Аав охин хоёрын санаандгүй учрал

Хүний амьдралд сайн муу олон зүйл тохиолдох авч тэр бүгдийг бид урьдаас таамаглах аргагүй байдаг билээ. Учрах ёстой хүмүүс учирч, хүн хувь тавилангаа дагаж амьдардаг нь хорвоогийн жам гэлтэй. Энэ удаа та бүхэнтэйгээ Диана Ким хэмээх гэрэл зурагчин бүсгүйн амьдралд тохиолдсон гайхалтай түүхийг хуваалцъя.
Аав охин хоёрын санаандгүй учрал
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


Диана Кимийн аав гэрэл зургийн студитэй байсан бөгөөд эхэндээ аавынхаа ажилд туслах зорилготой ажиллаж байсан тэрээр өөрөө гэрэл зураг авах сонирхолтой болжээ. Хамтдаа амжилт дүүрэн ажиллаж байсан аав охин хоёр амьдралын хувь төөргөөр салахад хүрч Дианигийн аав бор дарсанд шунан, ор сураггүй алга болжээ.



Аавынхаа эзгүйд сэтгэл санаагаар уналгүй, энэхүү явдлаас харин ч өөрийгөө хурцалж, сонирхлоо цаашид хөгжүүлэхийг зорьсон тэрээр "Хотын орон гэргүйчүүд" нэртэй гэрэл зургийн төсөл дээр ажиллахаар шийдсэн байна. Мөн түүнчлэн Хавайн аралд өөрийн гэрэл зургийн студийг ч нээгээд амжжээ. Тэгтэл юу болсон гэж та бодож байна? Түүнийг хотоор явж, гэрэл зургуудаа авч байхад зургийн хальсанд нь аав нь буужээ.



Аавыгаа хараад маш ихээр баярласан Диана шууд түүн дээр очихыг хүсэлгүй, ойроос хэрхэн амьдарч байгааг нь харахыг хүсчээ. Хамаг хувцас нь урагдаж, нүднээс гартлаа турсан аавыгаа ямар нэг өвчинд шаналж буйг нь мэдсэн байна.



Багагүй хугацаа өнгөрсний дараа Дианаг аав нь олж харсан бөгөөд санаа зовсондоо охиноо харж ч чадалгүй шууд л уйлж эхэлсэн байна. Охин нь ч үүнийг мэдмэгцээ аавыгаа чанга тэврэн авчээ.



Ачлалтай охин аавыгаа гэртээ авчирч, хамтдаа аз жаргалтай амьдрах болсон бөгөөд үүнээс хойш нэг жилийн дараагаар аав нь зүрхний өвчнөөр бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн ч бурханы авралаар мэс засал амжилттай болсон байна.



Одоо Дианигийн аав бусдын адил энгийн сайхан амьдралаар амьдрахаас гадна охиныхоо гэрэл зургийн студид ажиллаж байгаа юм байна.



"Аавыгаа олсон мөч бол энэ хорвоо дээрх хамгийн сайхан мөч байсан. Яг одоо аавтайгаа хамт байгаа маань юугаар ч солишгүй үнэт цаг хугацаа юм. Бид хоёр хамтдаа цаашдаа олон жил хорвоо, ертөнцийн сонин хачин, гайхалтай зүйлсийг гэрэл зургийн хальснаа буулгах болно" гэж Диана Ким хэлсэн байна.



39
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()