Хамгийн хачирхалтай 10 секс гаж дон

Хүн бүр өөрийн гэсэн секс сонирхол, хүсэл мэдрэмжтэй байдаг. Гэвч бидний "хэвийн" гэж үздэгээс тэс өөр зүйлст татагддаг хүмүүс байх ажээ. Ингээд бид та бүхэндээ өвчинд тооцогддог сексийн хамгийн хачирхалтай сонирхлуудыг танилцуулж байна.
Хамгийн хачирхалтай 10 секс гаж дон
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Аксиллизм
Энэ төрлийн сонирхолтой хүмүүс суганаас таашаал авдаг бөгөөд урт болон их үстэй сугыг мөрөөдөж, зүүдэлдэг байна. Бүр зарим аксилизмын өвчтэй хүмүүс хөлсний үнэр мэдрэхийн тулд фитнесс төвийг зорьдог ажээ. Судалгаанаас харахад дэлхийн хүн амын 0,001% нь аксиллизмын өвчтэй юм байна.



2. Баллонизм
Энэ нь шаар буюу бөмбөлөгт дурлах сонирхол юм. Венийн сэтгэцийн эмнэлгийн өвчтөн Иоганн.Е хэлэхдээ: "Би нүцгэн биен дээрээ бөмбөлөг өнхрүүлэх дуртай. Энэ нь миний биеийн бүх үсийг босгож, сексийн таашаалыг өгдөг” гэжээ. Хачирхалтай нь баллонизм ховор төрлийн өвчин биш гэнэ.



3. Фрактурофиль
Ийм төрлийн өвчтэй хүмүүст биеэ боосон, гипстэй эмэгтэйчүүд таалагддаг байна. Тэдгээр хүмүүсийн ширээний ном нь Ромейн Слоукомбын “ Эвдэрхий хүүхэлдэйн хот” байх аж.  Энэ номон дээр маш олон япон хүүхнүүд биеэ гипсдүүлсэн хэмээн гардаг байна.



4. Меринтофиль
Энэ төрлийн өвчтэй хүмүүс биеэ бинтээр ороолгох дуртай байдаг бөгөөд биеийнхээ бүх хэсгийг ороолгож, зөвхөн амьсгалах нүх л үлдээж байж онцгой таашаал авдаг байна.



5. Макрогинфиль
Хэтэрхий өндөр том биетэй эмэгтэйчүүд маш ховор байдаг ч, тэдэнд татагддаг ийм төрлийн өвчтэй эрчүүд цөөн боловч байдаг байна. Жишээлбэл: Америкийн бөхийн тамирчин Андрена (191 см өндөртэй, 145 кг жинтэй), өдөрт 40-50 хайрын захиа авдаг гэнэ. "Зарим эрчүүд ээж шигээ эмэгтэйд дуртай. Энэ нь тэдний сэрлийг хөдөлгөдөг" хэмээн сэтгэл судлаачид үздэг байна. 



6. Морфофиль
Дэлхийн хүн амын 10-15% нь жингийн хэт илүүдэлтэй эмэгтэйчүүдэд дуртай байдаг бөгөөд ихэнхи оронд махлаг эмэгтэйчүүдийг халуухан хэмээн үздэг байна.



7. Ретифизм
Энэ төрлийн сонирхол нь эмэгтэйчүүдийн гутланд анхаарал төвлөрч, сэрэл нь хөдлөж илэрдэг байна. Хэрвээ тухайн хүн эмэгтэй хүний гутал цуглуулж, бүхий л өдрийг гуталны дунд өнгөрүүлж, тэднийг үнсэж, тэвэрч байгаа бол энэ нь ретифизм ажээ.



8. Псевдозоофиль
Хиймэл амьтанд дурлах, эсвэл өөрийн хамтрагчийг ямар нэгэн амьтанд хувиргаж бэлгийн харьцаанд орох явдал юм. Зарим нь сексийн үеэр амьтны дуу авиа гаргадаг байна. Харин зарим нь барын хээтэй дотуур хувцас өмсөх, барын баг өмсөх болон нохойны хүзүүвч зүүдэг ажээ. Мөн “cheval” хэмээх бэлгийн харилцаа байдаг бөгөөд үүнийг франц хэлнээс орчуулбал “морь” гэсэн утгатай юм байна. Хосуудын нэг нь морины хувцас өмсөж, өөрийгөө морь мэт төсөөлөх бөгөөд нөгөө нь морь унаж байгаа хэмээн өөрийгөө төсөөлдөг ажээ.



9. Пигмалионизм
Ихэнхидээ энэ төрлийн өвчин эрчүүдэд тулгардаг байна. Энэ нь ямар нэгэн баримал, хиймэл хүүхэлдэй зэрэгт өдөөгдөх явдал юм. Энэ төрлийн хүмүүс өөрийн гараар хийсэн баримал, хүүхэлдэйнд дурлах бөгөөд түүнд хүрэх, тэврэх үедээ таашаал авдаг байна.



10. Дендрофиль
“Дендрофилийн өвчтэй хүмүүс модонд хүрч таашаал авдаг” хэмээн угсаатан судлаач Роберт Грейвз хэлсэн байна.



9
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()