Хүн бүрийн заавал үзэх түүхэн ховор зургууд

2015-08-18, 01:03
46,747

Хуучны ховор гэрэл зургууд өнгөрсөн үеийн түүхийг бидэнд эргэн сануулдаг билээ. Ингээд өнөөдөр бид та бүхэндээ ээлжит түүхэн ховор зургуудын цуглуулгаа хүргэж байна. Миний хувьд Элтон Жонны гэр бүлтэйгээ байгаа, мөн Лев Толстой ач нартаа үлгэр ярьж өгч байгаа зургууд үнэхээр сонирхолтой санагдлаа. Харин танд эдгээрээс аль нь таалагдаж байна вэ? 

Хүн бүрийн заавал үзэх түүхэн ховор зургууд


1. Эрцгерцог Франц Фердинанд, эхнэрийн хамтаар 1914 оны зургадугаар сарын 28-нд  Сараева хотноо Гаврил Принципын гарт амь үрэгдэх үеийн зураг. Үүний дараа Дэлхийн Нэгдүгээр дайн эхэлсэн юм.



2. Брюс Ли ча-ча-ча бүжиглэж байна. Энэхүү зургийг 1958 онд авчээ.



3. 1912 онд III Хайрам Бингемийн нээсэн Мачу-Пикчу орчин үеийн бүтээн байгуулалтаас өмнө. Мачу-Пикчугийн өнөөгийн дүр зураг.





4. Майкл Жексон, Пол Маккартни нарын хамтдаа авахуулсан ховор зураг. . Хуучны сайхан мөч...



5. Бенито Муссолинигийн фашист намын штаф. 1934 он.



6. Невада дахь "Эсэн мэнд үлдэх хот" бол Америкийн армийн цөмийн зэвсэг туршихаар төлөвлөж, жинхэнэ хот мэт загварчлан босгосон хэсэг газар юм. Гэрэл зураг дээр хотыг сүйтгэсэн байгааг харуулжээ.









7. Дэлхийн Хоёрдугаар дайн. Энэтхэг цэргүүд Сингапурт 1941 он.


 
                       8. "Солиотой эрдэмтэн" Никола Тесла болон түүний "хүчитгэсэн дамжуулагч".


 
9. Мартин Лютер Кинг хашааных нь зүлгэн дээр шатаасан загалмайг цэвэрлэж байна. Дэргэд нь түүний хүү болох Мартин зогсоно. Атланта хот, Жоржия муж 1960 оны дөрөвдүгээр сарын 27.
10. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг гэрэл зургаар үзүүлсэн анхны нотолгооны нэг. Жоржия дахь нэхмэлийн үйлдвэр. 1909 он. Энд 9-12 насны хүүхдүүд ажилладаг байжээ. Нийгэм судлаач Льюис Хайны авсан уг гэрэл зураг 20 зууны эхээр Америкт хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг хийхэд хүргэсэн юм.



11. Одри Хепберн, Жорж Пеппард нар “Тиффанигийнд барьсан өглөөний зоог” киноны зураг авалтын завсарлагааны үеэр. 1961 он.



12. Амьд кваггигийн цорын ганц гэрэл зураг. Энэ бол 19 зууны үед Өмнөд АФрикт идээшин амьдарч байгаад устаж мөхсөн эрээн тахины нэг төрөл юм.



13. Базз Олдрин болон Нил Армстронг нарын ниссэн “Аполлон” сансрын хөлгийн Сарны модулийн зураг. Гэрэл зургийг тэдэнтэй хамт ниссэн ч сарны гадаргуу дээр хөл тавиагүй сансрын нисгэгч Майкл Коллинз авчээ.



14. Альберт Эйнштейн 1939 онд далайн эрэг дээр. Лонг Айленд дэх зуныхаа амралтын үеэр тэрбээр Рузвельтэд нацистуудыг цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг нь хүлээх гэж үү хэмээн уриалсан захидал бичиж байсан гэдэг.


 
15. “His Master’s Voice” хөгжмийн компанийн бэлэгдэл болсон фокстерьер үүлдрийн Ниппер дуудлагат нохойны цорын ганц гэрэл зураг. Англи эр Френсис Барро 1899 онд уг нохойны зургийг зурсан бөгөөд хожим тус компани худалдаж авсан байдаг. Өдгөө энэ нэр “HMV” сүлжээгээр зарагджээ.




 
16. Эрнест Хемингуэй, Агнес фон Куровски нар Дэлхийн Нэгдүгээр дайны үеэр. Хемингуэй энэхүү сувилагч бүсгүйтэй хайр сэтгэлийн харилцаатай байсан нь “Зэр зэвсэг минь баяртай” алдарт бүтээлээ туурвих онгод хайрласан гэдэг.



17. Америкийн мэргэжлийн бейсболын эмэгтэйчүүдийн лигт анх бүртгэгдсэн “Rockford Peaches” баг. 1943 үүсгэн байгуулагдсан.



18. "Битлз" хамтлаг 1961 онд Лондоны Олдершотд “дууны тулаан”-д оролцож байгаа нь. Тэгэхэд тэд 18 хүнд тоглолтоо сонирхуулсан бөгөөд хамтлаг хоёр жилийн дараа л алдаршиж эхэлсэн юм.





19. Элтон Жон төрсөн ээж Шейла, хойд эцэг Фред Фейрбразер нарын хамтаар Лондон дахь гэртээ.
1971 он.



20. Лев Толстой ач нартаа үлгэр ярьж өгч байгаа нь. 1909 он.



21. Энди Уорхолын “Фабрика” студид болдог байсан үдэшлэгийн талаарх цөөхөн зурагнуудын нэг. 1960-аад оны эхэн үе.


 

NULL

NULL

2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()