Хүүхдэдээ хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ?

2015-08-07, 21:00
14,154
Зуны амралт таны хүүхдүүдийн хувьд амрах, гадаа тоглох чөлөөт цаг хэдий ч аюул хаа саагүй байдаг билээ. Улаан загалмай байгуулагын гишүүн Жое Муллиган эцэг эхчүүдэд зориулж доорх зөвлөгөөг гаргасан байна. Та энэхүү мэдээллийг уншин хүүхдийн аюул гэмтлээс сэргийлэх анхны тусламжыг сурж аваарай.
Хүүхдэдээ хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ?


1. Хүүхэд тань ямар нэгэн химийн бодисыг барьж болон идэх үед
     
Спирт, хүчтэй эм, угаалгын нунтаг болон химийн хортой зүйлсийг идэж уух нь хүүхдэд маш аюултай. Үүнд хүүхэд маань зүгээр инээж байна гэж үзээд хойрго хандаж болохгүй бөгөөд шууд эмнэлэг явах хэрэгтэй шүү.



2. Хүүхэд тань хахвал
Хэрвээ хүүхэд тань хахвал эхлээд нурууны хоёр далны завсар 5, 6 удаа цохих хэрэгтэй энэ нь амьсгалын замд тээглэсэн зүйлийг унагаахад тусална. Харин том хүүхдийг бөхийлгөн мөрнийх нь хооронд алганы доод хэсгээр 5 удаа огцом хүчтэй цохиж дээш нь харуулаад хавирганых нь доод талд 5 удаа хүчтэй дараарай.



3. Нялх хүүхэд хахвал
Нялх хүүхдүүд өөрийн сонирхсон зүйлээ авч шууд л амандаа хийдэг харин та тэр үед хүүхдээ доош харуулж хэвтүүлэн далных нь хооронд зөөлөн цохих хэрэгтэй. Хэрвээ зүгээр болохгүй бол түргэн тусламж дуудаарай.



4. Бага насны хүүхэд халуурвал
Ханиад томууны үед хүүхэд өвчин тусвал тун ч хэцүү билээ. Тиймээс таны хүүхэд халуурч байвал өвчин намдаах эмийг хүүхдийн тунгаар уулгаж, гадуурх зузаан хувцсыг тайлж өрөөнд цэвэр агаар оруулах хэрэгтэй. Цэвэр агаар хүүхдийг тайвшруулж эдгэхэд маш тустай. Шинж тэмдгүүд хүндэрч байвал мэдээж эмнэлэгийн тусламж авах хэрэгтэй шүү.



5. Түлэгдвэл

Хүүхэд түлэгдвэл хүйтэн усанд шархыг нь 10 минут орчим барих хэрэгтэй энэ нь өвдөлтийг намдааж өгдөг. Харин хэрвээ шарх нь хүнд хэлбэрийнх байвал шууд л эмнэлэгт хандах нь зүйтэй.



6. Толгойгоо цохих
Энэ тохиолдол хүүхдүүдэд нэлээд ойр ойрхон тохиолдох магадлалтай. Бага насандаа тархи болон толгойндоо бэртэл авах нь маш аюултай учир таны хүүхэд ямар нэгэн зүйлд толгойгоо хүчтэй цохисны дараа хүйтэн жинг хавдсан хэсэг дээр нь тавьбал зохистой. Хэрвээ зүгээр болохгүй бол эмнэлэг авч явах хэрэгтэй шүү. Мөн толгой намдаах хүчтэй эм өгсний хэрэггүй.



7. Хугарсан яс   
Хүүхэд тань бэртээд яс нь дөнгөж хугарсны дараа шууд л эмнэлэгт хандах нь зүйтэй. Харин боолт болон гипсдүүлсний дараа болгоомжтой байж гар оролцсон ажил хийлгэх нь дэмий. Учир нь өвчнийг сэдрээж ч магадгүй.



8. Харшил хөдлөхөд
Өндөг, газрын самар, ямар нэгэн хорхой шавьжны хазалтаас болж хүүхдийн биен дээр юм туурж, амьсгалын зам хүртэл боогддог. Энэ үед танд сэргийлэх эм тариа байхгүй бол цаг алдалгүй түргэн тусламж дуудах хэрэгтэй.



9. Амьсгалахгүй тохиолдолд
Энэ нь тун ноцтой тохиолдол бөгөөд та ойр зогсож байгаа хүнээр түргэн тусламж дуудуулан, өөрөө цаг алдалгүй хиймэл амьсгал хийх хэрэгтэй. Хиймэл амьсгааг дараах маягаар хийнэ: хүүхдийг хатуу зүйл дээр хэвтүүлэн өөрийн амнаас агаар үлээж хийнэ. Ингэхдээ хамрыг нь хуруугаараа чимхээрэй. Хүүхдийн зүрх цохилж эхэлтэл, мөн амьсгалах хүртэл ахин давтаж хийх хэрэгтэй.



10. Нялх хүүхэд амьсгалахгүй тохиолдолд
Цаг алдалгүй түргэн тусламж дуудаж 5 удаа аманд нь хиймэл амьсгал хийж өгнө. Үүний дараа цээжний хэсэгт хоёр хуруугаараа 30 удаа зөөлөн дарж өгөөрэй. Ийм давтамжтайгаар тусламж иртэл хийх нь зүйтэй.

 

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()