Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх 16 арга

2016-07-20, 16:59
67,303

Айл өрх бүрт хэрэглэдэггүй ч, хаяхад хайран зүйл байдаг. Жишээ нь хуучирсан буйдан, ширмэн хайруулын таваг гэх мэт... Тэгвэл бид та бүхэндээ эдгээр зүйлсийн өнгийг хэрхэн хялбар аргаар сэргээж болох талаар сонирхолтой зөвлөгөөг хүргэе.

Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх 16 арга
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


1. Гамбанз
Нимбэгний шүүс болон давсны тусламжтайгаар гамбанзыг цэвэрлэж болно. 



2. Модон гамбанз
Эхлээд гамбанзаа сайн гэгч нь зүлгүүрдэж, ямар нэгэн нүх, сэвгүй болгох хэрэгтэй. Харин дараа нь бүлээн савантай усаар угаана. Ургамалын тосыг ууран дээр халаагаад гамбанзан дээрээ түрхэнэ. Тос нь нүхэнд нян орохоос сэргийлж, модыг чийгшүүлж өгөх учир гамбанз цуурахгүй. Ингээд хуурай алчуураар арчихад л хангалттай.



3. Хуванцар сав
Хуванцар савны толбыг хиймэл шүд цэвэрлэдэг бодисоор цэвэрлэж болно.



4. Зэс тогоо
Зэс тогоог цэвэрлэхийн тулд давс болон уксусыг ашиглаарай.



5. Таваг
Тавган дээрх зураасыг "Bar Keepers Friend" хэмээх өнгөлгөөний бүтээгдэхүүнээр арилгаж болно.



6. Ширмэн хайруулын таваг
Ширмэн хайруулын тавгийг цэвэрлэхийн тулд:
-Плитка цэвэрлэгч
-Бээлий
-Хогийн уут
-Цагаан уксус
 
Цэвэрлэгч бодисноосоо хайруулын тавган дээр сайн гэгч нь түрхэх хэрэгтэй. Хайруулын тавгаа уутанд хийгээд 1-2 хоногийн дараа цэвэрлэгч бодисыг зайлж, дахин цэвэрлэгч бодис түрхээд нэг хоног байлгаарай. Ингээд энэхүү бодис хуучин бүтээгдэхүүний дээрх бүхий л бохирдлыг арилгана. Харин дараа нь бүлээн ус болон уксусыг 1:1 хэмжээтэйгээр хийж нэг цагийн турш дэвтээгээрэй. Энэ нь зэвийг арилгахад тусалдаг байна.

Хатсаныхан дараа дахин нэг давхар уксус болон бүлээн усны найрлагыг түрхэнэ. Ингээд шарах шүүгээг 250 градуст тохируулан хайруулын тавгаа нэг цагийн турш халаагаарай. Дараа нь гарган ирж оливын тос түрхэх хэрэгтэй.

Дараа нь хайруулын тавгаа хуурай алчуураар арчих бөгөөд ёроолыг нь дээш харуулж дахин шарах шүүгээнд хийнэ. 15 минутын дараа гарган ирж, даавуугаар арчаад дахин 15 минут шарах шүүгээнд хийгээрэй. Энэ маягаар 2-3 удаа оливын тос түрхэж арчих хэрэгтэй бөгөөд сүүлийн удаа оливын тос түрхээд нэг цаг болгоорой. Ингээд шарах шүүгээг унтрааж, хаалгыг нь онгойлгоод хайруулын тавгийг хөргөнө.



7. Пиццаны пан
Пиццаны панг цэвэрлэхэд маш хялбар бөгөөд зүгээр л аяга таваг угаагч хийгээд автомат цэвэрлэгээг сонгох хэрэгтэй.



8. Пан
Тос наалдсан панг цэвэрлэхийн тулд устөрөгчийн хэт ислийг хүнсний содатай өтгөн зуурмаг хэлбэрээр холино. Бэлэн болсон зуурмагаа пан дээр түрхэж 30 минут хүлээнэ. Дараа нь хатсан зуурмагийг арилгах бөгөөд үүний хамт түлэгдсэн тос ч гэсэн хуулрах болно.



9. Модон ширээ
Модон ширээг цэвэрлэхийн тулд уксус болон оливын тосыг 1:1 хэмжээтэй хийх хэрэгтэй. Ингээд энэ шингэнд даавуугаа дүрээд ширээгээ арчиарай.



10. Багс
Зураг зурахад зориулагдсан багсыг цэвэрлэхдээ 30 минут орчим халуун уксусанд дэвтээх хэрэгтэй.



11. Дэр
- Халуун ус
- 1 халбага угаалгын нунтаг
- 1 халбага аяга угаагч шингэн
- 1 халбага цайруулагч
- 1\2 халбага бораксийг найруулаад угаахад таны дэр шинэ мэт болно.



12. Цагаан кет
1 цайны халбага аяга угаагч шингэн, 3 хоолны халбага хүчилтөрөгчийн хэт исэл болон 2 хоолны халбага хүнсний содыг хутгаж арчсанаар кет цагаан өнгөтэй болно.



13. Арьсан тавилга
Зураасыг оливын тос болон хүүхдийн тосыг хөвөнд шингээж арчаад нэг цагийн турш хатаагаарай. Хэрвээ зураас харагдаж байвал дахин давтаж тос түрхэж болно.



14. Мяндаслаг бүрээстэй тавилга
Цагаан поролон болон спиртийг ашиглан мяндаслаг бүрээстэй тавилгыг цэвэрлэж болно. Толбыг поролоны тусламжтайгаар спиртэнд дэвтээх хэрэгтэй. Ингээд хатсаны дараа нь сойзоор цэвэрлэхэд хангалттай.



15. Хуванцар тавилга
Уксус болон хүнсний содын тусламжтайгаар хуванцар тавилга дээрх бохирдлыг арилгаж болно.



16. Алчуур
Алчуурыг хэт халуун ус болон хэт хүчтэй мушгиснаар өнгөө алдаж, ширүүн болдог билээ. Тиймээс хөвсгөр болгохын тулд угаасны дараа давстай усанд зайлах хэрэгтэй. Мөн алчуураа салхинд хатаавал илүү эдэлгээ нь уртасна шүү.


 

51
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()