Ази охидуудад зориулсан нүүр будах шилдэг аргууд

Ази болон Европ охидын царай, нүдний хэлбэр нь ялгаатай байдаг. Гэвч ихэнхи гоо сайхны хэрэгслүүд европ бүсгүйчүүдэд зориулсан учир бидэнд төдийлөн зохидоггүй. Тиймээс та бүхэндээ зөвхөн ази охидод зохих нүүр будалтын сонирхолтой аргуудыг хүргэж байна. Та туршаад үзээрэй.

Ази охидуудад зориулсан нүүр будах шилдэг аргууд


1. Ягаан туяатай кремнээс татгалзаарай.
Ази нүүрний арьсанд ягаан шаргалдуу туяатай крем зохимжгүй тул “BB cream” болон ногоон, цэнхэр эсвэл цагаан туяатай крем хэрэглээрэй.



2. Бор, саарал эсвэл нил ягаан өнгөөр нүдээ будах.
Ази нүдэнд хамгийн тохиромжтой тень бол “бор” юм. Учир нь жижиг нүдийг улам гэрэлтүүлж том харагдуулах шидтэй ажээ. Харин хар өнгийн тень улам жижиг хиймэл харагдуулах болно.









3. Хацар өнгөлөгчөө зөв газраа түрхэх.
Ихэнхи охид Европ моделиуд шиг шанааны ясны дагуу хацар өнгөлөгч түрхдэг. Гэвч энэ нь Ази охидод зохимжгүй бөгөөд зураг дээрх шиг нүдний доороо бүдэг ягаанаар өнгөлж болно.







4. Хөмсгөө Европ стандартаар будах хэрэггүй.
Нүдийг уран зураг гэж үзвэл хөмсөг бол жааз нь юм. Тиймээс хөмсөг сайхан бол нүд гэрэлтээд л ирнэ. Ази охидод хамгийн зохидог хөмсөг нь бүдэгхэн будсан тэгшхэн хэлбэртэй ажээ. Харин өндөр өнцөг гаргасан тод өнгийн хөмсөг овор нэмэх болно шүү.







5. Нүдээ хараар хүрээлэх
Тас хар үстэй Европ төрхтэй охидод хар нүдний контур зохиж болох ч, төрөлхийн эгдүүтэй царайтай охидыг бор эсвэл саарал өнгийн контур илүү зөөлхөн харцтай дур булаам харагдуулна.








 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()