Сурталчилгаа (15)
Хаах

Хорт хавдартай ээжийн охиндоо бичсэн сэтгэл хөдөлгөм захиа

2013 оны 4-р сард, Heather McManamy хэмээх эмэгтэй өөрийгөө хөхний хорт хавдартай гэдгээ мэджээ. Тэрээр өөрт нь бага хугацаа үлдсэн гэдгийг мэдэж байсан учир 4 настай бяцхан охиндоо өөрийг нь дурсан санаж байх үүднээс захиа бичиж үлдээсэн байна.
Хорт хавдартай ээжийн охиндоо бичсэн сэтгэл хөдөлгөм захиа


Энэхүү захидлууд болон эх хүний үрээ гэсэн сэтгэл дэлхий ертөнцийг уяраагаад байгаа бөгөөд дараах байдлаар 40 гаруй дугтуйтай захиаг охиндоо бичиж үлдээжээ. Үүнд:

- Сургуульд ороод уншаарай
- Ээжийгээ санавал үүнийг унш
- Ганцаардсан үедээ уншиж байгаарай
- Анхны болзооныхоо өмнө заавал уншаарай
- Найз залуутай болоод уншаарай
- Хуримынхаа өдөр дэлгэж уншаарай



Захидлууд дотор охиндоо зориулж амьдралд хэрэг болох зөвлөгөөнүүд болон сэтгэл санаа тавгүй үедээ уншиж, уйтгар гунигаа мартаж байх хөгжилтэй зүйлс, мөн урам зориг хайрласан үгсийг бичиж үлдээжээ.



Мөн тэрээр нөхөртэйгөө хамтдаа өнгөрүүлсэн 13 жилээ "Бидний хайр сэтгэл хэзээ ч мартагдахгүй, аз жаргалтай мөчүүдээр дүүрэн байсан бөгөөд Брианна бол бидний хайр сэтгэлийн илрэл болгон бурхнаас илгээсэн бэлэг юм. Тэр бол авъяастай, сайхан сэтгэлтэй охин гэж хэлсэн байна".
 

Түүнтэй хамт байж, түүнийг хэрхэн өсч, өөрчлөгдөж байгааг, түүнийг ямар залуутай учирч, хэнээр хайрлуулахыг харж чадахгүй учраас түүнд зөвхөн аз жаргалыг л хүсч байна гэдгээ захиандаа дурьджээ.  



Тэрээр нэгэн захианыхаа төгсгөлд:
"Охинтойгоо хамтдаа байсан мөчүүд сэтгэл зүрхэнд минь үүрд үлдэх болно" гэж бичсэн байна.



28
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()