Улс орнуудын хориглодог хачирхалтай үйлдлүүд

Азийн зарим орнууд болон Исламын шашинтай улсуудад энгийн үйлдлүүдийг хийх нь хориотой байдаг байна. Эдэлж хэрэглэдэг болон хүнсний зүйлсийг ч мөн хориглодог ажээ. Ингээд та бүхэндээ улс орнуудын засаг захиргаа юуг  хориглосон байдаг талаарх 20 сонирхолтой жишээг толилуулж байна.
Улс орнуудын хориглодог хачирхалтай үйлдлүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


20. Францад кетчуп хэрэглэж болохгүй
Францын засгийн газар өсвөр насны хүүхдүүдийг хэтэрхий их кетчуп хэрэглэж байна гэж үзсэний улмаас сургуулиудын гал тогоонд  кетчуп хэрэглэхийг хориглосон байна. Хэрэв тэд Франц шарсан төмс идэхээр болвол хажуу талд нь бага зэргийн кетчупыг авч болох юм.



19. Хүүхдэдээ нэр өгөх
Та хэрвээ Дани улсад амьдардаг бол дөнгөж төрсөн хүүхдийнхээ нэрийг шууд өгч болохгүй бөгөөд тус улсын засгийн газраас батлан гаргасан 24000 нэрийн жагсаалтаас сонгох юм.



18. Цаг хугацаагаар аялах
Үүнийг хийх боломжгүйг бид бүгд мэдэх ч Хятадын засгийн газар цаг хугацаагаар аялахыг хориглосон байна. Тэдний үзэж буйгаар энэ нь түүхийг гажуудуулж, худал мэдээллийг ихэсгэнэ хэмээн үзжээ.



17. Канадад хүүхдийн хөлд оруулагчийг хэрэглэхийг хориглодог
Хэд хэдэн судалгаанаас үндэслэн засгийн газар 2004 оноос эхлэн орон даяар хүүхдийн хөлд оруулагчийг хэрэглэхийг хорьсон байна.



16. Шведэд хүүхдээ зодож болохгүй
Та Шведэд явж байхдаа хүүхдэдээ гар хүрвэл том асуудалд орох болно. Багш, сурган хүмүүжүүлэгчид  хүүхдэд гар хүрэх нь байж боломгүй хэрэг бөгөөд Швед улс  хүүхдийн хүчирхийллийн эсрэг талаар хамгийн анх дуугарч,  дэлхий даяар энэ санаачлагыг дэмжиж байсан түүхтэй.



15. АНУ-д хонины гэдэс дотор хориотой
Шотландуудын идэх дуртай хонины гэдэс дотрыг АНУ-н засгийн газар  хорьж эхэлсэн бөгөөд уушигны мах зэргийг худалдаалах нь тус улсад хууль бус болсон байна.



14. Сингапурт бохь зажилж болохгүй
Гутал болон хувцсан дээрээ санамсаргүй бохь наах нь  тийм ч сайхан байдаггүй биз ээ. Харин Сингапурт 1992 оноос хойш бохь зарах болон зажлахыг хориглосон юм. Сингапурын гудамжинд бохь зажилвал та хүндхэн торгуулах болно.



13. Боливд МкДоналдс олдохгүй

Энэ нь хууль гэхээсээ илүү хүмүүсийн сонголт юм. Тэд түргэн хоолонд тийм ч дуртай биш бөгөөд МкДоналдсыг хэн ч зорьдоггүй ажээ. 



12. Малайзид шар өнгийн хувцас хориотой
Энэ нь зөвхөн цамц өмдөөр зогсохгүй үдээс, малгай, бүс гээд жижиг хэрэглэлүүд ч багтах юм. 2011 онд Малайзийн засгийн газар шар өнгөтэй хувцсыг хорьсон бөгөөд энэ нь язгууртан гаралтай хүмүүс эдэлж хэрэглэдэг өнгө хэмээн үзжээ.



11. Хятадад Аватар киног үзэж болохгүй
Энэ нь их олон шалтгаантай бөгөөд засгийн газар Аватарыг хорьсон нь Хятад киног дэмжих зорилготой байсан болон киноноос үүдэн бослого жагсаал гарч болзошгүй хэмээн үзсэн байна.



10. Хятадад Жасмин цэцгийг дурьдаж болохгүй
Үүний шалтгаан нь Тунисд болсон Жасмины Хувьсгал  бөгөөд Тунисд энэ хувьсгал тоталитар дэглэмийг унагах зорилготой байсан юм. Тиймээс Хятадын засгийн газар жасмин гэх үгийг хэрэглэхийг хорьсон ба дуу шүлэг, мессэж бичихдээ ч хэрэглэж болохгүй юм.



9. Дани улсад Витамин агуулсан хүнс хэрэглэж болохгүй
Данийн удирдлагууд ард түмнээ  хэтэрхий их витамин хэрэглэж байна гэж үзэн хорьсон байна.



8. Грект Видео тоглоомыг хориглодог
Интернетээр мөрий тавьж эсвэл видео тоглоомоор залилан хийвэл томоохон асуудалтай орооцолдоно. Өөрөөр хэлвэл та интэрнэт кафед видео тоглоом тогловол баривчлагдах юм.



7. Хятадад зөвшөөрөлгүй гэгээрч болохгүй

Хятадын засгийн газар Төвд орныг захиргаандаа байлгахын тулд олон зүйлийг хийдэг. Эдгээрийн нэг нь лам нарыг хувилгаан болохоосоо өмнө заавал зөвшөөрөл авах ёстой гэж шийдсэн ажээ.



6. Саудын Арабт Валентины өдрийг тэмдэглэж болохгүй
Саудын Арабын  засгийн газар Валентины өдрийг Исламын шашинаас харшилсан хэмээн үзэж энэ өдөртэй холбоотой бүх зүйлийг хорьсон байна. Валентины өдрөөр Саудын Арабт улаан өнгө ашиглах болон бие биедээ цэцэг бэлэглэж болохгүй юм.



5. Иранд барууны маягийн үс засалт хориотой
Исламын шашинтай орнууд барууны соёлд тийм ч таатай ханддаггүй. Харин Иранд барууны хэв маягаар үсээ засуулах нь хууль бус юм.



4. Эмо стиль
Оросын удирлдагууд энэ урсгалыг тийм ч сайнаар хүлээж аваагүй ба залуус ийм стильтэй болох нь амиа хорлолт болон өсвөр насныхныг нийгмийн амьдралаас хөндийрүүлж байна гэж үзэн 2008 онд хориглосон байна.



3. Австралид жижиг хөхтэй бол порно кинонд тоглож болохгүй
Энэ нь хүмүүст өсвөр насны хүүхэд харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ хэмээн үзсэн аж. Учир нь тус улсад 18 наснаас доош бол уг төрлийн кинонд тоглох хориотой билээ.



2. Саудын Арабт  эмэгтэйчүүд жолоо барьж болохгүй
Энэ нь мэдээж шашинтай холбоотой бөгөөд иймэрхүү хууль тогтоомж олон байдаг байна.



1. Хятадад видео тоглоом хориотой
2000 онд БНХАУ-ын удирдлагууд PlayStation, Xbox зэрэг видео тоглоомын төвүүдийг хорьсноор хүүхдүүдийг хичээл болон бусад хэрэгтэй зүйлсэд цагаа зарцуулна хэмээн үзсэн байна.



4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()