Үхлээс амьд гарч чадсан хүмүүсийн гайхалтай түүх

Хүн ямар нэгэн урьдчилан тааварлашгүй хүнд нөхцөл байдалд орж, амьд үлдэхээс өөр сонголтгүй болсон үедээ өөрөөс нь хичнээн их хүч гарч болохыг мэддэггүй. Энэ нийтлэлд итгэл найдвар, сэтгэлийн тэнхээ, өөрийгөө ялан дийлэх чадвар, аянга мэт хурдан хариу үйлдэл зэргийнхээ ачаар гарцаагүй үхлээс амьд гарсан хүмүүсийн талаар өгүүлэх болно.
Үхлээс амьд гарч чадсан хүмүүсийн гайхалтай түүх
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


9. Нэг өдөрт 2 удаа машинд дайруулсан ч амьд үлдэв.
Колорадо мужийн Боулдер хотын гудамжнаа орон гэргүй Роберт Эванс гэгч эр дугуйтай явж байгаад машинд мөргүүлжээ. Хохирогчийг түргэн тусламжийн машин авч явсан ч, таван цагийн дараа эмнэлгээс гаргажээ. Гэтэл эмнэлгээс гарч явсан эр удалгүй нүүрс ачсан галт тэргэнд дайруулсан байна. Ингээд Роберт дахин эмнэлэгт хүргэгджээ. Азаар тэрээр хөнгөн бэртэл авсан байна.



8. Долоон удаа аянганд цохиулсан эр.
Рой Салливан хэмээх эр долоон удаа аянганд цохиулсан ч амьд үлдэж, “аянга зайлуулагч хүн” гэх хочтой болсон төдийгүй "Гиннесийн дээд амжилтын ном"-нд бүртгэгджээ. 1936 оноос Шенандоагийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамгаалагчаар ажиллаж эхэлсэн Рой Салливаныг 1942 онд галын цамхаг дээр байх үед хөлөн дээр нь анх аянга бууж, эрхий хурууныхаа хумснаас хагацжээ. 1969 онд уулын замаар явж байгаад мөн л аянганд өртөж хөмсгөө хуйхлуулж, улмаар ухаан алдсан байна. Үүнээс нэг жилийн дараа ээлжит аянга зүүн мөрийг нь гэмтээж, гар нь мэдээгүй болжээ. Энэ явдал түүнийг гэрийнхээ ойролцоо байхад тохиолдсон байна.

Мөн 1972 онд түүнийг ойн аж ахуйн захиргааны барилгын ойролцоо явж байхад нь аянга бууж үс нь шатсан байна. Үүнээс болоод Салливан биедээ үргэлж савтай ус авч явдаг болсон гэнэ. 1973 оны 8 дугаар сарын 7-нд Ройг өөрийн хариуцсан ойн хэсгийг эргэж явахад толгой дээр нь аянга бууж үс нь дахин шатаж, машинаас нь гаргаж шидсэн гэнэ. 1976 оны 6 дугаар сарын 5-нд лагерийн нутаг дэвсгэрт аянга бууж шагайндаа хүнд гэмтэл авсан байна. 1977 оны 6 дугаар сарын 25-нд аянга цээж болон хэвлийн хэсгийн түлэгдэлтэйгээр эмнэлгийн орон дээр хэвтжээ. Энэ үед Рой загасчилж байсан гэдэг. Харин долоон удаа аянганд ниргүүлээд үхээгүй Рой 71 насандаа гэдэс рүүгээ буудан амиа егүүтгэн хорвоогоос хальжээ.



7. Амьд үлдэхийн тулд гараа өөрөө тайрчээ.
2003 оны 5 дугаар сард Юта мужид орших нэгэн уулнаас нуранги буух үед Аарон бул чулуунд гараа даруулжээ. Тэрээр 5 өдрийн турш гараа сугалж авах гэж оролдсон ч чадсангүй. Энэ бүх 127 цагийн турш тэр аймшигтай өвдөлтийг тэсэх хэрэгтэй болсон төдийгүй осгож үхэх, харангадах аюулд орсон байна. Ингээд Аарон амьд үлдэх боломж маш бага үлдсэн гэдгийг ойлгомогцоо халаасны мохоо хутгаа гаргаж ирээд чулуунд дарагдсан гараа тасалсан байна.

Гэмтлийн дараах шок, маш их цус алдалттай тэмцсээр тэрээр хурцаар ээх нарны дор олон милл газар алхжээ. Тэр цөлд төөрч будилж явсаар Голландын хэсэг жуулчидтай таарснаар аврагдсан гэдэг. Жуулчид аврах албаны нисдэг тэргийг дуудсан байна. 2004 оны 9 дүгээр сард Аарон үхэл амьдралын дэнсэн дээр байсан өдрүүдийнхээ талаар “127 цаг, Алх дөшний хооронд” хэмээх намтарчилсан номоо гаргажээ. 2010 онд уг номоос сэдэвлэгдсэн найруулагч Дэйни Бойлын “127 цаг” нэртэй уран сайхны кино дэлгэцнээ гарсан байна.



6. Цасан дор машинтайгаа хоёр сар ...

Шведийн иргэн Питер Скиллберг гэгч эр 30 хэмийн хүйтэнд цасанд хучигдсан машин дотроо ямар ч хоол ундгүйгээр хоёр сарыг өнгөрүүлжээ. Түүнийг Умео хотоос холгүйхэн нэг метр орчим зузаан цасаар хучигдсан ойн замаар скуттертэй явж байсан нутгийн хоёр иргэн олсон байна. Тэд аварга том хунгарласан цас мэт харагдах автомашиныг санамсаргүй олж харсан гэдэг. Эхэндээ тэд ойд хэн нэгэн хуучин машинаа авч ирж хаяжээ хэмээн бодсон гэнэ. Гэхдээ сониуч зан нь хөдлөн дотор нь юу байгааг үзэх гээд Петерийг олж харсан байна. Тэрээр машиныхаа ачаар хүйтэнд осгож үхэлгүй амьд үлджээ.



5. Австралийн өтгөн шугуйд есөн долоо хоног
Австралид намхан модод болон бут сөөгөөр шигүү бүрхэгдсэн газар олон тааралдана. Харин Мэттью Аллен хэмээх сэтгэцийн эмгэгтэй өсвөр насны хүү 2012 онд гэрээсээ гараад ийм өтгөн төгөл дунд хоёр сар гаруй хугацааг өнгөрүүлсэн ч азаар амьд үлджээ. Энэ үед Австралид ид халууны улирал болж байсан байна. Түүнийг нутгийн иргэд олоход арьс яс болтлоо турж эцсэн, бохир заваан байдалтай шавьжинд битүү хазуулсан шархтай байсан гэнэ.



4. Цасан нурангинаас амьд үлдсэн уулчин эр
Британийн нэгэн уулчин эр Италийн хойд хэсгийн Аоста Велли хөндийд орших Агюй ди Бьонасси уулын Монблан оргилоос бууж яваад цасан нурангинд даруулжээ. Туршлагатай уулчин эр сэлэх мэт хөдөлгөөн хийсээр цасан дээр гарч ирж, 700 метрийн гүн цасан дунд үүрд үлдэхээс аврагдсан байна.



3. Нурангиас 78 цагийн дараа амьд гарсан дөрвөн сартай охин

2011 онд Японд болсон аймшигт газар хөдлөлт хэдэн мянган хүний амийг авч одсон. Аврагчид энэ үеэр Мияги мужийн Исиномаки хотын нэгэн барилгын нуранги дороос амьд үлдсэн 4 сартай охиныг олжээ. Бяцхан охин 3 хоногийг хоол, усгүйгээр өнгөрүүлсэн ч амьд үлдсэн нь гайхамшиг байлаа. Түүний биед эмч нар үзлэг хийсний дараа охинийг аавд нь өгчээ.



2. Үйлдвэрийн барилгын нуранги дор 17 хоног.
2013 оны 4 дүгээр сарын 24-нд Бангладеш улсад оёдлын үйлдвэр ажиллаж байсан 8 давхар барилга нурсан аймшигт осол болжээ. Энэ үеэр барилга дотор ажиллаж байсан 3000 гаруй хүнээс 1000 гаруй нь амь үрэгдсэн юм. Барилгын нуранги дороос олдсон хамгийн сүүлчийн амьд хүн болох үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан Решма Бегумыг гаргаж авчээ. Тэгэхэд ослын дараах 17 дахь хоног буюу 2013 оны тавдугаар сарын 10 байв. Бүсгүй өөрөө аврагчдад нүдэн дохио өгч, амьд гэдгээ мэдэгдэж амжсан байна.



1. Нөхдөө аврах гэж биеэрээ гранат хаагаад амьд үлдсэн цэрэг

2008 онд Афганистанд алба хааж байсан Британийн Тэнгисийн явган цэрэг, 24 настай Мэтью Кручер цэргийн ажиллагаанд оролцжээ. Энэ үеэр тэрээр нөхдөө аврахын тулд цэнэгтэй гранатыг биеэрээ хаасан байна. Гэвч үүрч явсан үүргэвч нь түүний аминд орж, Мэтьюгийн хамраас бага зэрэг цус гарсан гэдэг. Ийнхүү түүний гавъяаг үнэлж Британийн төрийн дээд шагнал "Георгиевийн одон"-оор шагнасан байна.



38
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()