Дэлхийн хамгийн итгэмээргүй төрөлтүүд

Дэлхий ертөнцөд төрөл бүрийн хачирхалтай үйл явдал тохиолддог хэдий ч, тэдгээрийн рекордыг эвдсэн хүмүүсийг тэр бүр олонд зарлаад байдаггүй билээ. Тэгвэл бид та бүхэндээ хамгийн залуудаа хүүхэд төрүүлсэн, хамгийн хөгшин ээж, эрэгтэй хүн жирэмсэн болсон гэх мэт итгэмээргүй баримтуудыг хүргэж байна.
Дэлхийн хамгийн итгэмээргүй төрөлтүүд


1. Оросын иргэн Федор Васильевийн анхны эхнэр дэлхийн хамгийн олон хүүхэд төрүүлсэн ээжийн рекордыг 1783 онд эвджээ. Тэрээр нийт 69 хүүхэд төрүүлснээс арван зургаан удаа хоёр ихэр, долоон удаа гурван ихэр, дөрвөн удаа 4 ихэр хүүхдүүдийг 1725-аас 1765 оны хугацаанд төрүүлсэн байна.



2. Stacey Herald дэлхийн хамгийн бяцхан ээжээр шалгарсан бөгөөд тэрээр 71см-ийн өндөртэй байжээ.



3. Дэлхийн хамгийн жижигхэн нярай хүүхэд 2004 онд төрсөн Rumaisa Rahman бөгөөд дөнгөж 170 граммын жинтэй байсан байна.



4. Түүхэн дэх хамгийн залуухан ээж болох Lina Medina  5 настай байжээ. Тэрээр 1939 онд хүүхдээ төрүүлсэн байна.



5. Америкийн иргэн Nadya Denise дэлхийн хамгийн олон ихэр хүүхэд төрүүлсэн нь 8 ихэр юм байна.



6. Elizabeth Ann Buttle хэмээх эмэгтэй нийт 2 хүүхэд төрүүлсэн хэдий ч, рекорд эвдсэн шалтгаан нь хүүхдүүдийнх нь насны зөрүү юм. Тэрээр анхны хүүхдээ 1956 онд төрүүлж, 1997 онд хоёр дахь хүүхдээ гаргажээ.



7. Дэлхий дээр цорын ганц эрэгтэй хүн жирэмсэн болсон тохиолдол нь Thomas Beatie юм. Тэрээр төрөлхийн эмэгтэй бөгөөд сүүлд хүйсээ солиулжээ. Гэвч 2002 онд Thomas жирэмсэн болсон байна. 



8. Нийт 13 жилийн хугацаанд 12 хүүхэд төрүүлснээрээ Carole Horlock хэмээх бүсгүй рекордыг эвдсэн байна.



9. Дэлхийн хамгийн залуу эмээгээр 2011 онд 23 настай Румыны иргэн рекорд эвджээ. Түүний охин 12 настайдаа хүүхэд төрүүлсэн байна.



10. Хамгийн өндөр насандаа буюу 71 настайдаа Rajo Devi Lohan анхны хүүхдээ төрүүлжээ.



11. Харин хамгийн ахимаг настай ихэр хүүхэд төрүүлсэн ээжээр Omkari Panwar шалгарсан байна.



12. Хонконгийн иргэн Nàdīng Fúlǎng suǒ нь хуруу шилний хүүхэдтэй болсон хамгийн хөгшин ээж бөгөөд 82 настай байжээ.



11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()