Та үүнийг мэдэх үү?

Байнга л компьютерийн ард сууж, ажил хийж, сэтгэл гонсойлгосон мэдээ уншиж байснаас хааяа ч гэсэн танин мэдэхүйн мэдээлэл унших нь хичнээн таатай. Тиймээс бид та бүхэндээ дэлхий ертөнцийн сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.
Та үүнийг мэдэх үү?
11.11 ОНЦГОЙ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


1. Авьяаслаг, бусдаас онцгой өөр хүмүүст дургүй байх өвчнийг “өөрийгөө үнэлэх үнэлэмж муу” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ төрлийн өвчтэй хүмүүс давуу талуудаа цаасан дээр бичиж, өөрийгөө ялан дийлэх зорилгыг тавьж, сайн чанаруудаа илүү хөгжүүлэх хэрэгтэй юм байна.



2. Румыны Бьертан тосгонд “салж буй хосуудын эвлэрлийн өрөө”-тэй сүм байдаг байна. Салах шийдвэр гарахаас өмнө хосууд хоёр долоо хоногийн турш нэг ортой, нэг ширээтэй, нэг халбага, нэг тавагтай жижиг өрөөнд хамтдаа амьдрах ёстой ажээ. 300 жилийн түүхэнд хосууд энэ өрөөнөөс гарахдаа салах шийдвэртээ үнэнч байсан нэг л тохиолдог байдаг байна.



3. "Нойргүйдэл"-ийн өвчин туссан хүн эмчлэгдээгүй тохиолдолд хэсэг хугацааны дараа галзуурч, сэтгэл санааны хямралд орон сүүлдээ нас барахад хүргэдэг байна. Энэ төрлийн өвчний эсрэг эмчилгээ гараагүй учир даван туулахад хэцүү ажээ.



4. Тагнуулын албаны ажилчид нэг удаа Индонез улсын ерөнхийлөгч Сукарногт "түүний секс бичлэг байгаа" хэмээн сүрдүүлэхийг оролдсон байна. Харин тэрээр энэ зүйлд сүрдээгүй бөгөөд харин ч бичлэгийг үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.



5. Одоогоос 3 жилийн өмнө буюу 2012 онд 24 настай нэгэн залуу "USS Miami" хэмээх цөмийн шумбагч завины засварын ажилд оролцож байсан бөгөөд тэрээр нэлээд залхуу байсан учраас гэртээ эртхэн харихын тулд тэр завиндаа гал асаажээ. Ийнхүү түймрээс болоод 400 сая долларын хохирол гарч, харин завийг ашиглах боломжгүй болсон байна.



6. Хүүхдээ хөхөөрөө хооллох үед эмэгтэй хүнээс “хайрын даавар” ялгардаг бөгөөд энэ нь хүүхдэдээ өгөх хайрын эхлэл болдог байна. Мөн судалгаанаас харахад бэлгийн хавьталд орохын өмнөх нялуурлын үеэр эмэгтэйнхээ хөхийг оролдох нь эрчүүдийн дур хүслийг улам төрүүлдэг болох нь батлагджээ.



7. Таргалалт нь халдварладаг өвчин юм. Шинжлэх ухааны судалгаагаар махлаг найзуудтай хүмүүс жин нэмэх магадлалал 57%-иар илүү байдаг байна. Харин сайн найзуудын хувьд нэг нь жин нэмж эхлэхэд нөгөөх нь жин нэмэх магадлал 71%-тай байдаг гэнэ.



8. Франц улсад 2012 онд нэгэн хачирхалтай тохиолдол гарсан нь зөгийнүүд цэнхэр, ногоон өнгийн бал гаргаж байсан гэнэ. Үүний учрыг тэд тайлж чадахгүй байсан бөгөөд хэсэг судалгааны дараа зөгийнүүд M&M’s-ийн фабрик руу нисдэг болох нь тогтоогджээ.



9. Хэрвээ та 27 настай бол Энэтхэгийн хүн амын тал хувь нь таниас залуу юм байна. Харин 30 насанд хүрмэгц та дэлхийн хүн амын тал хувиас өндөр настай болох ажээ.






4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()