Гал тогооны өрөөгөө тохижуулах хялбар аргууд

2015-08-08, 23:00
25,303

Гэрийн эзэгтэй нарын хувьд гал тогооны өрөө маш чухал байр суурийг эзэлдэг бөгөөд хооллох орчин тохижуулна гэдэг тийм ч хялбар зүйл биш. Ялангуяа тав тух, загвар, хэв маягийг хослуулах нь хүн бүрийн чаддаг зүйл биш бололтой. Тиймээс бид та бүхэндээ хэрхэн гал тогооны өрөөгөө тохижуулах шилдэг аргуудыг хүргэж байна. 

Гал тогооны өрөөгөө тохижуулах хялбар аргууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа
 

1. Ширээг ханатай ойрхон тавилгатай хослуулах
Хананд тулсан буйдан эсвэл бүрээстэй цонхны тавцан ч байж болно. Тэгш өнцөгт ширээний хажууд тохилог булангийн буйдан байвал нэн тохиромжтой.





2. Урт сандал ашиглаарай
Жижигхэн олон сандалны оронд ганц хоёрхон урт сандал ашиглавал илүү тохилог харагдана. Үүнээс гадна урт сандал нь энгийн сандалнаас бага зай эзэлдэг бөгөөд хүссэн үедээ ширээн доороо хийх боломжтой.





3. Өнгөний зохицол
Өнгөний зохицол нь хооллох орчныг илүү тохилог тав тухтай болгодог байна. Тиймээс  цагаан ширээг, улаан төмөр сандалтай хослуулах гэх мэтээт сонголтоо хийгээрэй. Харин хэт олон өнгө тохиромжгүй харагдахын мартаж болохгүй.





4. Дугуй ширээ
Жижиг дугуй ширээ зай хэмнэдэг бөгөөд хэрвээ булангийн буйдангийн хажууд байвал танд жижиг сандалнууд хэрэггүй болно.





5. Төрөл бүрийн сандал
Хоорондоо ижил биш сандлуудыг нэг газар байрлуулж хослуулах нь таны гал тогооны өрөөг сонирхолтой, өвөрмөц болгож өгнө.





6. Өөр өөр өндөртэй байх
Сүүлийн үед төрөл бүрийн өндөртэй сандлыг нэг газар байрлуулах өвөрмөц хэв маяг дэлгэрчээ. Ингэснээр та зочдын анхаарлыг татах боломжтой юм.





7. Өвөрмөц зүйлийг сонго
Мөн та сандалыг юугаар ч хийж болно. Зарим хүмүүс ундааны лааз эсвэл хуучин дугуйг будаад сандал болгох тохиолдол бий. Харин та яагаад өвсөөр хийж болохгүй гэж?





 

NULL

NULL

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()