Гимнастикын тухай сонирхолтой баримтууд

Гимнастик бол тамирчны тэсвэр тэвчээрийг хамгийн их шаарддаг спортын төрлүүдийн нэг билээ. Тэгвэл та гимнастикын талаар хэр мэдэх вэ? Ингээд та бүхэндээ энэхүү гайхалтай спортын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.
Гимнастикын тухай сонирхолтой баримтууд
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа


Гимнастикын үүсэл хөгжил
Гимнастик нь эртний Грект Олимпын наадам зохиогддог байсан үед үүссэн бөгөөд анх уг төрөлд гимнатистикын дасгал хөдөлгөөнүүдээс гадна усанд сэлэлт, бокс, бөх болон морин уралдаануудыг багтаадаг байжээ.



Грекээс гадна Хятад болон Энэтхэгт энэ спортын төрлүүд үүсч эхэлсэн. Эдгээр орнуудад ихэнхидээ биеийн уян хатан байдлыг болон хүч шалгасан төрлүүд нь хөгжжээ.



Нийтийн тооллоос өмнөх үед ашиглаж байсан хэрэгслүүд орчин үеийн гимнастикын хэрэглэлүүдтэй төстэй олон шинж чанарыг агуулдаг байжээ.



Жишээлбэл: Эртний Ромд морь унаж сурахад тусгай хэрэглэлийг ашигладаг байсан бөгөөд энэ нь орчин үеийн бүхий л фитнест бий.




Гимнастик орчин цагт
Орчин цагийн гимнастикын түүх 1881 оноос үүсэлтэй бөгөөд энэ үед анхлан Европын Гимнастикийн Холбоо байгуулагдаж, үүний дараа 1897 онд Олон Улсын Гимнастикийн Холбоо болсон бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Гимнастикын спортыг сонирхогчдын тоо маш олон болсноор Олимпын наадмын зайлшгүй чухал төрөлд тооцогдох болжээ. Орчин үеийн гимнастикт чөлөөт болон тулгууртай харайлт, бусад гимнастикийн дасгалууд багтдаг билээ.



Гимнастикын домог болсон агуу тамирчин Ольга Корбут 4 удаагийн олимпын аварга юм. Түүний нэрээр нэрлэгдсэн гимнастикын элемент  хүртэл байдаг бөгөөд үүнийг “Корбутын сальто” гэдэг. Ольга энэ элемэнтийг хийж чадсан түүхэн дэхь анхны тамирчин ажээ.



Гимнастик болон дүрэм
Гимнастикын хөдөлгөөнийг хийхэд хамгийн гол суурь нь бие халаалт болон дасгал сургуулилт байдаг. Хэрвээ тамирчин тэмцээний өмнөх сургуулилтад ирэхгүй бол багийн онооноос хасдаг бөгөөд тэмцээний үеэр дасгалжуулагч тамирчинтайгаа ярьж болохгүй гэсэн дүрэм байдаг ажээ. 



Сонирхуулахад:
Дэлхийн хамгийн шилдэг гимнастикч бол "орангутан" гэдгийг та мэдэх үү? 2010 онд Голландын амьтны хүрээлэнгийнхэн Олимпын аварга Эпка Зондерландыг урьж, түүгээр орангутанд акробат заалгасан байна. Эдгээр амьтад амьтны хүрээлэнд хориотой байсаар нэг модноос нөгөө мод руу ч үсэрч чадахаа больсон байсан бөгөөд даасгалын ачаар орангутан тамирчны үйлдлийг маш сайн дуурайж өмнөх шигээ болж чаджээ. Амьтад хүртэл сургуулилт хийхгүй бол төрөлх чадвараа ч ашиглаж чадахгүйд хүрдэг ажээ. 



Гимнастик болон шинжлэх ухаан
Үзүүлбэрээ үзүүлэхийн тулд тамирчид хаанаас эрч хүчээ авдаг бол гэж та бодож байсан уу? Бүх нууц нь физикийн хуулинд байгаа юм. Жишээлбэл: Нэг сальто хийхэд тамирчинд “Х” хэмжээний энерги хэрэгтэй бол таван сальто хийхэд хэдий хэмжээний энерги хэрэгтэй вэ? Та 5 гэж бодож байна уу? Үгүй ээ.

Хэрвээ энгийн бодолтоор бодвол “5×Х” болно. Харин тээрмийн хуулиар бодвол тээрэм эрчээ авах үедээ нэмэлт энергийг хуримтлуудаг бөгөөд дараа нь бага багаар шаардлагатай бол энэ энергээ зарцуулдаг. Тиймээс таван сальтог нэг сальтогийн энергээр ч хийж болно. Гимнастик гэдэг зөвхөн гоо үзэсгэлэнтэй харагдаад зогсохгүй биеийн хүч, мэдрэмж, ухаан зэргийг бүгдийг нэгэн зэрэг шаарддаг спортын төрөл юм.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()