Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн түүхийг өөрчлөх 10 үнэн ил болжээ

2016-07-14, 15:42
124,967

Та сонссон болгондоо итгээд хэрэггүй. Учир нь зарим худал ярианууд бидний ямарваа нэгэн зүйлсийн талаарх ойлголтыг өөрчилдөг ажээ. Иймээс бид та бүхэндээ хүмүүсийн үнэн гэж боддог ч, түүхэн худал баримтуудыг ямар ч хачир нэмэлтгүйгээр рчуулан хүргэе. Дараах зүйлс магадгүй таны түүхийн тухай ойлголтыг эрс өөрчилж мэдэх юм.

Дэлхийн түүхийг өөрчлөх 10 үнэн ил болжээ


10. Пикник
Пикник гэх энэ үг нь олон хэл дээр аялал зугаалга гэж орчуулагддаг хэдий ч, уг үгний эх үндэс нь “ялгаварлах” гэсэн утгатай ажээ. Энэ нь эртний франц болон латин хэлээр түгээмэл хэрэглэгддэг байсан ч, Америкт иргэний дайны дараа аялал зугаалга болон өөрчлөгдсөн байна.



9. Гитлер Сталинаас их хүн алаагүй.
Гитлер хэдий Европ тивээр дайн тулаан хийсэн ч, түүний хороосон хүний тоо ойролцоогоор 20 сая юм. Харин Зөвлөлтийн удирдагч 23-60 сая хүний аминд хүрсэн гэх судалгаа байдаг бөгөөд тэр үед Оросын хүн ам 160 сая гаруй байжээ. Тоо баримт, хүн амын судалгаа зэрэг нь хаалттай байсан учраас сүүлд "Хүйтэн Дайн"-ы дараа нээлттэй болсноор судлаачид Сталин илүү их хүнийг хороосонг тогтоожээ.



8. Черчилль "Ковентри" хотыг золиослоогүй.
"Ковентри" хот нь Английн том хотуудын нэг бөгөөд Дэлхийн II Дайны үед бөмбөгдүүлсэн юм. Хүмүүс Черчиллийг бөмбөгдөлтөнд буруутгадаг. Үнэндээ Черчилль, Германы бөмбөгдөлтийн тухай шифрлэгдсэн кодыг тайлж унших баг бүрдүүлжээ. Черчилль энэ тухай мэдсэний дараа хүмүүсийг нүүлгэн шилжүүлээгүй байна. Ингэснээр тэр Германчууд кодыг нь тайлсан тухай мэдэхээс сэргийлжээ.



7. "Gloomy Sunday" гэх дуу таныг хороож чадахгүй.
Энэ дууг 1936 онд Унгарын хөгжмийн зохиолч Ресзо Серэсс бичсэн бөгөөд “Амиа Хорлолтын Дуу” гэдгээрээ алдартай болжээ. Дууны талаар сонирхуулахад BBC агентлаг 66 жилийн турш "Gloomy Sunday"-г хорьсон бөгөөд олон улс орнуудад сонсохыг зөвшөөрөөгүй байна. Учир нь түүхэнд 100 гаруй амиа хорлолтын хохирогчид энэ дууг сонсож эсвэл сонссоныхоо дараа үхсэн бөгөөд хүмүүст хар бараан уур амьсгал төрүүлдэг ажээ.



6. Ерөнхийлөгч Тафт ваннандаа гацаагүй.
Америкийн хамгийн тарган эр болох Ерөнхийлөгч Тафт нь "Цагаан Ордон" дахь өөрийн ваннанд гацсан гэдэг бөгөөд ард түмэн энэ ярианаас болж түүнийг шоолдог байжээ. Гэхдээ энэ нь худал юм. Учир нь тэр үед байсан "Цагаан Ордон"-ы ванн нь 4 хүнд элбэг хүрэлцдэг байсан бөгөөд тэрээр дотор нь хэвтсэн зураг хүртэл даруулсан байна.



5. Эртний булшны нууц.
Эрт үед булшин дээр хонх байрлуулдаг байсан бөгөөд энэ нь хүмүүсийг үхлээсээ сэрвэл хонхоор дохио өгч аврал ирэхэд зориулагджээ. Энэхүү оршуулгын төрлийг онол төдий л зүйл, бодитоор байгаагүй гэдэг хэдий ч, 18-19-р зуунд уг зүйл дэлгэрээд байсан тухай түүхэн олдвор баримтууд гарч ирсэн байна.



4. Египетийн "Хорус бурхан"-ы тухай.
Түүнийг онгон биетэй эхээс дэлхийд мэндэлж, 12 настайгаасаа эхэлж багшлан 30 настайдаа ариуссан гэдгээр нь хүмүүс мэдэх биз ээ. Харин Египетийн судлаачид үүнийг үгүйсгэж түүхийг гуйвуулж буй зүйл хэмээн хэлжээ.



3. Солиотой хуулиуд.
Та Тусканд эмэгтэйчүүд өмд өмсөж болдоггүй эсвэл Калифорниад ангийн зөвшөөрөл авахын тулд өмнө нь хулганы хавх тавьдаг гэх мэт солиотой хуулиудыг сонссон л байх. Харин Английн Честэрт, "Уельс" хүмүүсийг хороож болдог байна. Эдгээр хуулиуд эрт үед ямар шалтгаанаар гарч ирсэн нь тодорхойгүй ажээ.



2. ”Hip Hip Hooray”
Англи хэлэнд энэ нь баяр хүргэж байна гэсэн үг юм. Харин латин болон еврей хэлэнд орчуулагдвал та еврей үндэстнийг тун муухайгаар доромжиллоо гэсэн үг бөгөөд таныг еврейчүүдийг үзэн яддаг хэмээх ойлголт өгч ч магадгүй.



1. Никола Тесла
Тэрнийг тийм ч их хүмүүс мэдэхгүй байх. Харин Никола Тесла цахилгаан гүйдэл болон электроник тал дээр гаргууд сайн байсан бөгөөд 10 жилийн сурах бичигт хүртэл огт нэрийг нь дурьдаагүй ажээ. Учир нь Тесла маш гаж гэмээр сэтгэхүйтэй зожиг нэгэн байжээ. Өөрийн бүх хөрөнгөө дэлхийн түүхэнд шинэчлэл хийх том нээлтүүддээ зориулж, жижигхэн буудлын өрөөнд амьдардаг байв. Хүмүүс түүнийг цагаасаа эрт төрсөн гэдэг хэдий ч, их зүйлсийг бүтээсэн юм. Одооны бидний хэрэглэдэг цахилгааны суурийг тавьж өгсөн тэрээр тийм ч олон патентийг эзэмшэж чадаагүй байна.


 

NULL

NULL

80
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()