй.



5. Махаа болмогц шинэ ногооны салат болон бусад сүмсний хамтаар идэхэд тохиромжтой.



Сайхан хооллоорой.




 

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()