Таны шүдийг гэмтээх 11 хүнсний бүтээгдэхүүн

2015-08-12, 23:55
31,460

Эрт дээр үед шүдийг авгалдай, халуун чинжүү зэргээр эмчилдэг байсан. Азаар орчин үед энэхүү аймшигт аргыг ашиглахгүйгээр шүдийг эмчлэх боломжтой болжээ. Ингээд таны шүдэнд муугаар нөлөөлөх хоол хүнсний жагсаалтыг хүргэе. Эдгээр зүйлсийг хэрэглэхээс татгалзвал шүд тань эрүүл байх болов уу.

Таны шүдийг гэмтээх 11 хүнсний бүтээгдэхүүн
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа


1. Жимс
Шүдэнд хамгийн муугаар нөлөөлдөг жимс бол аньс болон үхрийн нүд юм. Эдгээр жимсэнд их хэмжээний хүчил болон элсэн чихэр агуулагддаг. Хүчил нь шүдийг гэмтээж, харин элсэн чихэр нь хорхой идэхэд нөлөөлдөг байна.



2. Хатаасан жимс
Хатаасан жимс нь элсэн чихрийн агууламж ихтэй учир шүдэнд муугаар нөлөөлнө.



3. Согтууруулах ундаа
Согтууруулах ундаа нь шүлс ялгаралтыг багасгадаг учир шүдэнд муу нөлөөтэй ажээ.



4. Чихэр
Чихэр их идсэнээр аман дотор их хэмжээний нян үрждэг учир шүд хорхойтуулах аюултай.



5. Мөс
Мөсийг хэзээ ч битгий хазаж идэж байгаарай. Энэ нь чулуу идсэнтэй ижил зүйл болно.



6. Хар самар
Хар самрыг шүдээрээ цөмөх хэрэггүй.



7. Хатаасан далайн гаралтай бүтээгдэхүүн
Хатаасан далайн гаралтай бүтээгдэхүүнийг идэхдээ заавал дэвтээж идэх хэрэгтэй.



8. Цитрусын төрлийн жимс
Эдгээр жимсэнд агуулагдах хүчил нь шүдэнд муугаар нөлөөлнө.



9. Талх
Хачирхалтай нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон талх хүртэл шүдийг хорхойтуулдаг байна. Энэ нь аман дотор явагдах химийн урвалаас шалтгаалдаг ажээ.



10. Хийжүүлсэн чихэртэй ус
Хүчил нь шүднийг муутгаж, аман дотор нян хуримтлагдах эх үүсвэр болдог. Энэ төрлийн ундаа уусныхаа дараа цэвэр ус уух хэрэгтэй.



11. Жимсний шүүс
Жимсний шүүсэнд үйлдвэрлэгчид нимбэгний хүчил нэмдэг бөгөөд энэ нь шүдэнд муугаар нөлөөлдөг байна. Соруулаар ундаа уух нь шүдийг гэмтээдэггүй хэмээн ихэнхи хүмүүс боддог ч, худлаа юм. Иймээс хоолны дараа шүдээ угаах, эсвэл цэвэр усаар зайлах нь тохиромжтой.


 

NULL

NULL

10
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()