Түүхэн дэх хамгийн аймшигт шашны 20 зан үйл

Шашин шүтлэг бүр энэрэнгүй, нигүүлсэнгүй шинж чанарыг агуулдаггүй бололтой. Энэ жагсаалтанд багтсан шашны зан үйлүүд нь маш хачирхалтай, аймшигтайгаараа дэлхий даяар танигдсан байдаг байна. Эдгээрийн заримыг өнөө үед хуулиар хориглосон бөгөөд зарим хэсэг нь тайлбарлахад хэцүү, нуруу хүйт даамаар ажээ.
Түүхэн дэх хамгийн аймшигт шашны 20 зан үйл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Вуду хар шид
Баруун Африкийн зарим шашин шүтлэгт вуду домыг ашигладаг. Уг домыг үйлдэгч хүнийг үхэгсдийн ертөнцтэй харилцагч, зуучлагч хэмээн үздэг байна. Вуду зан үйл хийлгэж байгаа хүнийг ойд аваачин орхих бөгөөд тэнд гурав хоног хоол ундгүй, ухаангүй байдаг гэнэ. Харин дараа нь тэднийг ухаан оруулахын тулд өөр зан үйлийг үйлддэг байна.



2. Өөрийгөө ташуурдах – исламын шийтүүд
Зарим Лалын шашны шийт урсгалынхан мусульманчуудын "Гэгээн Мухаррам" сарын үеэр өөрийгөө ташуурдан шийтгэж, нүгэл хилэнцээ арилгах зан үйлийг үйлддэг байна. Энэ зан үйл нь зөнч Мухаммадын ач хүү Хусейны дурсгалд зориулсан ёслол ажээ. Өөрийгөө ташуурдан занчигчид гудамжаар орилон явах бөгөөд тэд транс байдалд орчихдог тул өвдөлтийг мэдэрдэггүй хэмээн яригддаг байна.



3. Нарны бүжиг – Хойд Америкийн индианчууд
Нарны бүжиг бол зарим индианчуудын хувьд маш чухал зан үйл юм. Бүжигчид мөчрүүдийг нь цэвэрлэж зан үйлд ашиглахаар сонгон авсан модыг тойрон зогсоод цээжнийхээ хоёр талд зүсэлт хийн яс оруулан сураар оосорлоод үзүүрийг нь модонд бэхэлдэг байв. Бүжиг эхлэхэд тэрхүү биедээ оруулсан ясыг сугалах ёстой гэнэ. Бүжиглэгчид аль болох арагшаагаа биеэ чангааснаар махаа тас татах ёстой ажээ.



4. Некрофаг - агхори
Некрофаг бол бол өмхийрч, илжирсэн хүүрийн махыг иддэг зан үйл юм. Энэ зан үйлийг Энэтхэгийн Варанасигийн агхори бүлэглэлийнхэн үйлддэг. Тэдгээр хүмүүсийн хамгийн их айдаг зүйл бол үхэх, тиймээс энэ  айдсаа даван туулахын тулд үхэгсдийн цогцосыг идэх хэрэгтэй гэж үздэг бөгөөд ихэвчлэн идэх цогцосоо Ганга мөрөнд урсгасан хүүрнүүдээс шүүрдэн авдаг ажээ.



5. Хуурамч зөнчид - "Аянгын хүүхдүүд" бүлэглэл
"Аянгын хүүхдүүд” бүлэглэлийг өөрийгөө Бурханы зөнч хэмээн зарласан Теопор Хелзер гэгч залуухан эр үндэслэсэн байна. Бүлэглэлийг үүсгэн байгуулахын тулд түүнд мөнгө хэрэг болсон тул тэрээр хар тамхи зарж, хүмүүсийг дээрэмдэхийг завдаж байжээ. Эцэст нь “Аянгын хүүхдүүд” эхний аллагаа үйлдэв. Тэдний золиос хижээл насны эхнэр нөхөр хоёр байсан юм. Гэвч тэдэнд мөнгө байсангүй. Тэд талийгаачдын цогцосыг мөчилж, өмнө нь залбирал үйлджээ. Тэд дараа нь Хелзерийн найз бүсгүйг мөн энэ байдлаар цааш нь харуулжээ. Теопор Хелзер баригдаж, бүх насаараа хоригдох ял сонссон боловч 41 насандаа шоронд амиа егүүтгэсэн байна.



6. Тахилгын хүчирхийлэл ба аллага - "Чикагогийн тасдагчид"
Энэ бүлэглэл харагдаж байгаа шигээ тийм ч гэм зэмгүй биш юм. "Чикагогийн тасдагчид" 1981-1982 оны хооронд олон удаагийн хүчин, аллага үйлдсэн байдаг. Хачирхалтай нь тэд золиос болгох бүсгүйчүүдийн зүүн хөхийг тасддаг байсан бололтой, зэрэмдэглэгдсэн цогцоснуудын зүүн хөх байдаггүй байв. Тэд бүсгүйчүүдийн хөхийг тасдаж, дараа нь түүгээр гар хангалга хийсний дараа иддэг байсан гэсэн яриа байдаг байна.



7. Жеффри Лундгрены ферм
Жеффри Лундгрен Есүс Христын гэгээрлийг олсон сүүлчийн өдрүүдийн дахин сэргэсэн сүмийн гишүүн байсан юм. Тэрээр өөрийн уран илтгэх чадвар, харизмын ачаар дагагчдын итгэлийг өөр дээрээ татаж чаджээ. Удалгүй сүм дотор түүний нөлөө ихэсч, бусад лидерүүдийг айлгах болсон байна. Харин Лундгрен өөрөөс нь өөр Сударыг тэгж сайн тайлбарлах хүн байхгүй гэдэгт итгэлтэй байлаа. Ингээд дагагчид нь түүний Огайо дахь фермд нь цуглах болов. Энд тэд хүнээр тахил өргөдөг байсан байж болзошгүй гэсэн таамаглал байдаг ажээ.



8. Амьтан золигт гаргах – Оросын сатанистууд
Ярославлд 2000 онд Ад чөтгөрт үйлчилж байгаа Николай Оголобякаар удирдуулсан өсвөр насныхны бүлэглэл байжээ. Тэд шүтээндээ тахил өргөхдөө жижиг амьтдыг ашигладаг байсан гэдэг. Мөн тэд хүмүүсийн амийг хөнөөж, махыг нь иддэг байсан тухай яриа бий.



9. "Өнгөт охид” – Хар Есүсийн тахилга
Хар Есүсийн тахилгад хамаарагдах “Өнгөт охидын” бүлэглэл нь өөрийгөө  уг шүтлэгийг үндэслэгч хэмээн зарласан Стивен Таритай хамт Папуа-ШИнэ Гвинейд хамтран амьдардаг байв. Ойролцоогоор 400 орчим охид, бүсгүйчүүд байнгын хүчирхийлэл, доромжлол, бэлгийн гаж харьцаан дор байсан бөгөөд олонхи нь амиа алдсан юм. Тари болон түүний дагагчид тэдгээр охидын махыг идэж, цусыг нь уудаг байсан гэдэг. Харин Тари 2013 онд алагдсан байна.



10. Агтлах ба үхэл – “ Төгс дээд тэнцэл" шашны бүлэглэл
"Төгс дээд тэнцэл" нь Бразилийн Альтамир дахь шашны бүлэглэл юм. Ойролцоогоор 25 жилийн өмнө хотын өнцөг булан бүрээс 25 орчим эрэгтэй хүүхэд алга болсон хэрэг цагдаа нарын анхаарлыг татсан юм. Тэд бүгд амиа алдсан байжээ. Задлан шинжилгээгээр, зарим хөвгүүдийг хөнгөлж, Бразилийн ширэнгэн ойд удаанаар тарчилж үхүүлэхээр хаясан байсан нь тогтоогджээ. 2003 он хүртэл оршин тогтносон уг шашны бүлэглэлийг илрүүлэх үед толгойлогч нь 70 гаруй настай эмээ байж таарсан юм.



11. Цусыг нь юүлэх - Санта Муэрте тахилга
Мексикт “Санта-Муэрте” нэртэй аймшигтай тахилга байдаг. Үүнийг хөрвүүлбэл “Ариун үхэл” хэмээн орчуулагдах ажээ. Энэ тахилгыг үхэл, хойд насанд хүндэтгэл үзүүлэхийн тулд хийдэг байна. Мехико хотод хоёр жаал хүү, дараа нь хөвгүүдийн нэгнийх нь эмээ болох хижээл насны эмэгтэй ор сураггүй алга болсны дараа цагдаа нар эмгэний байшингаас нь тэдний цогцосыг олжээ. Мөрдлөг явуулсны эцэст уг эмэгтэй Санта-Муэрте шашны бүлэглэлийн гишүүн байсан бөгөөд тэдний цусыг юүлэх замаар үхэлд тахил өргөсөн нь тэр байжээ.



12. Өшөө авах зорилгоор тахил өргөх – АНУ дахь сатанизм
АНУ-д болсон ад чөтгөрийг шүтэгчидтэй холбоотой өөр нэг тохиолдол байдаг. Тэд өөрсдийг нь сүрдүүлсэн эрээс өшөө авах болон дахиж хэзээ ч ам нээлгэхгүй байх зорилгоор түүнийг тахилын ширээн дээр цовдолж, ёслолын дуун дор амийг нь егүүтгэсэн юм. Удалгүй уг зан үйлд оролцсон бүх хүмүүс цагдаагийнханд баригдаж, хэдэн 10 жилийн хорих ял сонссон байна.



13. Хүнээр тахил өргөх – АНУ дахь сатанизм
Массачусетс мужийн Ривер-Фоллзд ад чөтгөрийг шүтэгч бүлэглэлийг өөрийгөө "Ад чөтгөрийн хүү" хэмээн зарласан 25 настай эр үндэслэжээ. Хэдийгээр тус шашны бүлэглэл ердөө 10 орчим гишүүнтэй байсан ч, эргэн тойрондоо том гай тарьж амжсан юм. Ад чөтгөрийг шүтэгчдийн гарт хэдэн арван залуухан бүсгүйчүүд амиа алдсан байдаг ажээ.



14. Нэгээс нөгөөд цус сэлбэхийг хориглох – Йохавын гэрчүүд
Энэ хориг нь Йохавын гэрчүүд шашны урсгалынханд хамааралтай. Тэдний номлолд Библид ямар ч тохиолдолд нэг хүнээс нөгөөд цус сэлбэхийг хориглодог хэмээн сургадаг. Энэ хориг хүний үхэл амьдралын тухай яригдаж байсан ч үйлчлэх ёстой ажээ. Тиймээс тэд үхэх дөхсөн ч, өөрт нь донор цус хийхийг зөвшөөрдөггүй байна.



15. Дигамбар - жайнизм
Дигамбарчууд бол жайнизмын хоёр урсгалын нэг нь юм. Дигамбарчуудын шашны тэргүүн хувцас өмсөхийг цээрлэдгээрээ нөгөөхөөсөө ялгардаг байна. Тус шашны номлолоор бол шашны тэргүүн орчлон ертөнцийг бүхэлд нь тээж явдаг хэмээн үздэгээс ийнхүү нүцгэн явдаг ажээ. Энэ зан үйл нь жайнчуудад бие махбодийн хэрэгцээ шаардлагаас ангид байж, гэгээрлийн байдалд хүрэхэд тусалдаг гэнэ.



16. Амьдаар нь оршуулах – Хинди шашин
Хинди шашны өөр нэг урсгал чиглэлд амьдаар нь чандарлахын оронд амьдаар нь газарт булах зан үйл үйлчилдэг байна. Эрт дээр цагт ийм шашны урсгалынхан хэрэв нөхөр нь эхнэрээсээ түрүүлээд өөд болбол эхнэрийг нь талийгаач нөхөртэй нь цуг амьдаар нь булшинд хийдэг байжээ. Шашны тэргүүн брахманууд энэ тохиолдолд нэг өсгий илүү хэмжээтэй булшны нүхийг ухаж, хоёуланг нь нүхэнд хийгээд дээрээс нь элсээр булдаг байсан гэнэ.



17. Сати – Хинди шашин
Хинди шашинд сати хэмээн нэрлэгддэг эртний зан үйл байдаг. Тодруулбал, нөхөр нь нас барж бэлэвсрэн хоцорсон эмэгтэй буюу эхнэр хүн амиа егүүтгэх ёстой болдог харгис зан үйл юм. Бүр өөрийгөө шатааж шүү. Бэлэвсэрч хоцорсон эхнэрүүд өөрийгөө шатаадаг энэ уламжлал Энэтхэгт, тэр дундаа дээд кастуудын дунд түгээмэл ч Өмнөд Азийн зарим оронд ч ийм тохиолдол гардаг байна. Заримдаа тэд өөрсдийгөө сайн дураар шатаах бус харин тэднийг хүчээр шатаах тохиолдол ч гардаг байна.


 
18. Бөө мөргөл
Бөө бол хүн болон нөгөө ертөнцийг холбох гүүр, буюу зуучийн үүрэг гүйцэтгэдэг бясалгагчид юм. Ер нь бол бөө нар нь нас өндөр болсон хөгшид, мэргэн, туршлага, мэдлэгтэй хүмүүс байдаг. Тэд зүүд зөгнөж, цаг агаарын байдал болон од эрхсийн байрлалаар аливааг урьдчилан хэлдэг байна. Ихэвчлэн хүмүүс тэдэнд хойшлуулшгүй чухал асуудлаар ханддаг. Гэхдээ транс буюу бясалгалын байдалд орсон бөө нар жирийн хүмүүсийг айлгаж орхих нь элбэг. Мөн бөө нарыг байгалийн хүчийг удирдах чадвартай гэсэн хууч яриа ч бий. Тэд өөрсдийг нь туршсан, сонжсон эсвэл доромжилсон хүмүүсээс хариугаа аймшигтай авдаг байна.



19. Капарот – еврейн шашин
Амьтны эрхийн төлөө тэмцэгч нийгмийн идэвхтэнүүд еврейчүүдийн капарот хэмээх зан үйлийг хараад дотор нь муухайрах нь лавтай. Уг ёслол маш хачирхалтай, бараг ид шидийн гэмээр байдаг. Йом-Кипур буюу Еврейчүүдийн Наманчлалын өдрөөр ёслол үйлдэгчид амьд азарган тахиаг барин авч толгой дээгүүрээ гурав эргүүлээд дараа нь хөнөөж, махыг нь зооглох буюу бусдад өгдөг аж. Тэд азарган тахиа нь тухайн жил үйлдсэн бүхий л нүгэл хилэнцийг нь авч оддог хэмээн үздэг юм байна. 
 


20. Экзорцизм – католик шашин
Зарим шашны нийгэмлэг, бүлэглэл, ялангуяа Ромын католик болон зарим үнэн алдартны сүмд экзорцизм буюу нүгэлтнүүдийн биед шүгэлсэн муу ёрын сүнс, босоо ороолонг үлдэн хөөх зан үйлийг хийдэг. Энэ үед зан үйл гүйцэтгэж байгаа хүмүүсийн зан ааш хувирч, маш хэрцгий догшин болох бөгөөд заримдаа бусдад аюул тарих хэмжээнд тулж очдог байна. Урьд цагт энэ зан үйлийг сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс дээр явуулдаг байжээ.



2
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()