Таны мэдэхгүй сонирхолтой 35 баримт

Дараах баримтууд таныг хөгжөөж, гайхшруулж, уулга алдуулах нь дамжиггүй. Дэлхийн алдартнуудын тухай мэдээ мэдээлэл, улс орнуудын сонин содон уламжлалууд, хачирхалтай тоо баримтуудыг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой зүйлс ч их байна шүү.

Таны мэдэхгүй сонирхолтой 35 баримт
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


1. Өдөрт 11 буюу түүнээс дээш цаг ажилладаг хүмүүсийн 67% нь зүрхний шигдээсээр өвчлөх магадлалтай байдаг. 



2. "Катрин" хар салхины улмаас орон гэргүй болж, тухайн газраасаа нүүгээгүй хүмүүсийн шалтгаануудын 44% нь нохойгоо хүчээр авч явахыг хүсээгүйд байдаг гэнэ.



3. Зөвхөн 2014 оны байдлаар авч үзвэл Нью-Йорк хотын иргэд дунджаар 74 цагийг замын түгжрэлд өнгөрүүлдэг байна.  



4. Эйфелийн цамхагийг 1967 онд Канадад түр байршуулж байжээ.



5. “Google maps” зөвхөн эх газрыг төдийгүй далай доорхи газрыг ч харуулдаг гэдгийг мэдэх үү? 



6. АНУ-д 2014 онд л гэхэд 218 эрэгтэй хүүхдэд “Анакин” гэдэг нэр өгсөн байна.



7. Америкийн коллежуудын төлбөр 1985 оноос 2013 он хүртэл 500%-р өссөн байна.



8. Японы эзэн хааны сүм нь дэлхийд үлдсэн цорын ганц “Эзэн хаан” гэсэн үг орсон сүм юм.


 
9. Голден Гэйт Бриджээс 1970 оны үеэр үсэрч амиа хорлосон нэгэн залуу “Би гүүрээр алхаж байна. Хэрвээ над руу нэг л хүн инээмсэглэх юм бол би үсрэхгүй” хэмээн бичиж үлдээсэн байна. Тэгэхээр Сан-Франциско хамгийн найрсаг биш хот болж таарлаа.



10. Хүмүүс тэжээвэр амьтдаа хэт их хооллож таргалуулснаас болоод “Гиннесийн ном”-оос “Хамгийн тарган амьтад” ангиллийг хасчээ.



11. Финляндад “Гар утас шидэх тэмцээн” болдог бөгөөд нэгэн төрлийн спорт болтлоо хөгжжээ. Энэхүү тэмцээнд гар утсаа хэн хол шидсэн нь ялдаг байна. 



12. Бяцхан гөлөгнүүд анх төрөхдөө ямар ч хараагүй бас сонсголгүй төрдөг ажээ. Ердөө хоёрхон долоо хоногийн дараа л хараа, сонсгол нь хэвийн хэмжээнд хүртэл хөгждөг байна.



13. "Геркулэс цох" өөрийн жинтэй тэнцүү зүйлийг 85 удаа өргөх чадалтай.



14. Америкт балетийн сургуульд 18 нас хүртлээ хичээллэхэд ойролцоогоор 120.000$ шаардлагатай.



15. АНУ-д 1913 он хүртэл шуудангаар хүүхэд илгээхийг хуулиар зөвшөөрдөг байсан байна.



16. Арабын нэгдсэн Эмират улс нь дэлхийн дээрх хамгийн хүйсийн тэнцвэргүй байдалтай улс буюу 100 эмэгтэйд 219 эрэгтэй ноогддог байна.



17. “Apple”-н үүсгэн байгуулагч Стив Жобс өөрийн хүүхдүүддээ “Ipad” ашиглахыг зөвшөөрдөггүй байжээ.



18. Фугу загас нь цианидаас 1200 дахин их үхлийн хор агуулдаг байна.



19. Дэлхийн №1 алан хядагч Осама Бен Ладен дуучин Уитни Хьюстон-г олон эхнэрийнхээ нэгээр сонгох гэж байжээ.



20. Сахарын цөлийн ердөө 15% нь л элс байдаг байна.



21. Дөрвийн дөрвөн Оскарын эзэн болсон “Birdman” кино нь ердөө сарын дотор л зураг авалтуудаа дуусгажээ.



22. Америкт 1990-2005 оны хооронд 10 хоногт нэг шинэ шорон нээгддэг байжээ.



23. Дэлхий дээрх нийт хүн амын 2% нь ногоон өнгийн нүдтэй байдаг.



24. Агуу Александр нэгэн удаа цэргүүдийнхээ дунд архины туршилт явуулсны эцэст 42 цэрэг нь хордож үхжээ.



25. Дэвид Коперфелд бол тоглосон кинонуудаараа хамгийн их тасалбарын борлуулалт хийсэн буюу 4 тэрбум долларын ашигтай ажилласан байна.



26. Америкийн түүхэнд 1900 оноос хойш 2600 гаруй цуврал алуурчид бүртгэгдсэн байна.



27. АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жемми Картер нь эмнэлэгт төрсөн Америкийн хамгийн анхны ерөнхийлөгч юм.



28. Пуэрто рико арал нь Америкийн 21 мужийн хүн амаас олон иргэдтэй ч, ерөнхийлөгчийн сонгууль явуулах эрхгүй байдаг байна.



29. Испани улсын Бургос хотод зохиогддог “Эл Колачо” хэмээх баяр нь чөтгөр шиг хувцасласан эрчүүд нялх хүүхдүүд дээгүүр харайдаг хачирхалтай уламжлалтай аж.



30.  Болив улсын иргэдийн 60-с илүү хувь нь Куачяа, Аймара үндэстэн байдаг бол үлдсэн нь уугуул иргэд байдаг.



31. Дэлхийн хамгийн үнэтэй дарс 1 шил нь ойролцоогоор 15.000$-ийн үнэтэй.



32. Майкл Жексон нийт 500 сая долларыг тусламж хэрэгтэй газруудад хандивласнаараа “Гиннесийн ном”-д бичигдсэн байдаг.



33. “Харри Потер”-н бүх цувралын 199 бүлэг, 4224 хуудас, 1.090.739 үгийг кино болговол нийт 19 цаг 39 минут болно.



34. Олон улсын Олимпийн хорооноос зээрэнцэг шидэлтийг Олимпийн төрөлд албан ёсоор оруулахыг зөвшөөрчээ.



35. Америкийн “Air Force One”-ийн 1 цагийн нислэгээр олдог дундаж орлого 200.000$ байдаг.


 

NULL

NULL

15
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()