Жирийн хүн нэвтрэхийг хориглосон 15 газар

Таныг хүссэн газар руугаа орох гэтэл хэн нэгэн дөхөж ирээд уучлал хүсэн “орох хориотой“ талаар хэлбэл яах вэ? "Мэдээж бухимдаж, эрх чөлөөтэй хүнд энэ дэлхий дээр орж болохгүй газар гэж бас байдаг аа?..." хэмээн гайхшрах нь ойлгомжтой. Гэвч нийгмийн гарал үүсэл эсвэл санхүүгийн байдлаас үл хамааран дэлхий дээр орох нь бүү хэл ойртож очих ч хориотой газрууд байдаг ажээ. 

Жирийн хүн нэвтрэхийг хориглосон 15 газар
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Бразили, Могойн арал
Хэдийгээр могойг номхруулан гаршуулж, цирк гэх мэтэд үзүүлбэрт ашигладаг ч олон хүн могойтой тааралдвал аягүйцэж, жихүүцдэг. Тэгэхээр нэрнээс нь бодоод үзсэн ч гэсэн Бразилийн Могойн арал руу зүглэх зоригтон тэр бүр гарахгүй биз. Арал дээр шувуугаар хооллон амьдардаг 4000 хүртэл могой байдаг гэж үздэг бөгөөд хор нь хүнийг хэдхэн минутын дотор үхэлд хүргэх чадалтай гэнэ. Иймээс Бразилийн Засгийн газраас уг аралд очихыг хориглосон байна.



2. Украйн, Припять
Украйн бол энх тайвны зорилгоор цөмийн түлш ашиглаж байгаа олон улс орнуудын нэг. Гэвч Чернобыль атом нь манай гарагийн амьтай бүхэнд аймшигт аюул нүүрлүүлж болохыг дэлхий дахинаа харуулсан бодит жишээ. Припять нь Чернобылийн атомын цахилгаан станцад осол гарах тэр өдрийг хүртэл хөгжин цэцэглэж буй орчин үеийн хот байсан. Харин өнөөдөр Припятьд цацраг идэвхит бодисын өндөр агууламжийн улмаас амьдрах боломжгүй, зөвхөн тусгай хамгаалагдсан албаныхан нь нэвтрэх боломжтой газар болжээ. Мэдээж энд нэвтрэх нь зарчмын хувьд чөлөөтэй ч эрүүл мэнд, цаашлаад амь насанд эрсдэлтэй юм.



3. Австрали, "Пайн гэп"
"Пайн гэп" бол Австралийн маш нууц ангиллын цэргийн бааз юм. Тиймээс олон нийтэд энэ баазын үйл ажиллагааны талаарх мэдээлэл тун хомс. Энд нисгэгчгүй нисэх онгоц туршдаг гэсэн яриа байдаг. Бааз 1970 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Австралийн Засгийн газар энэ сэдвээр ярих тун дургүй. Баазад сансраас ирэх дохиог шалгах болон тагнуулын хиймэл дагуулаас мэдээлэл хүлээн авах радарын төхөөрөмж суурилагдсан байдаг гэх мэт олон таамаг бий. Мэдээж бааз байрлаж байгаа нутаг дэвсгэр рүү орох хатуу хориотой.



4. Исланди, Сюртсей
Сюртсей бол 1963 оны хоёрдугаар сарын 14-нд Исландын эргээс холгүйхэн далайд үүссэн галт уулын дэлбэрэлтийн үр дүнд бий болсон арал юм. Далайн гүн дэх галт уул халуун хайлмагаа цацсаар 3.5 жилийн дотор 1.4 км2 талбайтай арал бий болжээ. Гэхдээ далайн давалгаа уг арлын талбайг элэгдэлд оруулсаар байдаг гэнэ. Хэдийгээр энэ нь уг арлын амьтан, ургамлыг судлах эрдэм шинжилгээний байгууллагад гайхалтай боломж ч гэлээ байгаль эх өөрөө арал дээр хүний хөл хүрэхэд саад хийдэг гэнэ.



5. ОХУ, Башкортостан, Межгорье хот
Энэ хот ОХУ-д маш онцгойд тооцогддог. Учир нь Межгорье бол хаалттай хот бөгөөд оршин суугчид нь нууц үйлдвэрийн ажилчид ажээ. НАТО-гийн зүгээс уг хотын иргэдийг цөмийн зэвсэг үйлдвэрлэлтэй хамаатай байж магадгүй хэмээн үздэг. Хот руу тусгай зөвшөөрөлгүйгээр нэвтрэх боломжгүй юм байна.



6. Хойд Солонгос, Пхеньян, Тасаг № 39
Дэлхийн бүхий л улс орны төрийн эрх барих байгууллага нууц үйл ажиллагаа явуулсан хэрэгт холбоотой байдаг. Хойд Солонгосын Засгийн газрын мэдэлд байдаг "№39 тасаг" ч үүний нэг жишээ. Янз бүрийн эх сурвалжууд Хойд Солонгосын Засгийн газрын болон тус нууц байгууллагын хар тамхины наймаа, санхүүгийн луйвар, мөнгө угаах гэх мэт хууль бус үйл ажиллагааны талар мэдээлдэг байна. Энэ хамтын ажиллагаанаас олсон мөнгөө тэд цөмийн зэвсэг боловсруулах болон удирдагчдын тансаг амьдарлыг хангахад зориулдаг гэжээ.



7. Англи, Уайт дахь жинхэнэ эрчүүдийн клуб
Уайтын жентльменүүдийн клуб нь Английн нийгмийн хамгийн нууцлаг бүлгэм юм. Хэдийгээр үүсгэн байгуулагдаад хэдийн 320 гаруй жилийн нүүр үзэж байгаа ч энэ талаарх мэдээлэл хүн бүрт хаалттай гэнэ. Клубыг зөвхөн элит гаралтай ноёдод зориулан нээсэн тул эмэгтэйчүүд болон жирийн иргэдэд гишүүнчлэлээр элсэх хориотой юм байна. Уг клубын гишүүнчлэлээс татгалзсан цорын ганц хүн байдаг нь Английн ерөнхий сайд Дэвид Кэмерон юм.
 
Тэрээр клубын гишүүдтэй үзэл бодол нийлэмжгүйн улмаас уг шийдвэрийг гаргасан гэнэ. Хэдийгээр энэ нь жинхэнэ соёлт эрчүүдийн клуб хэмээх тодотголтой ч гишүүд нь мөрийтэй тоглож, ухаанаа алдатлаа уусан байхыг олонтоо харж болох ажээ. Клубт элсэх нь Английн хатан хаанаас хөлөг баатрын хэргэм зэрэг хүртэх адил хэцүү бололтой.



8. АНУ, Шинэ Орлеан, Диснейн клуб-33
“Клуб 33” хэмээх Диснейлендын нууц ус нийгэмлэг 1967 онд Уолт Диснейн санаачилгаар бүлгэм маягаар үүсгэн байгуулагдсан бөгөөд гишүүд нь улстөрчид, хөрөнгө оруулагчид, алдартнууд байдаг гэнэ. Ямар ч таних тэмдэг, заалт байхгүй тул уг клубыг олон хэцүү ажээ. Бүр хүчин чармайлт гарган клубын байршлийг олж мэдэж чадсан ч гишүүдийн хувийн урилгагүйгээр дотогш нэвтрэх боломжгүй. Хэрэв та уг клубт элсэхийг үнэхээр хүсч байгаа бол эхний удаад 25 мянган долларын гишүүнчлэлийн хураамж төлөх ёстой болно. Дараа нь жил бүр 10 мянган доллар хураалгах гэнэ.



9. Бенгалийн булан, Андаманы арлууд, Хойд Сентинелийн арал
Хойд Сентинелийн арал нь Энэтхэгийн далайн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг боловч хэн ч тийшээ хүрэх боломжшүй юм. Хэдийгээр арал гайхалтай сайхан далайн эргүүдтэй ч битүү ширэнгэн ой модоор хүрээлэгдэх ажээ. Гэхдээ асуудал ганц үүнд байгаа юм биш. Нутгийн иргэд гадныханд дургүй бөгөөд амь насанд нь хүрч ч мэдэх гэнэ. Тэд гадаад ертөнц, соёл иргэншилтэй ямар нэгэн холбоо тогтоохыг огтоос хүсдэггүй байна.
 
Өдгөөг хүртэл хүй нэгдлийн үеийн аж ахуй эрхлэн оршсоор байх уугуул иргэд дээгүүр нь ниссэн нисдэг тэрэгний зүг нум сумаар харваж, цучилтай мод чулуудаж харагддаг гэнэ. Нутгийн уугуул иргэдтэй тэртэй тэргүй холбоо тогтоох нь аюултай тул Энэтхэгийн Засгийн газар ч тэдний эрхийг хүндэтгэн үзэж, халдашгүй байдлыг сахин хамгаалдаг болжээ.



10. АНУ, Невада, 51 дүгээр бүс
Олон жилийн турш АНУ-ын Засгийн газар энэхүү цэргийн баазыг байдаг гэдгийг үгүйсгэсээр ирсэн бөгөөд өдгөө зарим нэг зүйл ил болсон ч мөн л энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсаар байгаа юм. 51 дүгээр бүс цэргийн баазынын үндсэн үүрэг нь харь гарагийнхны үйл ажиллагаа, амьдралын хэлбэртэй холбоотой судалгааг хийх юм. Бааз хүрэх замд урагш явахыг хориглосон маш олон тэмдэг тэмдэглэгээг олж харах бөгөөд объект хүчирхэгжүүлсэн хамгаалалтын дор байх тул заалтыг дагахаас өөр аргагүйд хүрдэг байна.



11. Бразиль, Яварийн уугул иргэдийг хамгаалах түшиц газар
Яварийн нөөц газар нутгийн уугуул иргэдийн олон зуун жилийн турш аж төрсөөр ирсэн Амазонийн ширэнгэн ойн бүсэд харъяалагддаг. Уг газар нь ширэнгэн ойн гүнд байх тул хиймэл дагуулаас авсан сайтар нарийвчлалтай бичлэгт л хүмүүсийн идэвхитэй хөдөлгөөн илрэх ажээ. Судлаачид энэ газарт маш олон хоног саад бэрхшээлийг туулан хүрэх тэр үед сайтар арчилгаатай тариалангийн талбай олж харсан гэдэг. Эдгээр омог аймгийнхны аюулгүй байдлыг хангах үүднээс тус улсын засгийн газрын зүгээс уг нутаг дэвсгэр рүү чөлөөтэй нэвтрэхийг хуулиар хориглохоор шийджээ.
 
 
12. Австрали, Вумерын буудлагын хориотой бүс
Дэлхий дээрх хамгийн том туршилтын буудлагын газрын нутаг дэвсгэр рүү орохыг хатуу хориглосон байдаг ажээ. Хэрэв хэн нэг нь зөвшөөрөлгүйгээр дотогш нэвтэрсэн тохиолдолд амь насаараа дэнчин тавьсанд тооцогдоно. Учир нь байгууламжид суурилагдсан аюулгүйн систем нь түүнийг дайсан хэмээн үзэх болохоор тэр гэнэ. Австралийн Зэвсэгт хүчний хувьд стратегийн асар өндөр ач холбогдолтой. Тэд энд янз бүрийн буу зэвсгийг туршдаг байна. Үүнээс гадна  ирээдүйд тус улсын санхүүгийн байдлыг аваад явчих хэмжээний байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц хөрсөн дор нь байдаг гэнэ.



13. АНУ, Виржиния, Маунт Уэтер дэх онцгой байдлын төв
Маунт Уэтер төв нь Дэлхий дээрх хамгийн найдвартай хамгаалалттай газар ажээ. Учир нь энэ газар нь манай гараг дээр үүссэн онцгой байдлын үед шийдвэрлэх гол үүрэг гүйцэтгэх учиртай аж. Ялангуяа энэ нь төр засгийн өндөр тушаалын албан хаагчдад ихээхэн хамааралтай үйл явцтай холбоотой юм байна. 2011 оны есдүгээр сард Нью-Йоркт болсон хоёр ихэр цамхагийн террорист халдлагын үеэр улс төрч Дик Чейний амь нас, аюулгүй байдлыг дээд зэргээр сахин хамгаалах үүднээс энэ төвд авч ирж байсан гэдэг.

Уг төв Хүйтэн дайны үед баригдсан бөгөөд Вашингтоноос хэдхэн минут нисээд хүрэх газар байрладаг ажээ. Газар дээрх болон газар доорхи гэсэн хэсгүүдээс бүрдэх уг байгууламж нь гал сөнөөгч болон цагдаагийн бие бүрэлдэхүүний хамгаалалтанд байх агаад өөрийн гэсэн дотоод дүрэм журам үйлчилдэг. Гадны хүн ойртож очих ч эрхгүй уг байгууламж маш нарийн хамгаалалтад байдаг ажээ.



14. Норвеги, Шпицберген, Үр хадгалах дэлхийн агуулах
Шпицберген дэх Дэлхийн үр хадгалах агуулахыг ертөнц сүйрэх үед хүн төрөлхтөн аврагдахаар суудаг Ноягийн завь гэж ойлгож болох юм. Гэхдээ энэ нь үр тарианд хамааралтай.  Энэ агуулахыг хүн төрөлхтөний газар тариалан, мал аж ахуй гэх мэт амжиргааны эх үүсвэрт гамшиг, сүйрэл нүүрлэх үед давж гарах зориулалттайгаар барьжээ. Уг агуулах нь ямар нэгэн урьдчилан тааварлашгүй, онцгой байдал үүсэхэд газар тариаланг сэргээж, хөл дээр нь босгож чадах баталгаа юм. Агуулахад орох боломжгүй бөгөөд зөвхөн виртуал аялал хийж болох гэнэ.



15. АНУ, Жоржия, Кока-Колагийн нууц жор хадгалдаг хонгил
100 гаруй жилийн турш “Кока Кола” компани нь дэлхийн зах зээл дээрх хатуулаггүй ундаа үйлдвэрлэлээрээ тэргүүлж байгаа лидерүүдийн нэг. Энэ байдал ч хойшид өөрчлөгдөхгүй байх магадлал өндөр бөгөөд учир нь тус компани ундааныхаа нууц жорыг 125 жилийн турш найдвартай хадгалсаар байгаа юм. Компани жороо Атланта дахь сайтар тоноглогдсон агуулахад нууцалдаг. Хэдийгээр энд танилцуулахр аялал хийхийг зөвшөөрдөг ч энэ нь нууцаа олонд дэлгэнэ гэсэн үг биш юм.


 

NULL

NULL

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()