Энэ хорвоогийн хамгийн азтай хүмүүс

Эдгээр түүхүүд танд байж боломгүй, зохиомол мэт санагдаж болох ч угтаа бол бодит үнэн аж. Онгоцны осол, хээр хаягдах болон захгүй далайд төөрөх гэх мэт хүний санаанд ч багтамгүй тэр аймшигт хувь тавилан эдгээр хүмүүст мэдээж багагүй зовлон бэрхшээлийг учруулсан хэдий ч гайхалтай нь үнэхээр тэднийг аз ивээжээ. Ингээд энэ хорвоогийн хамгийн азтай хүмүүсийн сонирхолтой түүхийг хамтдаа сонирхоцгооё.
Энэ хорвоогийн хамгийн азтай хүмүүс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Норман Оллестад хэмээх 11 настай хүү 1979 оны 2 сарын 19-нд нэгэн жижигхэн онгоцоор 3 хүний хамтаар нисэж байжээ. Харин хүчтэй шуурга болж онгоц АНУ-ын Калифорни мужийн "Сан-Габриэль" ууланд унасан байна. Азаар хүү цанаар  уулнаас бууж чадсан бөгөөд 9 цагийн дараа аврах багийнхан түүнийг олжээ.



2. Австралийн иргэн Рикки Макги хэмээх эр холын замд явж байгаад замдаа таарсан нэгэн танихгүй хүнийг машиндаа суулган авч явжээ. Гай болж үл таних этгээд Риккид хар тамхи өгч, цөлд хаяаад машиныг нь хулгайлан зугтжээ. Ингээд Рикки амьд гарахын тулд зэрлэг амьтадтай тулалдаж, могой идэж, өөрийнхөө шээсийг хүртэл ууж байжээ. Аз болж тэрээт 71 хоногийн дараа хүмүүстэй таарч амь аврагдсан байна.



3. Онгоцны үйлчлэгч болох Весна Вулович 1972 онд 10,058 метрийн өндөрт болсон онгоцны дэлбэрэлтээс амьд гарсан азтай нэгэн ажээ. Тэрээр 22 настай  байсан бөгөөд бүсгүй газарт унахдаа тархиа гэмтээж, гурван нугас, хоёр хөлөө хугалсан байна. Харин 16 сар эмчилгээ хийлгэсний эцэст тэрээр хэвийн амьдралдаа эргэн орж чадсан байна.



4. 1958 оны 7 сарын 4-нд Говард Ульрих хэмээх эр 8 настай хүүгийхээ хамт Литуйя тохойд загасчлаж байжээ. Гэнэт цунами ойртон ирж буйг мэдэрсэн бөгөөд маш хүчтэй давалгаа тэдний завийг дээш өргөж, хэсэг хугацааны дараа эргэн буулгасан ажээ. Аз болоход эцэг, хүү хоёр бага зэрэг айдсыг л мэдэрсэнээс өөр аюул тэдэнд тулгараагүй байна.



5. Жулиана Кёпке хэмээх бүсгүйн сууж явсан онгоцны далавч цахилгаанд цохиулан онгоц осолджээ. Онгоц Перу дахь ойд унасан байна. Бүсгүй 10 хоногийн турш ойгоор явсан бөгөөд аз болж тэрээр мод бэлдэгч нартай таарч амьд гарчээ. Жулиана Кёпке тэр үед 17 настай байжээ.





6. Одоогоос 2 жилийн өмнө Харрисон Окены хэмээх энэ эрийн ажиллаж байсан завь живсэн бөгөөд азаар залуу амьд гарч чаджээ. Тэрээр 30 метрийн далайн гүнд 3 хоносон бөгөөд хийжүүлсэн усаар амь зогоон  аврах багийнханыг иртэл тэсч чадсан байна. 



7. Мэтт Сутер хэмээх нэгэн Америк эр "Торнадо" буюу хар салхинд өртжээ. Тэрээр эд хогшил болон бусад эд зүйлстэй хамт татагдсан бөгөөд залуу тэр үед ухаан алджээ. Харин гэнэт сэрхэд тэрээр гэрийнхээ гадаа шаварт унасан байсан байна. Азаар түүний биед ямар нэгэн гэмтэл учираагүй бөгөөд зөвхөн шалбархай л үлдсэн байжээ.



8. Францын хоккейчин Эрик Ле Марк Сьерр бэлтгэлээ хийж байгаад төөрчээ. Найзууд нь хэлэхдээ хүчтэй салхины улмаас алга болсон гэжээ. Харин 7 хоногийн турш Эрикийг аврах багийнхан хайсны эцэст азаар түүнийг олж тэрээр амьд гарчээ. Харамсалтай түүний хөл хөлдсөн байсан тул хөлийг нь эмч нар аварч чадаагүй ажээ.



9. Стивен Каллахэн 1982 онд өөрийн хийсэн завиар Канарын арлаар аялахаар шийджээ. 6 хоногийн дараа тэрээр халимтай таарч түүний завь сүйрсэн байна. Стивен аялалдаа аврах тавцан авч явсан бөгөөд энэ завиараа 76 хоногийн турш загас, шувуу агнаж, далайн гаралтай бүтээгдэхүүнээр хооллож, маш бага хэмжээний ус ууж амь гарсан байна. Үүнээс болоод тэрээр жингийнхээ 1\3 хэсгийг алдсан байж. Азаар түүнийг загасчид Карибын тэнгисээс олсон байна.



10. Тами Олдхэм Эшкрафт болон түүний сүйт залуу Ричард Шарп нэр дарвуулт завиар Таитагаас Сан-Диего руу хөдөлсөн байна. Замдаа тэд 15 метрийн өндөр далайн давалгаатай таарчээ. Завь нь хөмөрч Ричард далайн эрэг рүү хаягджээ. Тами тавцангийн доор ухаан алдаж унасан бөгөөд хэсэг хугацааны дараа сэргэжээ. Тэд дарвуулт завь хийж 41 хоногийн турш хуурай газар хайж байх үедээ лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэж амь гарсан байна.

Хэрвээ танд энэ мэдээлэл таалагдсан бол доорх мэдээг сонирхоно уу:

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()