Озоны давхарга цоорвол хүн төрөлхтөн устана

Жил бүрийн есдүгээр сарын 16- нд дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдөр тохиодог. Озон нь агаар мандал дахь хүчилтөрөгчийн гурван атомын нэгдэл бүхий хамгийн жижиг хэсэг боловч хүмүүсийн эрүүл мэндийг нарны хортой хэт ягаан туяанаас хамгаалагч бамбай юм.

Озоны давхарга цоорвол хүн төрөлхтөн устана
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


ОХУ-ын газар нутгийн тал хувийг ой мод эзэлдэг. Гэхдээ мод бэлтгэл цаас үйлдвэрлэлийг тогтоосон хязгаарт барьж, тодорхой хяналтан доор үйлдвэрлэх болсон. Гэвч хулгайн модны бизнес хамгийн их хөгжсөн орноор АНУ, Бразил, ОХУ-ыг нэрлэдэг.


 
Озоны давхарга цоорсноор нарны хортой хэт ягаан туяа дэлхийн гадаргад шууд тусаж, хүний дархлалын системийг доройтуулах, гэмтээх, нүдэнд цагаа унах, болор цайх, нүд сохрох, арьсны хорт хавдар үүсэх, арьсыг эрт хөгшрөөх,экосистем алдагдаж, салхины чиглэл өөрчлөгдөж хүйтрэл явагдана. Мөн озоны давхарга нимгэрсний улмаас ургамлын гарц буурах, давжаарах зэрэг хүнсний аюулгүй байдал, байгаль орчинд сөрөг үр дагаврууд бий болдог.



Озоны давхарга нимгэрэхийн шалтгаан
Эрдэмтэд хлортфторт нүүрстөрөгч хий буюу хөргөлтийн хий агаарт алдагдсанаас болж молекулыг задлан озоны давхарга дахь озоны хэмжээ багасаж байгааг 1970-аад оны үеэс судлан тогтоожээ. Энэхүү бодисуудыг ихэвчлэн хөргөх тоног төхөөрөмж, агааржуулагч, шүршдэг тансаг үнэртэн, гал унтраагч үйлдвэрлэхэд болон харилцаа холбоо, нэг удаагийн тариур зэрэг нарийн тоног төхөөрөмжийг цэвэрлэхэд хэрэглэдэг. Эдгээр нь озоны давхаргыг гэмтээгээд зогсохгүй дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй.



НҮБ-ын байгаль экологийг хамгаалах тусгай багийнхан хүлэмжийн хийг нэмэгдүүлэхэд хүнд оврын үйлдвэр, химийн бодис ихээр нөлөөлдөг ч мод бэлтгэл болон цаасны хэрэглээ асар их нөлөө үзүүлж байгааг анхааруулсаар байна.



Манай улсын хувьд цаас үйлдвэрлэдэггүй ч мод бэлтгэл цаасны хэрэглээгээр тэргүүлэгч орны нэгт зүй ёсоор тооцогдож байна.



Дэлхийн улс орнууд - Озоны давхарга
Манай дэлхийн хамгийн их ой модтой тив бол Хойд Америк. Тус тивийнхэн цаасны хэрэглээгээрээ ч тэргүүнд тооцогддог. АНУ, Канад зэрэг улс цаас их хэрэглэдэг ч мод ихтэй байдгийн нууц нь бусад орноос цаас импортолж, Амазоноос мод бэлтгэхийг хатуу хориглодогт оршдог байна. Гэвч өнгөрсөн жилийн судалгаагаар Канад болон БНХАУ мод модон эдлэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлжээ.



БНХАУ модны хэрэглээгээр дэлхийд хоёрт орж байна. Гэхдээ тус улсын хувьд хүлэмжийн хийг бууруулах асуудлаар их гүрнүүдтэй гэрээ байгуулж, дэлхийн дулааралтай тэмцэгч орныг тэргүүлж байна. Иймдээ ч “ДАХИН БОЛОВСРУУЛАХ” зарчмыг нэн тэргүүнд тавьж байна.



Цаасны хэрэглээг хязгаарлахгүйгээр мод суулгах нь ямар ч үр дүнгүй
-    Хүн бүр озоны давхаргаа хамгаалахын тулд байгальд ээлтэй “ozone friendly”, “non-CFC”, “non-HCFC” гэсэн шошготой тоног төхөөрөмжийг худалдан авахыг уриалж байгаа юм.
-    Озон задалдаг бодис агуулсан хөргөгч, хөлдөөгч, хөргүүр, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай агааржуулагч, хүнсний ногоо болон махны зоорийн хөргөх тоног төхөөрөмжүүдийг худалдан авахгүй байхыг иргэд аж ахуй нэгж анхаарах нь зүйтэй.
-    Мөн мэргэжлийн инженер техникчдээр хөргөх бодисыг юүлүүлж авсны дараа хуучин хөргөгч, хөлдөөгчөө хаяж, устгах ёстой аж.
-    Цаасыг орлуулж болох бүтээгдэхүүнийг яагаад зохион бүтээж болохгүй гэж?
-    Дахин боловсруулсан цаасны хэрэглээг нэмэгдүүлснээр олон сая модыг тайрагдахаас хамгаална.
-    Дэлхий нийтийг хэрсэн цахим сүлжээг ашиглан цаасгүй эко үйлчилгээг сонгохыг эрдэмтэд зөвлөж байна. Тухайлбал, банкаар ганц удаа үйлчлүүлэхэд хамгийн багадаа 5-10 ширхэг цаас ордог бол цахим банкны үйлчилгээг сонгосноор ганц ширхэг цаас ч үрэгдэхгүй юм.
-    Хулгайн мод бэлтгэлийг таслан зогсоож, ашигласан цаасыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд тогтмол тушааж занших хэрэгтэй юм.
-    Энэ мэтээр озоны давхаргаа хамгаалж, эрүүл орчинд ирээдүйдээ итгэлтэй амьдрах нь биднээс шалтгаалах юм.
 
 
Эх сурвалж: Ардчилал сонин
 
 

NULL

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.