Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд

2015-08-28, 23:47
225,340

Бид яагаад түүхийг судалж, зайлшгүй мэдэх шаардлагатай байдаг вэ? Учир нь хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн замналыг мэдсэнээр алдсан алдааг давталгүй, нээсэн ололт амжилтыг үргэлжлүүлэх гол зорилготой билээ. Ирээдүйн хөгжлийн зураглалыг гаргахад бидний үзэж туулсан он жилүүдийн түүх бодит суурь, үнэт туршлага болох нь гарцаагүй үнэн юм. Ингээд та бүхэндээ бүх цаг үеийн түүхийг өгүүлэх сонирхолтой 33 гэрэл зургийг хүргэе.

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд


1. “Boston Custom House” нь өндрөөрөө Бостонд 17-т жагсдаг бөгөөд зураг дээр цамхагийн 200 жилийн ойд зориулан нүүрний хэсгийг дахин будаж байна, 1976 он. 



2. Инээдмийн жүжигчин Билл Мурей алдарт дуучин Элвис Преслигийн оршуулган дээр. 1977 он



3. АНУ-ын Вилмингтон хотноо сонин зарж буй хүү, 1910 он.


 
4. Алдарт “The Beatles” хамтлагийн 1965 онд Нью-Йорк хотын “Shea” стадионд хийсэн тоглолтын үеэр цагдаа нар шүтэн бишрэгч охиныг хүчээр гаргаж байгаа нь. Охин сэтгэлийн хөөрөлдөө хэт их автаж, өөрийгөө удирдах чадваргүй болсон байжээ. 



5. Америкийн уран зургийн урланд зураачид  “Life” сэтгүүлд зориулан дайны баатруудын хөргийг зурж байна.



6. Зураг дээр Одри Хепбурн тамхилж байна. Алдарт жүжигчин Одри Хепбурн 1929 онд Брусельд мэндэлсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн  шилдэг эмэгтэй жүжигчдийн нэгд тооцогддог билээ.



7. “The Ingenues” охидын хамтлаг үхэрнүүдэд зориулан хөгжим тоглож байгаа нь. Энэхүү үзүүлбэр 1930 онд болсон бөгөөд сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой туршилт байсан ажээ.


 
8. Мартин Лютер Кинг Алабама мужид нэгэн хэвлэлийн хурлын үеэр. 1929 онд АНУ-д төрсөн тэрээр арьс өнгөөр ялгаварлахын эсрэг хөдөлгөөний удирдагч, тэмцэгч байсан билээ. 1964 онд энхийн замаар хийсэн түүний тэмцлийг үнэлж Нобелийн шагнал олгосон байна.



9. Америкийн тэнгисийн цэргийн зөөвөрлөгч онгоцны сүүлийн тээвэрлэлт явагдаж байна.



10. АНУ-ын тэргүүн хатагтай Эленор Рузвельт, Ардчилсан намын бэлгэдэл илжгийг харж байгаа нь.



11. Алдарт “Golden Gate Bridge”-ийн барилгын ажил Сан Франциско хотноо явагдаж байна.



12. АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, хүү Жон Рузвельт нар сөрфингийн анхны тамирчин Дюк Каханамокугийн хамт.



13. Английн Диана гүнж ДОХ-оор өвчилсөн хүнтэй бээлийгүйгээр гар барьснаар тухайн үедээ уяман өвчтэй, ижил хүйстнүүд болон ялгаварлан гадуурхалтын эсрэг бэлгэ тэмдэг нь болжээ. 



14. Зураачид Брүүклин гүүрэн дээр, 1914 он



15. “Star trek” киноны анхны жүжигчид. Зүүн талаас Леонард Нимоё, Жорж Такей, ДэФорест Келли болон Жеймс Дүхен



16. Харвардын их сургуулийн профессор, доктор Тимоти Лери япон үндэсний олбог дээр суун лекц уншиж байгаа нь, 1966 он



17. АНУ-ын 38 дахь ерөнхийлөгч Форд "Бүгд найрамдах нам"-ын удирдагчдын хамт, 1974 он.



18. АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейган алдарт тамирчин, боксчин Мухаммед Алиг Цагаан ордонд зочлох үеэр “цохиж” байна.



19. Вьетнамын дайнд тулалдаж буй америкийн шүхэрт десантын цэргүүд, 1965 он



 20. АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч Никсон албан тушаалаа өгснийхөө дараа эрхий хуруугаа гозойлгож байна.



21. АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Жимми Картерийн 1946 онд тэнгисийн цэргийн академи төгссөнийхөө дараахан эхнэр Розалиний хамт авахуулсан зураг.



22. “The Beatles” хамтлагийнхан болон цагдаагийн ажилтан Бобби Паламаро нар гартаа 6 фут урт сэндвич барьж байна. АНУ-ын Атлантик хот, 1964 он


 
 23. Гэрийн эзэгтэй Барбара Дунлап LSD (Lysergic acid diethylamide) хар тамхийг судалгааны зорилгоор туршиж үзэж байна.


 
24. Алдарт жүжигчин Кари Грант 1904 онд англид төрсөн бөгөөд 1942 онд иргэншлээ сольж АНУ-н иргэн болсон ажээ. Тэрээр бүх цаг үеийн хамгийн шилдэг эрэгтэй жүжигчдийн жагсаалтын 2-т буюу домогт Хумпри Богартын (Humphrey Bogart) дараа ордог байна. Зураг дээр тэрээр “North by Northwest” кинонд зориулан хийсэн үс засалт, нүүр будаг, 1959 он.



25. Майкл Рокфеллер (Michael Rockefeller) Шинэ Гвинейн “Дани” омгийнхны хамт байна. Тэрээр 1961 онд алга болсон бөгөөд махчин амьтанд идүүлсэн хэмээн үздэг ажээ.



26.  Египетийн алдарт “Abu Simbel Temple” хөшөөний нүүрэн хэсгийг нь шилжүүлэхээр авч явж байна.



27. Английн Манчестер хотын баячуудын хорооллыг нураасны дараа тоглож буй бяцхан охид, 1965 он


 
28. Шашны нэрт зүтгэлтэн, философич, бясалгалын багш Сачидананда Сарасвати 1914 онд энэтхэгт төрсөн бөгөөд өөрийн номлолоороо барууны орнуудад ихэд алдаршсан билээ. Тэрээр алдарт “Woodstock” хөгжмийн наадмын нээлт дээр байна, 1969 он. 


 
29. АНУ-ын Грийнсборо дахь Хөдөө аж ахуй, механикын коллежийн биологийн лаборатори, 1899 он


 
30. Найруулагч, жүжигчин Дастин Хоффман Нью-Йорк дахь гэрийнхээ гадаа зогсож буй нь. Гэрийнх нь хажууханд байрладаг дэлгүүрт санамсаргүй дэлбэрэлт болсон бөгөөд Хоффманы байшин дэлбэрэлтээс үүдэн бага зэрэг сүйдсэн ажээ. Алдарт жүжигчин Д.Хоффман 1937 онд АНУ-н Лос Анжелас хотноо төрсөн бөгөөд 1979, болон 1988 онуудад “Kramer vs Kramer”, “Rain Man” зэрэг бүтээлээрээ Академийн шагнал хүртсэн билээ. 



31. АНУ-ын Атлантик хотын жуулчид далайн эрэг дээр, 1904 он



32. Анхны үндэсний цомын төлөөх тэмцээний аваргууд, "Монтрель" Хоккейн Клуб.



33. Жирэмслэхээс хамгаалах анхны эмийг бүтээсэн эрхмүүдийн нэг Жон Рок (John Rock). Зурагт тэрээр өөрийн ач зээ болон 17 хүүхдийн хамт байна.


 

NULL

NULL

44
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()