Дэлхийн II дайны үеийн ховор зургууд

Дайн гэдэг хүн төрөлхтөний түүхэнд  хэзээд хар бараан толбо, гашуун сургамж үлдээж, дэлхийн эдийн засагт онц их хэмжээний гарз хохирол учруулсаар ирсэн. Та дараах гэрэл зургуудаас түүхэнд хамгийн томд тооцогдох Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн “мэдээллийг” авах болно.
Дэлхийн II дайны үеийн ховор зургууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Нацистуудтай нөхцсөн франц эмэгтэйн шившиг
Фашистуудаас Францыг чөлөөлсний дараа нутгийн иргэд дайсантай сүлбэлдэж, эх орон элэг нэгтнүүдээсээ урвасан нутаг нэгтнүүдээ өөрсдийн аргаар шийтгэсэн байна. Үүний үр дүнд 10 мянга орчим франц, тэр дундаа ихэвчлэн эмэгтэйчүүд ард түмний уур хилэнгийн хүргэсэн байна. Фашистуудтай зугаацсан тэдгээр эмэгтэйчүүдийг шившиг болгон үсийг нь хуссан байдаг. 1944 оны наймдугаар сарын 29-нд Монтелимар хотод авсан энэ хальсан дээр германчуудтай явалдсан бүсгүйн үсийг хусч байгааг буулгажээ.



2. “Армидейл”-ынхны сүүлчийн зураг
1942 оны 12 дугаар сарын 1-нд Дорнод Тиморын эрэгт Японы сөнөөгч онгоцнууд Австралийн Тэнгисийн цэргийн хүчний “Армидейл” харуулын хөлөг онгоц руу довтолсон юм. Хөлгийн багийнхны ихэнх нь хөлөгтэйгээ хамт далайд живсэн бөгөөд харин цөөн хэдэн цэрэг аврах завьны үлдэгдэл дээр гарч амьд үлдсэн байсан юм.

Энэ гэрэл зургийг 12 дугаар сарын 8-ны өдөр буюу тэнгисийн эргүүлийн “Каталина” онгоцноос “Армидейл”-ыг сүйрснээс хойш 7 хоногийн дараа авсан ажээ. Далайн хүчтэй давалгаанаас болж “Каталина” тэр өдөр газардаж, 20 далайчинд тусалж чадаагүй юм. Тэр өдөр “Армидейл”-ынхны амьдралын хамгийн сүүлийн өдөр байсан юм.



3. Морины оронд анжис чирч буй заан
Дайн болоход хүмүүс төдийгүй морьдыг ч бас "цэрэгт татдаг". Тэдгээр морьдын оронд газар хагалах, уналага, ачлага гэх мэт хүнд хүчир ажлыг хэн нугалж байсан гэж та бодож байна? Циркийн заан. Зурган дээр Францын “Ах дүү Амар” циркийн сургуультай заан анжис чирэн газар хагалж байгаа дүр зургийг 1941 хальснаа буулгажээ. 



4. Генерал Достлерийг цаазалсан нь
Германы явган цэргийн ангийн генерал Антон Достлерыг Италийн Казерта мужид Америкийн Хорлон сүйтгэх ангийн 15 цэргийн албан хаагчийг хөнөөсөн хэрэгт буруутган буудан хороосон билээ. 1945 оны 12 дугаар сарын 1-нд гүйцэтгэгдсэн энэ цаазыг гэрэл зураг болон кино хальсан дээр баримтжуулан үлдээсэн ажээ.



5. Эсэсийнхэн Аллахад залбирч байна
Сараевог германчуудад эзлэгдсэнээс хойш хоёр жилийн дараа буюу 1943 онд SS-ийн “Ханжар” уулын 13 дугаар дивиз 1943 онд үүсгэн байгуулагдсан байдаг. Энэ үеэс Хорватын тусгаар тогтносон "хүүхэлдэйн улс" бий болсон ажээ. Боснийн сайн дурын мусульманчуудаас бүрдсэн уг дивиз оргил үедээ 26 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй байв.



6. Оросын тагнуулчийн үхлийн өмнөх инээмсэглэл
Хэдхэн секундын дараа Финляндын офицерт буудуулан үхэлтэй нүүр тулна гэдгээ мэдэж байгаа ч гэсэн Зөвлөлтийн энэ тагнуулч камер руу харан инээмсэглэжээ. Гэрэл зургийг 1942 оны 11 дүгээр сарын цастай үдэш Дорнод Карелийн ойд авсан байна. Харин 2006 онд энэ зургийг Финляндын Батлан хамгаалах яамнаас нийтэд дэлгэн харуулсан ажээ. Хоёрдугаар дайны үед үүнийг машид нууцалж байсан бөгөөд Финляндын Засгийн газар уг гэрэл зураг Зөвлөлтийн сурталчилгаа болгон ашиглагдана хэмээн айж байсан гэнэ.







7. Хятадын тэнгэр дэх “Нисдэг барууд”
Дайны үед АНУ Хятадад чадах чинээгээрээ тусалж байв. Жишээ нь: 1941-1942 онуудад сайн дурынхнаас бүрдсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Нисдэг барууд” хэмээх анги Хятадын талд  тулалдаж байв. Энэ ангийг бүрдүүлэхийн тулд АНУ Хятадад “Кёртис Р-40” маркын 99 онгоцоо илгээж байжээ. Гэвч Хятадын нисгэгчид тэдгээр онгоцуудыг тэртэй тэргүй Японы “Зеро”-гийн хаана ч хүрэхгүй хэмээн хүлээн авахаас татгалзжээ. Тэр үед “Нисдэг барууд”-д америкийн сайн дурын цэргүүд элсч эхэлсэн байна. Баруудад: “Адам Ева нар”, “Тамын сахиусан тэнгэрүүд”, “Панда баавгайнууд” зэрэг гурван эксадрилиас бүрджээ. Зураг дээр “Тамын сахиусан тэнгэрүүд”-ийг харуулжээ. 1942 он.



8. Освенцимийн ажилтнуудын амралт
Нацистуудын хамгийн том "үхлийн лагер"-ийн ажилтнууд амралтын өдрөө хэрхэн хөгжилтэй өнгөрүүлдэг байсныг энэхүү зураг дээрээс харж болох аж. 



9. Ялалтын шөнө
1945 оны 5 дугаар сарын 9-ний шөнийн 2 цаг 10 минутад доктор Юрий Левитан, Фашист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан талаарх актыг уншсан юм. Энэ мөчөөс хойш хэдэн цагийн турш "Улаан талбай"-д баярын салют буудаж, хэдэн мянган хүн цугларчээ. Энэ бол дэлхийн түүхэн дэх хамгийн аз жаргалтай цугларалт байлаа.



23
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()