Физикийн хуулийг үгүйсгэсэн 25 гайхалтай баримал

Урлагийн бүтээл гэдэг  бол тайван байгаа нэгнийг хямрааж мэдэх, тайван биш байгаа нэгнийг эсрэгээр нь тайтгаруулах үүрэгтэй байдаг. Энэхүү нийтлэлээр дан ганц физикийн хуулийг зөрчөөд зогсохгүй, бидний энгийн сэтгэхүйгээс гажууд, “ангаймаар” гайхалтай өвөрмөц бүтээлүүдийг орууллаа. Намайг гайхашруулсан шиг энэхүү бүтээлүүд таныг ч мөн адил гайхашруулан баясгана гэдэгт итгэлтэй байна.

Физикийн хуулийг үгүйсгэсэн 25 гайхалтай баримал
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


1. Каир хот дахь нисэж буй чулуун хөшөө
“Хөөрхий” чулуу агаар дээр хөвж буй найзыгаа татаж байна гээч!



2. Агаар дээр хөвөгч заан
Таныг агаар дээр гараараа тулж хөндлөнгөөрөө тогтож чадахгүй гэж мөрийцсөн ч болж байна.



3. “Налуу хөшөө”
Майкл Жексоны “Смүүт криминал”-н татах хүчийг эсэргүүцэн бүжсэн хөдөлгөөнийг бид бүгд мэддэг билээ. Гэвч түүнийг гүйцэх Эмил Алзаморийн бас нэгэн гайхалтай “Смүүт криминал” хөшөө энэ байна.



4. Таван инээмсэглэл
Хитоши Итогийн хар дарсан зүүднээс сэдэвлэсэн энэхүү бүтээлийг хараад хүний шүд ийм сонин гэж мэдээгүй л биз дээ?



5. Байгалийн хүч 
Энэхүү хөшөө нь байгаль эхийн хүч болон уур хилэнг харуулсан гайхалтай бүтээл юм. Хэрвээ та түүнтэй зөв харьцахгүй бол  таныг яг ингэж сүйрүүлж чадна. Энэ бүтээл Хүн төрөлхтөн өөрсдийн цорын ганц “гэрээ” илүү их хайрлан энэрэхгүй бол иймэрхүү зүйл болно гэдгийн өвөрмөц нэгэн сануулга болсоор байна.



6. “Дэнс”
Агаар дээр тогтсон хайрцагны доор зогсож буй хичнээн зоригтой бүсгүйчүүд вэ?



7. Наргил модны дундах циркийн үзүүлбэр
Нарийхан олсон дээр тэнцвэрээ олж буй хүний хөшөө урлах амаргүй байх л даа, гэхдээ 2 наргил модны хооронд гимнастикийн үзүүлбэр үзүүлж буй хүнийг урлах бүр л хэцүү байх нь ойлгомжтой.



8.  “Үсний ширхэг”
Усны урсгал мэт гадаргуу дээрх эмэгтэйг хараад эхэндээ гайхах зүйлгүй л дээ, гэвч үүнийг үсний ширхэгийг 80х100х20 хэмжээтэй томруулан байж харагдахаар жижигхэн урлажээ.



9. “Амьдралын шинэ хэв маяг”
Та өмнө нь хөшөө хөдөлж байхыг харж байв уу? Харин энэ бүтээл хөдөлдөг гэнэ. Тео Жансен хэлэхдээ: "Амьдралын шинэ хэв маягийн шинжийг агуулсан гайхалтай нэгэн бүтээл" гэжээ.



10.  “Машин байрлуулах зай”
Хөөрхий машин давалгаанд өртөөд яг тэндээ гацсан мэт харагдаж байна.



11. “Кателланы аялал”
Яг ч хөшөө баримал биш л дээ, гэхдээ энэ цагираг ширээг яаж тулж тогтоож байгааг хараач, гайхалтай...



12. Татах хүч ба машин
Хэрвээ пуужин гэж байдаггүй байсан бол машин нэг иймэрхүү байдлаар хөөрөх нь ээ...



13. Ферм
Шинэ Зеландын хаа нэгтээ аварга хүн алчуураа унагаачихсан бололтой.



14. “Хоосон чанарыг тольдохуй”
Бясалгал хийж буй хүнийг "хоосон чанар"-ын онолтой гайхалтай хослуулан урлажээ.



15. Дэвид МкКракены “Далай”
Диваажинд хүргэх шат шиг харагдаж байгаа биз?



16. “Байж боломгүй”
Та магадгүй үүнийг хараад итгэхгүй л дээ. Гэвч үнэхээр ийм хөшөө байдаг ажээ.



17. “Хөвж буй аварга цорго”
Логикийг зөрчсөн, сонирхолтой бүтээл байна.



18. “Аварга хувцасны хавчаар”
Аварга хүн энд угаалга хийхээр шийдээд хувцасны хавчаараа унагасан мэт...



19. Мonte-beubles, L’ultime Demenagement
Бид бүгд тэнгэрийн ордонд амьдрахыг хүсдэг, гэхдээ яг ч таазгүй ийм байшинд биш л дээ.



20. Элсэн баримал
Татах хүчний эсрэг, ийм элсэн хөшөөг анх удаа л
харж байна.



21. Домогт Регби
Эндээс хөшөө баримал бүтээх агуу их ур ухааныг харж болно.



22. “Хөвж буй ган бөмбөг”
Агаарт хөвж байгаагаас харахад энэ гинжит бөмбөг тийм ч хүнд биш юм болов уу?



23. “Делфин унасан хүү”



24. Тэнцвэрийн гайхалтай хөшөө
Агаар дээр ганцхан нарийн олсоор тогтож буй энэ хөшөө нь урлагийн охь болсон бүтээл юм.



25. Үл үзэгдэх хөшөө



 

133
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()