Өглөө босохдоо түүртдэг 5 шалтгаан ба түүнийг засах 5 арга

Амьд оршин буй хэн бүхэн өглөө бүр сонголтгүйгээр хийдэг цорын ганц зүйл бол өглөө сэрэх явдал билээ. Даанч ихэнх хүмүүс өдрийн хамгийн үр дүнтэй мөч болох өглөөг унтаж өнгөрүүлчихээд яарч сандран ажил, сургууль руугаа зүглэх нь бий.
Өглөө босохдоо түүртдэг 5 шалтгаан ба түүнийг засах 5 арга


Аливаа асуудлын уг үндсийг олж тогтоовол түүнийг шийдэх шийдэл нь зөвхөн өөрөөс хамаарах учиртай тул өглөө босоход садаа болдог 5 гол шалтгааныг дурдъя.

1. Хангалттай унтаж чадахгүй байх 
Хамгийн ойлгомжтой шалтгаан. Ихэнхдээ өмнөх өдөр нь шөнө дөл болтол ТВ үзэх, интернетээр дэмий хэсүүчлэх зэрэг төдийлөн үр ашиггүй зүйлс хийсний улмаас эрт унтахгүй байх. Энэ нь амьдралын зөв дэг жаягтай болоогүйтэй холбоотой.

2. Ердийн бус унтах хуваарьтай байх
Ажлын шаардлагын улмаас шөнийн ээлжинд гардаг, эсвэл шөнийн анир чимээгүйд ажил, хичээлээ хийж дадсан тул шөнө дөл болтол сэрүүн байх.

3. Унтахынхаа өмнө кофейн, алкохол, чихэрлэг зүйл хэрэглэсэн байх
Оройн цагаар кофейн, чихэрлэг зүйл хэрэглэх нь эрт унтахад саад болох бөгөөд үүнийг анзаарахгүйгээр хэрэглээд дадчихсан байх. 

4. Унтахынхаа яг өмнөхөн компьютер дээр ажиллаж байсан байх
Хурц тод дэлгэц ширтэх нь өдрийн гэгээтэй цагууд үргэлжилсээр байгаа мэт дохиог тархинд өгөх бөгөөд үүний улмаас байгалийн унтах цаг тань ухрах магадлалтай.
 
5. Өглөө босох зорилгогүй байх
Өглөө босох ямар нэгэн ухамсарт зорилгогүй байх нь бушуухан эргээд унтах сэдлийг төрүүлдэг. Энэ нь хамгийн бага хүч зарцуулан, хамгийн тухтай байдалд байхыг эрмэлзэх хүний төрөлх араншин билээ.
 
Эдгээр шалтгаануудыг үл харгалзан өглөө эрт босохыг хүсвэл доорх 5 аргыг санал болгож байна

1. Тогтмол хэвшилтэй болох
“Орой бүр тогтмол цагт унтаж, өглөө бүр тогтмол цагт сэрэх нь эрт босож дадах хамгийн үр дүнтэй арга” хэмээн Калифорнийн их сургуулийн клиникийн сэтгэл судлалын профессор Аллисон Харви өгүүлжээ.

2. Тусгай сэрүүлэг хэрэглэх
Тодорхой хугацааны туршид гэрлээ бага багаар асаан, шувуудын жиргээ, байгалийн чимээг сонсгодог өвөрмөц сэрүүлгүүдийг хэрэглээд үзэхэд гэмгүй.

3. R.I.S.E U.P аргыг ашиглах
R.I.S.E U.P арга нь дотроо дараах үйлдлүүдийг агуулсан байдаг. Сэрүүлгийнхээ snooze –г хэзээ ч дарахгүй байх ->сэрснийхээ дараа олон зүйлсийг амжуулах гэж хичээх ->Шүршүүрт орох эсвэл нүүрээ хүйтэн усаар шавших ->Нарны гэрлийг биеэрээ мэдрэх эсвэл гадаа гарах -> цоглог хэмнэлтэй хөгжим сонсох ->найз руугаа залгаж ярих

4. “Бензин нэмэх”
Өмнөх өдрийн орой нь кофе найруулаад хөргөгчинд хийх бөгөөд өглөө нь хүйтэн аяга дахь хүйтэн кофегоо ууснаар нойроо бүрмөсөн сэргээх.

5. Сэрүүлгийн апп ашиглах
Өглөө эрт босохыг ял мэт саналгүйгээр сэрэхийн тулд өөрийгөө өрсөлдөөнд оруулах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхэд тань туслах цөөнгүй сошиал сэрүүлгийн апликейшнууд байдгаас “Би Чадна: Өглөөний хүн” нэртэй Монгол апликейшныг ашиглах нь илүү үр дүнтэй байж болох юм. Өглөө дөнгөж сэрээд апликейшнд байгаа найзууд руугаа дасгал болон даалгавар илгээх, эрт сэрж ихийг бүтээхэд уриалах, туршлагаа хуваалцах, гэх мэт олон боломжуудтай бөгөөд өглөө сэрэх өрсөлдөөнд оролцож, өглөөний хүн болох юм.

Уг апликейшны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mapps.mn/app?id=mn.mapps.ican хаягаас орж үзээрэй.
(Мөн МАППС апп сторыг ашиглан татан авах боломжтой: https://play.google.com/store/apps/details?id=com.mapps.installer)



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.