Зурган дээр хэрхэн хөөрхөн гарах вэ?

2015-07-31, 20:12
22,574
Хүн бүр зурган дээр сайхан гарахыг хүсдэг. Гэвч бидний гаргадаг хамгийн том алдаа нь буруу байрлалтай зогсох, царайныхаа хувирлыг буруу гаргадагт оршино. Хэрвээ та өөрийн зогсолт, байрлалыг зөв авч чадвал зурган дээр илүү хөөрхөн харагдаж болох ажээ. Ингээд бид та бүхэндээ хэрхэн зурган дээр сайхан гарах тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.
Зурган дээр хэрхэн хөөрхөн гарах вэ?
Та байртай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа


1. Толгойгоо эргүүл
Камер руу цэх харж зогсох үед таны нүүр өргөн гарах болно. Тиймээс бага зэрэг толгойгоо эргүүлэх нь тохиромжтой бөгөөд таны зургийг дарж байгааг мэдэхгүй дүр эсгэх нь сайн зураг гарахад нөлөөлнө. Мөн зүүн талаараа зургаа даруулах нь хамгийн тохиромжтой ажээ.



2. Хүзүүгээ сунга

Та зурган дээрээ богино хүзүүтэй, далий гарахыг хүсэхгүй байгаа биз дээ? Өмнө нь далий байрлалтай суусан өөрийнхөө зургийг харж байсан уу? Тийм бол хүзүүгээ сунгаж, толгойгоо урагш болго. Энэ аргаар та давхар эрүүгээ нууж болох ажээ.



3. Эрүүгээ доошлуул
Хүзүүгээ сунгасан ч, эрүүгээ доош чиглүүлэх хэрэгтэй. Ингэвэл та илүү сайхан харагдах болно. Итгэхгүй байвал селфи хийгээд үзээрэй..



4. Хэлээ шүднийхээ ард нуу
Инээмсэглэж байх үедээ шүдээ ил гаргахаас бүү санаа зов. Жимийсэн инээмсэглэл сайхан харагдаж болох ч, шүдээ гаргаж инээвэл та илүү аз жаргалтай мэт харагдана. Харин амаа хэтэрхий том ангайхгүйн тулд хэлээ шүднийхээ ард нуугаарай. 



5. Гэрэл рүү хар
Камерын өөдөөс харж байх үедээ та яг гэрэл тусаж байгаа цэг рүү харах хэрэгтэй. Энэ тохиолдолд нүд “улаан” харагдахгүй бөгөөд таны нүд амьдрал дээр байгаагаас илүү гялалзсан, жавхаалаг харагдана.



6. Инээмсэглэ
Хамгийн шилдэг зураг нь санаандгүй байдлаар инээмсэглэж авахуулсан зураг юм. Хэрвээ таны аз жаргал хуурамч байвал инээмсэглэл тань ч гэсэн хуурамч байх болно. Харин чин сэтгэлээсээ инээж байвал зураг илүү сайхан гарна шүү.



7. Хуучин зургаа хар

Таны хамгийн дотны зөвлөгч нь өмнө нь авахуулсан хуучин зураг чинь байх болно. Та зураг бүр дээр ямар байрлалтай байна түүнийгээ сайн гэгч нь хараад, аль нь илүү зохимжтой байгааг олж болох юм. Хэдий чинээ их зураг даруулна төдий чинээ өөрт тохирсон байрлалыг олоход хялбар гэдгийг битгий мартаарай.



11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()